| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0068/Э |
| Дугаар | 062 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 062
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М-ын М-д холбогдох эрүүгийн 19100 2717 0903 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч М.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, группт байдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт М-ын М- /РД:,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.М нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61 дүгээр байрны орцонд иргэн Э.Б-ыг “архи авч өг” гэж толгойн тус газар нь гараараа цохиж, биед нь “дух, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би Б-ын нүүрэн тус газар гараараа цохисон нь үнэн. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 0.33, 0.75 литрийн 2 шил архийг Даваасамбуу, Б- бид гурав хувааж уусан бөгөөд би согтолттой байсан.
Миний хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн зүйлчлэлд маргахгүй. Хохирогч Б- нь надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй учир би одоогоор хохирол төлбөр төлөөгүй байна. Тухайн үед маргаан гарсан шалтгаан бол би хохирогчоос мөнгөө нэхсэнээс болсон юм. Б- нь өөрөө утас засварын газар ажиллуулдаг бөгөөд урьд нь надаас 2-3 ширхэг утас авч байсан тул энэ утасны мөнгийг нэхсэнээс болж маргаан гарсан. Би хохирогч Б-тай уучлалт гуйж уулзсан, өөрөө “гомдол саналгүй” гэж байгаа боловч түүний эхнэр болоод хадам ээж нь ажилгүй, гэртээ байсан цалин орлогыг өг гээд байгаа юм.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2717 0903 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз Даваасамбуутай холбогдоход тэрээр “хүйтэн ундаа аваад ороод ирээч” гэхээр нь би тэднийд 15 цагийн үед 0.33 литрийн нэг шил архи, нэг ундаа аваад ороход гэртээ ганцаараа байсан. Хоёулаа архиа хувааж уучихаад би 17 цагийн үед гараад, ажилдаа ирсэн. Ингээд 20 цагийн үед дахин Даваасамбуугийн гэрт очиход Даваасамбуу, Мхоёр нэг шил архийг хуваагаад ууж байсан юм. Ингээд архи бараг дуусаж байхад гаднаас Даваасамбуугийн эхнэр Нараа орж ирээд Даваасамбууг “архи уулаа” гэж загнахаар нь Мбид хоёр гараад явсан.
Тэгээд тэдний орцонд “дахин архи уух уу” гэхээр нь би “мөнгө байхгүй” гэхэд намайг араас татаж байгаад нүүр рүү 2-3 удаа цохисон. Би Самбуу, Нараа гэж дуудсан ба Нараа гэрээсээ гарч ирж намайг авахад Мяваад өгсөн. Би Даваасамбуугийн гэрт орж гараараа нүүрээ дарж цусаа тогтоож байхад Нараа цагдаа болон манай эхнэр Нарантуяаг дуудсан юм. Тухайн үед би согтолттой байсан ч өөрийн гэсэн ухаантай байсан. Даваасамбуу, Ммөн адил согтуу байсан.
Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Мнадад учруулсан. Тэрээр эхлээд намайг араас татаж байгаад нүүр рүү 2-3 удаа цохиход миний 2 хөмсөгнөөс цус гарсан. Би Мөнхнаранг цохиж зодоогүй. Би түүнд гомдолтой байна.
...Би сорви арилгадаг лазер эмчилгээнд орж, зардлыг нь нөхөн төлүүлмээр байна. Мөн одоогоор гарсан эмчилгээний зардал болох 23.000 төгрөг, энэ асуудлаас болж ажилгүй 13 хоног гэртээ хэвтсэн болохоор ажилгүй байсан өдрүүдийнхээ цалинг нэхэмжилмээр байна. Би хувиараа гар утас засвар ажиллуулдаг бөгөөд өдөрт дунджаар 70.000 төгрөг олдог байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 10х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Наранчимэгийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 21 цаг 10 минутын үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Даваасамбуу унтаж байсан бөгөөд хажууд нь зүс таних хоёр залуу согтуу сууж байхаар нь би “ууж байгаа архиа дуусгаад харьцгаа” гэж хэлсэн. Удалгүй тэр хоёр залуу манайхаас цуг гарсан бөгөөд энэ үед манай нөхөр сэрээгүй байсан. Ингээд би ширээгээ цэвэрлэчихээд унтах гээд хэвтэхэд гадаа “Самбуу” гэх чимээ гарахаар нь би гэрийнхээ хаалгыг нээж харахад байрны коридор дотор Бааска гэх залуу доор нь орсон, нөгөөх нь дээр нь гараад суучихсан, багалзуурдсан байдалтай байсан.
Би тэр хоёрыг салгаад, Бааскаг гэртээ дагуулж ороход нөгөөх нь яваад өгсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Би тэднийг зодолдсон эсэхийг хараагүй, намайг гэрээс гарахад Бааска гэх залуу нөгөө залуугийнхаа доор нь орчихсон байсан. Түүний нүүр нь цус болсон байсан, тэрээр нүд рүү гараа хийсэн гэж ярьж байсан. Мгэх залуу зүгээр байсан, биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэр хоёр хоёулаа нилээн согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Даваасамбуугийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад над руу манай найз Э.Б- залгаад “юу хийж байна даа” гэхээр нь “өө шартаад байж байна” гэж хэлсэн. Удалгүй Б- манайд ирж, бид хоёр 0.33 литрийн архи хувааж уусан. Тэгээд Б- “ажил руугаа явлаа” гээд явсан. Тэгэхэд үдээс хойш над руу найз Мзалгаж “хаана байна, уулзах уу” гэхээр нь би “гэртээ байна” гэхэд тэр “би яваад оръё” гэж хэлсэн. Мманайд орж ирээд, бид хоёр 0.5 литрийн архийг хувааж уух гээд дөнгөж задлаад байж байхад гаднаас Б- ороод ирсэн. Ингээд гурвуулаа нөгөө архиа хувааж уусан. Тэгээд би урьд нь архи уусан байсан болохоор тасраад унтчихсан байсан. Нэг мэдэхэд эхнэр Наранчимэг намайг сэрээхэд Б- “Мнамайг зодчихлоо” гэж хэлсэн. Би Б-ын эхнэрийг утсаар дуудсан, удалгүй мөн цагдаа ирсэн. Б-ын нүүр нь цус болсон байх шиг байсан. Би тэр хоёртой найзууд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Нарантуяагийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 21-ний 23 цаг өнгөрч байхад над руу Даваасамбуугийн эхнэр Нараа залгаж “танай нөхөрийг манай орцонд хүн зодчихлоо, хамт явсан хүн нь зодчихлоо” гэж ярьсан. Тэгэхээр нь би Даваасамбуугийн гэрт очиход манай нөхөр Э.Б- халамцуу, нүүр нь бүхэлдээ цус болчихсон байсан. Удалгүй цагдаа нар ирж, бид нар цагдаагийн хэлтэс рүү явсан.
Намайг очиход Даваасамбуу, түүний эхнэр Нараа, манай нөхөр Б- нар байсан ба Даваасамбуу орондоо ороод хэвтсэн байсан учир түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Нараа нь бол эрүүл байсан. Манай нөхөрийн нүүр нь цус болчихсон байсан ба эмнэлэгт үзүүлэхэд 2 хөмсөг нь задарсан байсан. Ингээд 2 хөмсөгт нь оёдол тавьж, нэг талд нь 10, нөгөө талд нь 6 ширхэг оёдол тавьсан. Тэрээр өөрөө болон Нараа хэлэхдээ хамт архи уусан Мбуюу Мөөжигт зодуулсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 14089 дугаартай:
1. Э.Б-ын биед дух, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Мгийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз Даваасамбуу над руу залгаж “манайд хүрээд ирээ” гэхээр нь тэднийд 20 цаг 30 минутанд очсон. Тэгэхэд Даваасамбуу “эхнэр маань гаднаас цоожилчихсон, чи эхнэрийн ажил дээр очоод түлхүүр аваад хүрээд ир” гэхээр нь би эхнэрийнх нь ажил дээр очиж түлхүүрийг нь аваад Даваасамбуутай уулзсан. Тэгтэл тэрээр согтуу гэртээ байсан бөгөөд намайг нэг юм аваад өгөөч гэхээр нь би 0.33 литрийн архи авч өгсөн. Ингээд байж байхад гаднаас зүс таних Б-, нэг танихгүй залуугийн хамт согтуу орж ирсэн. Нөгөө архиа хувааж ууж дуусгаад Даваасамбуу, Б-т 20.000 төгрөг өгч, архинд явуулсан. Б- нөгөө залуугийн хамт гарч яваад 0.75 литрийн архийг авч ирэхдээ ганцаараа орж ирсэн. Тэгээд бид нар архиа ууж дуусгаад, Б- нөгөө залуу руугаа залгаад “ирээд авчих” гээд хэлсэн.
Би Б-ын хамт Даваасамбуугийн гэрээс гараад Б-ын ажил дээр очоод буцаад Даваасамбуугийн гэр рүү алхаад Даваасамбуугийн орцонд орж ирээд, Б- бид хоёр манай эхнэрээс болж маргасан. Б- эхлээд миний нуруу руу гараараа цохихоор нь би хавирч унагаад нуруу руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд Б- босож ирээд надтай зууралдаж байгаад зугтсан. Энэ үед Даваасамбуугийн эхнэр гэрээсээ гараад ирчихсэн байсан бөгөөд Б-ыг гэр рүүгээ авч орсон ба би гэртээ харихаар явсан. Ийм л үйл явдал болсон.
Миний хувьд нилээн согтуу байсан, Даваасамбуу тасраад унтаад өгсөн. Б- шал согтуу байсан юм. Би гараараа түүний нүүр рүү хоёр удаа, хавсарч унагаад нуруу, бөөр рүү нь хоёр удаа өшиглөсөн. Б- миний чихнээс татаж байгаад бөөр рүү гараараа нэг удаа цохисон. Мөн түүний урд алхаад явж байхад араас нуруу руу нэг удаа гараараа цохисон. Тэрээр согтчихоод манай эхнэрийг доромжлоод байхаар нь миний уур хүрч маргалдсан юм.
Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би Б-т учруулсан. Би 2016 оны 5 сарын 31-ний өдөр камер суурьлуулах ажил хийж байгаад өндөр хүчдэлд цохиулж, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар группт орсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Ариунтунгалаг /хэргийн 21х/, гэрч М.Нарантуяа /хэргийн 23х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 38х/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 39х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 40х/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 43х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61 дүгээр байрны орцонд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, түүнийг цохиж зодон биед нь “дух, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч Э.Б-ын: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр... ...Даваасамбуугийн гэрт очиход Даваасамбуу, Мхоёр нэг шил архийг хуваагаад ууж байсан юм. Ингээд архи бараг дуусаж байхад гаднаас Даваасамбуугийн эхнэр Нараа орж ирээд Даваасамбууг “архи уулаа” гэж загнахаар нь Мбид хоёр гараад явсан.
Тэгээд тэдний орцонд “дахин архи уух уу” гэхээр нь би “мөнгө байхгүй” гэхэд намайг араас татаж байгаад нүүр рүү 2-3 удаа цохисон. Би Самбуу, Нараа гэж дуудсан ба Нараа гэрээсээ гарч ирж намайг авахад Мяваад өгсөн.
Би Даваасамбуугийн гэрт орж гараараа нүүрээ дарж цусаа тогтоож байхад Нараа цагдаа болон манай эхнэр Нарантуяаг дуудсан юм. Тухайн үед би согтолттой байсан ч өөрийн гэсэн ухаантай байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Мнадад учруулсан. Тэрээр эхлээд намайг араас татаж байгаад нүүр рүү 2-3 удаа цохиход миний 2 хөмсөгнөөс цус гарсан. Би Мөнхнаранг цохиж зодоогүй. Би түүнд гомдолтой байна. ...Би сорви арилгадаг лазер эмчилгээнд орж, зардлыг нөхөн төлүүлмээр байна. мөн одоогоор гарсан эмчилгээний зардал болох 23.000 төгрөг, энэ асуудлаас болж ажилгүй 13 хоног гэртээ хэвтсэн болохоор ажилгүй байсан өдрүүдийнхээ цалинг нэхэмжилмээр байна. Би хувиараа гар утас засвар ажиллуулдаг бөгөөд өдөрт дунджаар 70.000 төгрөг олдог байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 10х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Э.Б-ын биед дух, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 14089 дугаартай дүгнэлт /хэргийн 26х/,
- гэрч М.Наранчимэг /хэргийн 13х/, Ө.Даваасамбуу /хэргийн 15х/, Ц.Нарантуяа /хэргийн 19х/ нарын мэдүүлэг,
- шүүгдэгч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 33х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Э.Б-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...дух, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч М.М түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос М.Мгийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар шалгагдан тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч М.М согтууруулах ундааны зүйл хэрэгсэлэсн үедээ хохирогч Э.Б-ыг зодож, түүний эрүүл мөндөд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйл баримтад маргаагүй,өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг гаргасан.
Иймд шүүгдэгч М.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Э.Б-ын биед учирсан “...дух, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...Би сорви арилгадаг лазер эмчилгээнд орж, зардлыг нөхөн төлүүлмээр байна. мөн одоогоор гарсан эмчилгээний зардал болох 23.000 төгрөг, энэ асуудлаас болж ажилгүй 13 хоног гэртээ хэвтсэн болохоор ажилгүй байсан өдрүүдийнхээ цалинг нэхэмжилмээр байна. Би хувиараа гар утас засвар ажиллуулдаг бөгөөд өдөрт дунджаар 70.000 төгрөг олдог байсан.” /хэргийн 10х/ хэмээн мэдүүлсэн хэдий ч сорви арилгах лазер эмчилгээ хийлгэх зардлын болон эм тариа худалдаа авч, эмчилгээ хийлгэсэн гэх зардлын баримт нотолгоог хэрэгт гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч Э.Б- нь эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн болон цаашид хийгдэх эмчилгээний талаарх баримт нотолгоог хэрэгт гаргаж өгөөгүй учир шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тооцон шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч Э.Б- нь эмчилгээний зардалд зарцуулсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой болон цаашид хийлгэх эмчилгээний зардалд гарсан баримт нотолгоог тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 40х/ баримттай байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгч М.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй болон шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группт байдаг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Мд торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт М.Мд нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийдьгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт М-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн хохирогч Э.Б- нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт М.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД