| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0046/Э |
| Дугаар | 073 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 073
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт З-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, У овогт Б-ын Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19030 0713 0399 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын 1 дүгээр баг, 4-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бовогт З-ын М- ,
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Урантолгой 2-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Б-ын Х,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч З.М нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 58 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх Кувейтын ам гэж нэршсэн Богд уулын ам руу салдаг уулзварын замд Тоёота приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Бгийн амь насыг хохироосон гэмт хэрэг,
2. Шүүгдэгч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илрэхийлж, баталгаа гаргасны дараа зорчигч Г.Бг автомашин жолоодож явсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч З.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Кувейтийн амны зам дээр авто осол гаргасан. Тухайн үед Хишигбуян, амь хохирогч бид 3 хамт явж байсан юм. Би машинаа жолоодож явж байгаад замын эргэлт хэсэг дээр онхолдож осол гаргасан.
Би мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Учир нь тухайн үед миний ээжийн бие муу байсан, би ээжийнхээ сэтгэл санааг тайван байлгах зорилгоор худал мэдүүлэг өгсөн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх эмэнлгийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч, маргах зүйл байхгүй. Би амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж, нэхэмжилсэн төлбөр 4.400.000 төгрөгийг төлсөн байгаа. Ослын улмаас миний бие хүнд гэмтэл авч, одоо хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар групп тогтоолгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон биеийн эрүүл мэндийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Б.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй. Шүүх хуралдаанд нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би осол хэрэг гарсны дараа айж сандарсандаа болоод худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зам тээврийн осол гарах үед З.М нь “өөрийгөө машин барьж яваагүй” гэж намайг худал мэдүүлэг өгөхийг шахаж шаардсан зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин ийм асуудал, хэрэгт орохгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн өгсөн:
“...Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөнд гомдож байна. Манай амь хохирогч ах маань /Б/ сайн хүн байсан. Шүүгдэгч нар нь манай гэр бүлээс уучлалт гуйж, хохирол төлбөрт нэхэмжилсэн 4.400.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч бидний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлж байна. Манай талийгаач ах маань 1 настай хүүхэдтэй байсан. Ах маань хамтран амьдрагчтайгаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан тул бидний зүгээс нийгмийн халамжаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой асуудлыг Иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гомдол гарган шийдвэрлүүлэхээр болсон байгаа. Шүүгдэгч нараас өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 0713 0399 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 09-11х, 12-19х, 20-21х/,
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28-31х/,
3. Эд зүйлд /Б.Хгийн гар утсанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн байдлыг гэрэл зургаар бэхжүүлж хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 36-37х/,
4. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 24-27х/,
5. Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1393 дугаартай дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1/. Авто ослын гэмтэл: Гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: Нүүрний баруун, зүүн хацар, хоншоор хамар ясны хугарал. Их тархины дух, баруун, зүүн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Баруун, зүүн уушгины цусархаг няцрал, элэгний язрал. Духанд шарх, дух, хамар, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, баруун гуянд зулгаралт.
Дүгнэлт:
1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтооогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.
4.6. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болно.
5. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Талийгаачид 2019.06.20-ны 07 цагийн үед цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 8-9 цаг болсон байжээ.
8. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байжээ.
9. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 89-92х/,
6. ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 3711 дугаартай дүгнэлт:
“Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “М- 24/эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 96-97х/,
7. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 977 дугаартай актын:
1. З.М-н биед цээжний хэнхэрцгийн дарагдал, зөөлөн эдийн няцрал, баруун талын 1, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хуралдалт, баруун уушгины бүрэн бус уналт, баруун уушгины няцрал, сээрний 9-р нугалам, бүсэлхийн 3, 4, 5-р нугалмын их бие, хөндлөн сэртэнгийн шахагдсан хугарал, баруун дунд чөмөг, баруун шилбэний шаант, тахилзуур, баруун шагайн дотор хашлага ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 109-110х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Бгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн.
“...Би талийгаач Г-ийн Бн төрсөн дүү нь байгаа юм. Манай талийгаач аав, ээжээс тавуулаа ба айлын 3 дахь хүүхэд байсан. Манай талийгаач 1984 онд Баянхонгор аймагт төрөөд тэндээ бага насаа өнгөрөөгөөд 7 настайдаа Улаанбаатар хот руу шилжиж орж ирж байсан. Тэгээд Анхбаяр гэдэг нэг ахтай хамт “Бриж” нэртэй компанид албан ёсоор ажиллаж байгаад зам тээврийн осолд ороод нас барлаа. Энэ хэрэгт манай гэр бүл хоорондоо ярилцаад, хохирогчоор намайг оролцуулахаар болсон.
Талийгаач ах маань нэг жил гаруйн өмнөөс хамт ажилладаг О.А гэдэг эмэгтэйтэй танилцан, хамт амьдарч байгаад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Талийгаач гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Гэхдээ манайх 2018 оны 02 сард бэрээ албан ёсоор гуйгаад авсан байсан юм. Ах маань архи, тамхи огт хэрэглэж байгаагүй, зөвхөн ажлын төлөө л гэсэн сэтгэлтэй хүн байсан юм.
...Талийгаачийн буяны ажилд байгууллагад 2.750.000 төгрөг төлсөн, буяны ажлын зэд 982.500 төгрөгөөр авсан. Дээрхи мөнгөний баримтыг нь нөхөж авч болох ба данснаас мөнгө шилжүүлсэн хуулга нь байгаа. Мөн 350.000 төгрөгөөр номын хурал дааж ном уншуулсан, мөн 3 ламаар ном уншуулахад 300.000 төгрөг өгсөн байгаа. Буяны ажлын үеэр хоол хүнсний зүйл авсан баримтыг нь тухайн үед аваагүй. Төрсөн эгч Баярмаа нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад буяны ажлын үеэр Монголд ирээд буцаад явсан байгаа.
Уг нь манайхан анх ярилцаад нэхэмжлээд байх зүйлгүй, гомдол санал гаргахгүй, адилхан хэцүү байгаа байх, залуу хүн алдсан биз гэж бодож байсан. Тэгтэл тухайн жолооч М- нь “манай ахыг машин барьж явсан” гэж цагдаад худал мэдүүлэг өгч, үхсэн хүнийг босож ирж үг хэлэхгүй гэж биднийг басамжилж, бидэнтэй ерөөсөө ирж уулзаагүйд маш их гомдож байна. Буяны ажилд зарцуулсан хохирол мөнгө төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-40х, 41х/,
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгаас хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд /хэргийн 42-45х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Аийн гэрчээр өгсөн.
“...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бид Яармагт барилгын ажил хийж байгаад манай ажил ерөнхийдөө нилээн их дөхчихсөн байсан учраас салхинд гарахаар болсон. Бид 13 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад, талийгаач бид хоёр гэртээ ирээд, салхинд гарах хувцасаа сольж өмсчихөөд эргээд Кувейтийн ам руу нэг газар очсон. Тэнд очиход бид нараас түрүүлээд манай ажлын 2-3 залуу очсон байсан ба тэндээ удаагүй байхад ундаа, идэх юм болон архи дуусаад ирсэн.
Тэгэхэд “дэлгүүр яваад ирээч” гээд манай нөхөрт Анхбаяр 200.000 төгрөг өгөөд, дэлгүүр орохоор болсон юм. Манай нөхөр “дэлгүүр явъя” гэхээр нь “өөрсдийнхөө машинаар явах юм уу” гэхэд “нөгөө талын өрлөгчин явах гэж байна, түүний машинтай явъя” гэж хэлсэн. Тэгээд горхины хажуу талд байсан нэг бараан өнгийн машиныг нэг хүн жолоодоод, хойд талын суудалд нь манай нөхөр, бид хоёр суугаад хөдөлсөн. Би тэгээд явж байснаа сайн санаж байна, ямар ч байсан хурдтай яваад байхаар нь би “жаахан удаан яваач ээ” гэж хэлж байсан.
Би машины баруун хойд талд, талийгаач миний хажуу талд буюу зүүн гар талд суугаад явж байсан. Урд сууж явсан хоёр хүнийг бол мэдэхгүй байна, бид хоёр бол хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би тухайн өдөр нэг пивоны талыг л уусан байсан. Манай нөхөр бол огт архи, тамхи хэрэглэж байгаагүй. Ерөөсөө хэрэглэж үзээгүй хүн байгаа юм.
Би жолооч болон хамт явсан зорчигчийг ерөөсөө харж байгаагүй. Манай талийгаач ч гэсэн танихгүй хүмүүс байсан. Тухайн үед “дэлгүүр орох” гээд л хамт явж байсан. Яг яагаад осол хэрэг гарсаныг бол санахгүй байна, ямар ч байсан жолооч маш их хурдтай яваад байх шиг байсан. Жолооч болон зорчигч нар архи уусан эсэхийг мэдэхгүй, бид нар бие биенээ танихгүй болохоор хоорондоо нэг их юм яриагүй.
Талийгаач бид хоёр хамт амьдраад нэг жил 4 сар орчим болж байгаа. Дундаасаа нэг охинтой, албан ёсоор бол гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Осол гарах үед миний зөөлөн эд гэмтсэн гэсэн. Одоо биеийн байдал гайгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-64х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Хгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бид нар голын эрэг дээр хөл бөмбөг тоглоод хэсэг байж байхад манай бригадын ахлагч Эрдэнээ “дэлгүүр ороод юм аваад ир” гэсэн. Тэгээд хамт ажилладаг М-тай явах гэхэд нөгөө бригадын нэг залуу, эхнэрийнхээ хамт орж ирж суусан. ...Кувейтийн ам” гэх газарт ажиллаж байсан барилгынхаа хажууд голын эрэг дээр ажлынхантайгаа байж байхад Чамбага машинтайгаа дэлгүүр явах гэж байхаар нь би дэлгүүрээс нэгж авъя гэж бодоод Чамбагын машины урд суудалд суугаад хөдлөөд явсан. Бид нарын ажиллаж байсан барилгын хашаан дотроос гэрээс Чамбага банкны карт авч гарч ирээд Ч- машинаа бариад цааш явсан.
Би Ч-гийн хажууд урд суугаад, хойд суудалд голын эрэг дээрээс суусан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Тэгээд Кувейтийн амнаас Төв аймгийн зам руу чиглэлтэй явж байгаад замын эргэлттэй хэсэг дээр Ч- жолоогоо эвгүй дараад онхолдсон. ...Осол гарах үед би бүсээ зүүсэн байсан, хойно сууж байсан хүмүүс болон жолооч бүсээ зүйсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед гадаа харанхуй болсон, замын гэрэлтүүлэг байхгүй, цаг агаар тогтуун, зам хуурай, машины хөдөлгөөн бараг байхгүй байсан. ...Ойролцоогоор 50-60 км/цаг хурдтай явж байсан байх. Ч- гэж Мажаачамбыг хэлж байгаа юм. Ч- надаас гуйгаад байхаар нь би анх мэдүүлэг өгөхдөө машин барьж явсан жолоочийг мэдэхгүй гэж худлаа ярьсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 71х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Анхбаярын гэрчээр өгсөн.
“...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Яармагт Сансар худалдааны төвийн хажуу талд нэг ажил хийж байгаад материал байхгүй болчихоор нь эрт тарцгаагаад Кувейтийн аманд барилгын ажил хийж байсан найз Марал-Эрдэнийн талбай дээр очоод, тэндээ хөл бөмбөг тоглож, бөх барилдаж өдрийг өнгөрөөсөн. Тэгээд байж байгаад түрүүлсэн бөхдөө нэг шил архи өгөхөөр болоод бригадынхаа хүмүүсээс нэг, нэг хүн гаргаад дэлгүүр рүү явуулахаар болсон юм. Тухайн үед 20 цаг өнгөрч байхад талийгаачид картаа өгөөд “нөгөө талаас машин явах гэж байна, тийшээ суугаад явчих” гээд хөх өнгийн машинд суугаад явахаар болсон.
Ингээд ойролцоогоор 10-20 орчим минутын дараа “зам дээр нэг хөх өнгийн Приус онхолдсон байна” гээд мотоцикль унасан 40 орчим насны малчин ирж хэлээд, осол хэрэг гарсан газарт очиход талийгаачийг эхнэр нь тэврээд уйлаад суучихсан, хажууд нь хоёр залуу ухаан алдсан байдалтай байж байсан.
Осол хэргийн газарт очиход талийгаач муухан амьсгаатай байсан. Доошоо харсан, цус алдсан байдалтай байж байсан. Машин хөдлөх үед би талийгаачид “суучихаарай” гэж хэлээд картаа өгөөд эргэсэн. Машин хөдлөхийг бол хараагүй. Талийгаач эхнэрийн хамт хойд хаалгаар нь сууж байгаа л харагдсан. Манай талийгаач огт архи дарс хэрэглэж байгаагүй ба тамхи ч татдаггүй хүн байсан. Би талийгаачийн эхнэрийг бол сайн мэднэ. Нөгөө хоёр залууг бол зүс харж байсан, түүнээс биш нэг их сайн танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 72х/,
13. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 4117 дугаартай дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнуудыг 4 болон 5 гэж дугаарлав. 4 гэж дугаарласан ободны дотор хэсэг 7х7.2 см хэмжээтэй зах ирмэг тэгш бус цуурч хагарсан гэмтэл нь бат бөхийн хязгаарыг давсан хүчээр хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн, обод дугуй хагарсанаас үүдэн хаймар дугуй хагараагүй, бүтэн байна.
2. Дээрх дугуйнуудад учирсан эвдрэл, гэмтэл нь тухайн ослоос болж гарсан уу, эсвэл ослын өмнө үүссэн байсан эсэхийг осол хэргийн материал ирүүлээгүй тул тогтоох боломжгүй.
3. Осол хэргийн материал ирүүлээгүй тул ослын өмнө үүссэн эсэх болон зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан дугуй нь MNS 4598-2001 стандартыг хангаж байна. “5” гэж дугаарласан дугуй нь стандартын шаардлага хангахгүй байна.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 148-158х/,
14. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 412 дугаартай:
1. Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч Зоригтбаатарын М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6. Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 160-161х/,
15. Шүүгдэгч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...М- машин жолоодож явсан. Жоохон хурдтай явж байгаад эргэлтэн дээр эвгүй дараад онхолдсон гэж бодож байна. Би М-тай хамт ажилладаг байсан болохоор түүнийг бодсондоо гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 199х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Б.Санжаажамцын мэдүүлэг /хэргийн 87х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 200х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 201х/ баримтууд,
16. Шүүгдэгч З.М-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Нарангэрэлийн мэдүүлэг /хэргийн 88х/, бие, эрүүл мэндийн байдалтай холбоотой өвчний түүх, эмнэлгийн баримтууд /хэргийн 113-136х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 177х/, иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 179х/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 188-189х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.М, Б.Х нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Нэг. Шүүгдэгч З.М нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 58 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх Кувейтын ам гэж нэршсэн Богд уулын ам руу салдаг уулзварын замд Тоёота приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
12.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”,
12.2 заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”,
3.4 заалт дахь “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан.” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас түүний жолоодон явсан Тоёота приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Б нь “...Гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: Нүүрний баруун, зүүн хацар, хоншоор хамар ясны хугарал. Их тархины дух, баруун, зүүн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Баруун, зүүн уушгины цусархаг няцрал, элэгний язрал. Духанд шарх, дух, хамар, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, баруун гуянд зулгаралт” бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтэл авч, улмаар нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 09-11х, 12-19х, 20-21х/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28-31х/,
- Эд зүйлд /Б.Хгийн гар утсанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн байдлыг гэрэл зургаар бэхжүүлж хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 36-37х/,
- Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 24-27х/,
- Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1393 дугаартай: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1/. Авто ослын гэмтэл: Гавал тархи, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины битүү гэмтэл: Нүүрний баруун, зүүн хацар, хоншоор хамар ясны хугарал. Их тархины дух, баруун, зүүн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Бага тархины аалзан хальсан доорх цус харвалт. Баруун, зүүн уушгины цусархаг няцрал, элэгний язрал. Духанд шарх, дух, хамар, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, нуруу, баруун гуянд зулгаралт.
Дүгнэлт:
1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтооогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл тул үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.
4.6. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болно.
5. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Талийгаачид 2019.06.20-ны 07 цагийн үед цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 8-9 цаг болсон байжээ.
8. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байжээ.
9. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 89-92х/,
- ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 3711 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “М- 24/эр” гэсэн хаягтай цснаас чпиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 96-97х/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн: “...Манай талийгаач 1984 онд Баянхонгор аймагт төрөөд тэндээ бага насаа өнгөрөөгөөд 7 настайдаа Улаанбаатар хот руу шилжиж орж ирж байсан. Тэгээд Анхбаяр гэдэг нэг ахтай хамт “Бриж” нэртэй компанид албан ёсоор ажиллаж байгаад зам тээврийн осолд ороод нас барлаа. ...Талийгаачийн буяны ажилд байгууллагад 2.750.000 төгрөг төлсөн, буяны ажлын зэд 982.500 төгрөгөөр авсан. Дээрхи мөнгөний баримтыг нь нөхөж авч болох ба данснаас мөнгө шилжүүлсэн хуулга нь байгаа. Мөн 350.000 төгрөгөөр номын хурал дааж ном уншуулсан, мөн 3 ламаар ном уншуулахад 300.000 төгрөг өгсөн байгаа. Буяны ажлын үеэр хоол хүнсний зүйл авсан баримтыг нь тухайн үед аваагүй. Төрсөн эгч Баярмаа нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад буяны ажлын үеэр Монголд ирээд буцаад явсан байгаа. Уг нь манайхан анх ярилцаад нэхэмжлээд байх зүйлгүй, гомдол санал гаргахгүй, адилхан хэцүү байгаа байх, залуу хүн алдсан биз гэж бодож байсан. Тэгтэл тухайн жолооч М- нь “манай ахыг машин барьж явсан” гэж цагдаад худал мэдүүлэг өгч, үхсэн хүнийг босож ирж үг хэлэхгүй гэж биднийг басамжилж, бидэнтэй ерөөсөө ирж уулзаагүйд маш их гомдож байна. Буяны ажилд зарцуулсан хохирол мөнгө төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-40х, 41х/,
- мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөнд гомдож байна. Манай амь хохирогч ах маань /Б/ сайн хүн байсан. Шүүгдэгч нар нь манай гэр бүлээс уучлалт гуйж, хохирол төлбөрт нэхэмжилсэн 4.400.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч бидний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлж байна. Манай талийгаач ах маань 1 настай хүүхэдтэй байсан. Ах маань хамтран амьдрагчтайгаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан тул бидний зүгээс нийгмийн халамжаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой асуудлыг Иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гомдол гарган шийдвэрлүүлэхээр болсон байгаа. Шүүгдэгч нараас өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дугуйнуудыг 4 болон 5 гэж дугаарлав. 4 гэж дугаарласан ободны дотор хэсэг 7х7.2 см хэмжээтэй зах ирмэг тэгш бус цуурч хагарсан гэмтэл нь бат бөхийн хязгаарыг давсан хүчээр хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн, обод дугуй хагарсанаас үүдэн хаймар дугай хагараагүй, бүтэн байна, дээрх дугуйнуудад учирсан эвдрэл, гэмтэл нь тухайн ослоос болж гарсан уу, эсвэл ослын өмнө үүссэн байсан эсэхийг осол хэргийн материал ирүүлээгүй тул тогтоох боломжгүй, осол хэргийн материал ирүүлээгүй тул ослын өмнө үүссэн эсэх болон зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан дугуй нь MNS 4598-2001 стандартыг хангаж байна. “5” гэж дугаарласан дугуй нь стандартын шаардлага хангахгүй байна.” гэсэн 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 4117 дугаартай дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 148-158х/,
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 412 дугаартай:
1. Т.Приус-20 маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч Зоригтбаатарын М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6. Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 160-161х/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгаас хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 42-45х/, гэрч О.А /хэргийн 62-64х/, Г.Анхбаярын/хэргийн 72х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Х, З.М нарын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэрэг гарах үед Тоёота приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч З.М-ын эрүүл мэндэд “цээжний хэнхэрцгийн дарагдал, зөөлөн эдийн няцрал, баруун талын 1, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хуралдалт, баруун уушгины бүрэн бус уналт, баруун уушгины няцрал, сээрний 9-р нугалам, бүсэлхийн 3, 4, 5-р нугалмын их бие, хөндлөн сэртэнгийн шахагдсан хугарал, баруун дунд чөмөг, баруун шилбэний шаант, тахилзуур, баруун шагайн дотор хашлага ясны хугарал” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтлүүд учирсан ба Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2019 оны 09 сарын 24-ны өдрийн шийдвэрээр шүүгдэгч нь “баруун дунд чөмөг, шилбэний хугарал” ердийн өвчний жагсаалтын 10-13, 10-15, 10-19 оношоор 12 сарын хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар групп тогтоосон болох нь хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 977 дугаартай актын дүгнэлт/хэргийн 109-110х/, ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх баримт /хэргийн 113-140х/, Орхон аймаг дахь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2019 оны 09 сарын 24-ний өдрийн шийдвэрийнн хуулбар баримт, тэтгэмжийн дэвтэр №0015308 зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.
Шүүгдэгч З.М нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 58 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх Кувейтийн ам гэж нэршсэн Богд уулын ам руу салдаг уулзварын замд Тоёота приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.2 заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 3.4 заалт дахь “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан.” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас түүний жолоодон явсан Тоёота приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Б нь Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1393 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтэл авсны улмаас нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч З.М-ын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч З.М нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч З.Мажаачамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Г.Бн оршуулах үйл ажиллагаатай холбогдон гарсан зардалд 4.382.500 төгрөг /дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга таван зуу/ гаргуулах гомдлын шаардлага гаргасан ба шүүгдэгч З.М нь гэм хорын хохиролд 4.400.000 төгрөг нөхөн төлснийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай тул шүүгдэгчийн хувьд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх баримт бүхий төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.
Шүүгдэгч З.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй тухай хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 117х/ баримттай тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршигт баримттай нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч З.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон осол хэргийн өөрөө хүнд гэмтэл авч, улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группт орсон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...нэхэмжилсэн хохирол барагдсан, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журам зохицуулалтыг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван жил/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван жил/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хххх дугаартай үнэмлэх баримтыг эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, хэрэгт хураагдсан Тоёото приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт №02187909, авто тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ ТА №0804339 баримтыг тус тус эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хоёр. Тээврийн прокуророос шүүгдэгч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илрэхийлж, баталгаа гаргасны дараа зорчигч Г.Бг автомашин жолоодож явсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлсэн.
Шүүгдэгч Б.Хгийн тухайд тэрээр 2019 оны 6 сарын 19-ний өдөр шүүгдэгч З.М нь Тоёота приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа онхолдож, зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Б нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 7 сарын 21-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө: “ ...М- ах гэртээ ороод, карт авчихаад эргэж гарч ирээд намайг “чи хойшоо суучих” гээд миний сууж байсан суудал дээр суусан. Би тэр үед утсаараа тоглоод явж байсан ба нэг мэдэхэд замын хажуу тал руу ороод онхолдсон. ...Миний хажууд машин жолоодож явсан хүний эхнэр сууж байсан. ...Тухайн осол гарах үед миний хажууд машин жолоодож явсан хүний авгай сууж явсан.“ /хэргийн 70х/ хэмээн мэдүүлж, зам тээврийн осол гарах үед зорчигч Г.Б нь автомашин жолоодож явсан мэт ойлголт төрүүлэхүйцээр, болсон бодит байдлыг гуйвуулж, З.М-ын эрх ашигийн үүднээс зориуд худал мэдүүлсэн болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 09-11х, 12-19х, 20-21х/,
- Эд зүйлд /Б.Хгийн гар утсанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн байдлыг гэрэл зургаар бэхжүүлж хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 36-37х/,
- гэрч О.Аийн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ... Тэгэхэд “дэлгүүр яваад ирээч” гээд манай нөхөрт Анхбаяр 200.000 төгрөг өгөөд, дэлгүүр орохоор болсон юм. Манай нөхөр “дэлгүүр явъя” гэхээр нь “өөрсдийнхөө машинаар явах юм уу” гэхэд “нөгөө талын өрлөгчин явах гэж байна, түүний машинтай явъя” гэж хэлсэн. Тэгээд горхины хажуу талд байсан нэг бараан өнгийн машиныг нэг хүн жолоодоод, хойд талын суудалд нь манай нөхөр, бид хоёр суугаад хөдөлсөн. Би тэгээд явж байснаа сайн санаж байна, ямар ч байсан хурдтай яваад байхаар нь би “жаахан удаан яваач ээ” гэж хэлж байсан.
...Би машины баруун хойд талд, талийгаач миний хажуу талд буюу зүүн гар талд суугаад явж байсан. Урд сууж явсан хоёр хүнийг бол мэдэхгүй байна, бид хоёр бол хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би тухайн өдөр нэг пивоны талыг л уусан байсан. Манай нөхөр бол огт архи, тамхи хэрэглэж байгаагүй. Ерөөсөө хэрэглэж үзээгүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-64х/,
- шүүгдэгч Б.Хгийн гэрчээр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бид нар голын эрэг дээр хөл бөмбөг тоглоод хэсэг байж байхад манай бригадын ахлагч Эрдэнээ “дэлгүүр ороод юм аваад ир” гэсэн. Тэгээд хамт ажилладаг М-тай явах гэхэд нөгөө бригадын нэг залуу, эхнэрийнхээ хамт орж ирж суусан. Голын зах дээрээс хөдлөөд, урагшаа ойролцоогоор 300 орчим метр яваад байшин барьж байсан гэрийнхээ гадаа очоод М- ах гэртээ ороод, карт авчихаад эргэж гарч ирээд намайг “чи хойшоо суучих” гээд миний сууж байсан суудал дээр суусан. Би тэр үед утсаараа тоглоод явж байсан ба нэг мэдэхэд замын хажуу тал руу ороод онхолдсон. Миний хажууд машин жолоодож явсан хүний эхнэр сууж байсан. Тухайн үед бид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол гарах үед гадаа бүрий тасарчихсан байсан. Ослын дараа талийгаач амьд байсан эсэхийг мэдэхгүй байна, би өөрөө шоконд орсон байсан. Ослоос болж ямар нэг хугарч бэртсэн гэмтэл байхгүй, толгой өвдөөд байгаа, эмнэлэгт 3 хоног хэвтээд гарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, одоо биеийн байдал зүгээр байна. Тухайн осол гарах үед миний хажууд машин жолоодож явсан хүний авгай сууж явсан. Бид согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70х/,
- Мөн шүүгдэгчийн гэрчээр дахин өгсөн: “...Кувейтийн ам” гэх газарт ажиллаж байсан барилгынхаа хажууд голын эрэг дээр ажлынхантайгаа байж байхад Чамбага машинтайгаа дэлгүүр явах гэж байхаар нь би дэлгүүрээс нэгж авъя гэж бодоод Чамбагын машины урд суудалд суугаад хөдлөөд явсан. Бид нарын ажиллаж байсан барилгын хашаан дотроос гэрээс Чамбага банкны карт авч гарч ирээд, Ч- машинаа бариад цааш явсан. Би Ч-гийн хажууд урд суугаад, хойд суудалд голын эрэг дээрээс суусан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Тэгээд Кувейтийн амнаас Төв аймгийн зам руу чиглэлтэй явж байгаад замын эргэлттэй хэсэг дээр Ч- жолоогоо эвгүй дараад онхолдсон. ...Осол гарах үед би бүсээ зүүсэн байсан, хойно сууж байсан хүмүүс болон жолооч бүсээ зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед гадаа харанхуй болсон, замын гэрэлтүүлэг байхгүй, цаг агаар тогтуун, зам хуурай, машины хөдөлгөөн бараг байхгүй байсан. ...Ойролцоогоор 50-60 км/цаг хурдтай явж байсан байх. Ч- гэж М-аг хэлж байгаа юм. Ч- надаас гуйгаад байхаар нь би анх мэдүүлэг өгөхдөө машин барьж явсан жолоочийг мэдэхгүй гэж худлаа ярьсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 71х/,
- шүүгдэгч З.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Кувейтийн амны зам дээр авто осол гаргасан. Тухайн үед Хишигбуян, амь хохирогч бид 3 хамт явж байсан юм. Би машинаа жолоодож явж байгаад замын эргэлт хэсэг дээр онхолдож осол гаргасан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/,
- шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар өгсөн: “...Би хоёрдахь удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө ослын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Осол гарах үед М- автомашиныг жолоодон явсан. Жоохон хурдтай явж байгаад эргэлтэн дээр эвгүй дараад онхолдсон. М-тай хамт ажилладаг болохоор Мажаачамбыг бодсондоо худлаа мэдүүлэг өгсөн. Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй, гэрчээр худал мэдүүлэг өгсөн миний буруу..” гэсэн мэдүүлэг /хэргийн 198-199х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Хг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч Б.Х нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүх, шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Б.Хд эрх хасаж, торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч З.М, Б.Х нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт З-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- У овогт Б-ын Х-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хд автомашин жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар З.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 03 /гурав/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан З.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулахтай холбоотой гарсан зардалд шүүгдэгч З.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бд 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, З.М-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар,
- Б.Х-д мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан автомашин жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн З.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хххх дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасанаар хэрэгт хавсарган ирүүлсэн Тоёото приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт хххх, автотээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ ТА хххх баримтыг тус тус З.Мд буцаан олгосугай.
9. Энэ хэрэгт З.М, Б.Х нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан З.М, Б.Х нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД