| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0657/И |
| Дугаар | 130/ШШ2016/00651 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00651
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Ян Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Өг овогт Дгийн Цд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 800000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С би Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, Д.Цтэй 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх 34 дүгээр бүхий гэрээ хийсэн юм. Хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр үйлчлүүлэгч Д.Ц нь нэхэмжлэл түүнд ашигтайгаар шийдвэрлэгдвэл өмгөөлөгч Я.Сэд 1000000 төгрөгийн хөлс төлөхөөр болсон юм. Я.С би үйлчлүүлэгч Д Цд хууль зүйн туслалцаа үзүүлж, түүнийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж Д.Ц нь Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд Д.Ц нь надад 200000 төгрөгийг төлж өгсөн ба харин үлдсэн 800000 төгрөгийг төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл өгөхгүй намайг хохироож байна.
Иймд Д.Цгээс 800000 төгрөг гаргуулан Я.С надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 34 тоот бүхий гэрээг өмгөөлөгч Я.Стэй байгуулан ажилласан үнэн болно.
Гэрээний 3.1 дахь заалтын дагуу харилцан тохиролцсон гэрээ байгуулж, 3.2 дахь заалтын дагуу урьдчилгаа 200000 төгрөгийг 2 хувааж төлсөн. 2016 оны 5 дугаар сарын 31-нд 100000 төгрөг, 6 дугаар сарын 06-нд 100000 төгрөг бүрэн төлсөн болно.
Харин шүүхийн шийдвэр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гарч, мөн 8 дугаар сарын 02-нд аймгийн Засаг даргын б/438 дугаар ажилд эгүүлэн томилох тухай захирамж гарсан боловч захирлын ажлыг мөн оны 8 дугаар сарын 29-нд хүлээн авсан болно.
Мөн 9 дүгээр сарын 28-нд 300000 төгрөгийг Я.Сийн дансанд хийсэн болно. Мөн оны 11 дүгээр сарын 01-нд 500000 төгрөгийг Я.Сийн дансанд хийж нийт 1000000 төгрөгийг гэрээгээр тохирсон хөлсөнд бүрэн төлсөн болохыг мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Ц гэрээ ёсоор өгөх ёстой бүх мөнгийг бүрэн төлж өгсөн тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Я.Сийн нэхэмжлэлтэй, Д.Цд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжилсэн 800000 төгрөгийг төлж өгсөн ба энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч Я.С тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Я.Сийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23750 төгрөгийн тал нь болох 11875 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ************ дугаартай данснаас 11875 төгрөг, мөн хариуцагч Д.Цгээ 11875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.Сэд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжилсэн 800000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Я.Сийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23750 төгрөгийн тал нь болох 11875 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ************ дугаартай данснаас 11875 төгрөг, мөн хариуцагч Д.Цгээ 11875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.Сэд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК