| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/0668/И |
| Дугаар | 130/ШШ2016/00650 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00650
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Т банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, РД:*************, утас:*********, У овогт Бы А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, РД:*************, Т овогт Аы Х нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б.А, А.Х нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10228469 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А, А.Х нар нь 2013 оны 08-р сарын 23-ны өдөр тус банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20000000 /Хорин сая/ төгрөгийн зээлийг сарын 1,9% хувийн хүүтэй, 36-н сарын хугацаатайгаар бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Энэхүү зээлийн барьцаанд Ө сумын 9 дүгээр багт байрлах Ү-************* тоот улсын бүртгэлийн дугаартай 189 м.кв талбайтай өвлийн сууц, Г-************ улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхтэй 1035 м.кв газрын хамт барьцаалсан. Зээлдэгч Б.А нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээл төлөх сонирхолгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс банк Б.А, А.Х нартай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 6.2.1, 6.2.3 заалтыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, доор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
-Үндсэн зээлийн үлдэгдэл 9,649,084 төгрөг
-Зээлийн хүүгийн төлбөр 568,411 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,972 төгрөг
-Нотариатын зардал 5000 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт 10,228,469 /Арван сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Б.А, А.Х нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 10,228,469 /Арван сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж Т банканд олгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Б.А, А.Х нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А, А.Х бид хоёр Т банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг авч танилцлаа. Т банкнаас бид хоёр зээлийн гэрээ байгуулж 2013 оны 8 дугаар сарын 23-нд 20 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Т банкны А, Х бид хоёроос нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10228469 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн гомдол, санал, маргаангүй болно. Иймд энэ асуудлыг А, Х бид хоёрын зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. Бид хоёр дахин энэ асуудлаар гомдол гаргахгүй, эрх үүргээ ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Б.А, А.Х нараас үндсэн зээл 9,649,084 төгрөг, зээлийн хүү 568,411 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,972 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 10228469 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А, А.Х нар нь нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10228469 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Б.А, А.Х нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.А, А.Х нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлын хамт нийт 10228469 төгрөгийг нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178605 төгрөгийн тал нь болох 89302 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ********** дугаартай данснаас 89302 төгрөг, мөн хариуцагч Б.А, А.Х нараас 89302 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ