Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2016/00646

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, РД:**********, утас:*******, Ж овогт Зийн Аы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, РД:************, утас:***********, Ж овогт Зы Мад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, хариуцагч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Оралсын нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: З.Маас зээлээр авсан 10000000 төгрөг, хүү 200000 төгрөг, нийт 10200000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргА нэхэмжлэлдээ: З.М нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр надаас 1000000 /арван сая/ төгрөг зээлээр авч хүүгийн хамт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж өгөхөөр болж бичгээр гэрээ хийсэн. Зээлийн гэрээ "баримт" болгон бичиж бичгээр үйлдсэн. Надаас зээлээр авсан 10000000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй тул 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээл, хүүгийн хамт төлөхөөр тохиролцож, 10000000 төгрөгийг хүүтэй 200000 төгрөгийн хамт төлж өгнө, хугацаанд нь төлж чадахгүй бол шүүхээр төлж гарсан зардлыг өөрөө бүрэн хариуцахаар баримт бичиг өгсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд З.М нь надаас зээлээр авсан 10000000 төгрөгийг буцааж төлж чадаагүй тул хүү 200000 төгрөг, зээл 10000000 төгрөгийг З.Маар төлүүлж өгнө үү. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр бид хэлэлцэж тохиролцсон хүү тогтоогдсон. Мөн иргэний хуулийн 282.4-д заА шаардлагыг хангаж мөнгийг би З.Мад бэлнээр өгсөн. Харин З.М нь надаас авсан мөнгөө буцааж төлөх үүргээ биелүүлээгүй гурван жил болж байна гэжээ.

Нэхэмжлэгч З.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр З.М надаас байр худалдаж авсан байр авахдаа ямар ч мөнгө байхгүй учраас түүний урьдчилгаа мөнгөнд төлөх мөнгөгүй учраас би банкнаас 14 сая төгрөгийг зээлээр авч өгсөн. Надад З.М нь гараар баримт 2 удаа 2013, 2014 онд бичиж өгсөн. Сүүлд машиныг 2013 онд машиныг өөрөө чирээд манай хашаанд өөрөө авч ирсэн байсан. Хариуцагч З.М нь худлаа хэлж байна. Энэ машиныг би Улаанхус суманд байгаа Сесия гэдэг хүнд зарсан байсан. Тэр хүн надад захиа бичээд явуулсан байсан Ж.Т гэдэг хүн ирээд энэ машин минийх гэж маргалдаж авах гэж байна гэж бичсэн байсан. Би Ж.Тд уулзахад би машин зараагүй машинаа өөрөө буцааж авна гэж байсан. Түүнээс хойш З.М надад 14 сая төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй. Би өгөх гэж байна гэж дандаа худлаа ярьдаг. З.М нь шүүхэд надтай холбоотой нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэл нь давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. З.М нь надаас авсан мөнгөө өгөх байх гэж их хүлээлээ.Гэтэл бараг өгөх шинжгүй тул сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргА. Иймд З.Маас надаас зээлж авсан 10200000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч З.М шүүх хуралдаанд гаргА тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийж гэрээнд тусгА 10 сая төгрөгийн талаар бол би энэ хүнтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ хийхдээ 67,5 саяар гэрээ хийсэн. Энэ хүн 75 м.кв 3 өрөө байрыг 1м.кв-ыг 900 мянгаар үнэлсэн. Тэр 10 сая төгрөгийн зөрүү яагаад гарч ирсэн бэ гэхэд З.А нь дараа нь байрны 1м.кв-ын үнийг 1 сая болгож байрны нийт үнийг 75,5 сая болгож өсгөсөн. Тэр үед зөрүү 8 сая төгрөг гарч ирсэн тэр үед З.А нь зөрүү болох илүү гарсан 8 саяыг өгөөгүй тул би ч 10 саяыг өгөөгүй байгаа. Харин машиныг 4 сая төгрөгөөр үнэлж өгч зээлээр авсан 10 сая төгрөгөөс хасаж тооцохоор болсон. Бид хоёрын хооронд байгаа өмнөх 8 сая төгрөгийг танаас зээлж авсан 10 саяас хасаж, зөрүүг тохиръё гэж утсаар ч хэлсэн боловч зөвшөөрөөгүй байсан. Зээлж авсан мөнгөө өгөөгүй өдий хүрсэн. 2013 оны 12 сарын 13-нд гараас баримт бичиж өгсөн. 10 сая төгрөг төлөх ёстой боловч хугацаанд төлж чадаагүй. 2014 оны 2 дугаар сарын 02-нд 10 сая төгрөгийг төлөх болно төлж чадахгүй бол 200000 нэмж төлж өгье гэж бичсэн байсан. Энэ бичгийг машиныг өгөх үед баримтаа өгчих гэхээр өгөөгүй. Надаас авсан машины үнийг хасаж 6 сая нэхэмжилсэн бол би хүлээн зөвшөөрөх ёстой байсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргА тайлбаруудыг үндэслэн мөн хэрэгт хуульд заА журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч З.Аы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

- нэхэмжлэгчээс хариуцагч З.М нь орон сууц худалдаж авч, уг орон сууцны урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгч З.Ааас зээлдэж авсан болох нь шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн гаргА мэдүүлэг болон 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр10000000 /арван сая/ төгрөг зээлдэж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 15 дугаар хуудас/

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичсэн баримтад орон сууцны үнээс үлдсэн мөнгө гэж бичсэн болохоос цаад агуулга нь тухайн орон сууц худалдаж авахад хариуцагчаас урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгчээс зээлдэж авсан болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагч З.М нь би нэхэмжлэгчид өгөх 10000000 /арван сая/ төгрөгийн оронд Ж.Ты итгэмжлэлийн дагуу түүний машиныг 4000000 /дөрвөн сая/ төгрөгт үнэлж нэхэмжлэгч З.Ад худалдсан тул уг мөнгийг хасаж тооцож өгнө үү гэж маргажээ.

Гэтэл хариуцагч З.Мад Ж.Т /Т/ гэдэг хүний олгосон итгэмжлэлд: миний эзэмшилд байгаа Зил-130 маркийн **-** дугаартай тээврийн хэрэгслийг З овогтой Мад итгэмжлэлийг үлдээв. Итгэмжлэлд Ж.Т /Т/ гэж бичсэн боловч тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах, худалдан борлуулсан үнийг хувьдаа ашиглах, уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг худалдан авсан худалдагчийн нэрд шилжүүлж өгөх эрх олгосон эсэх талаар огт бичээгүй ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заА шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна гэж үзлээ.

Иймд хариуцагчийн уг Зил-130 маркийн **-** дугаартай тээврийн хэрэгслийн үнэ гэх 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжлэгч З.Ааас зээлж авсан 10000000 /арван сая/ төгрөгөөс хасуулахыг хүссэн тухай хүсэлт нь үндэслэлгүй байна

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар

-нэхэмжлэгчээс хариуцагч З.М нь орон сууц худалдаж авч, уг орон сууцны урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгч З.Ааас зээлдэж авсан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн баримтад 10000000 /арван сая/ төгрөг зээлдэж авч, уг мөнгөндөө хүү тооцох талаар уг зээлийн баримтад дурдаагүй байна. /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэтэл нэхэмжлэгч З.А нь хариуцагч З.Маар 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх зээлийн гэрээнээс үүдэлтэй дахиж зээлийн гэрээ бичүүлж авахдаа дээрх гэрээгээр авсан 10000000 /арван сая/ төгрөг, мөн хүү гэж 200000 /хоёр зуун мянган/ төгрөг нэмж бүгд 10200000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг нэмж төлнө гэж бичүүлж авсан нь хуульд нийцээгүй байна./хх-ийн 4 дүгээр хуудас/

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд анх байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээндээ хүү авах талаар дурдаагүй байгаа ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч З.Маас 10000000 /арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ад олгож, түүний илүү нэхэмжилсэн 200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан шаардлагын хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 174950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч З.Маас 10000000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Ад олгож, түүний илүү нэхэмжилсэн 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178150 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч З.Маас 174650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ