Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2016/00658

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, РД:***************, утас:*************, И овогт Нийн Кийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, РД:*************, утас:************, И овогт Хн Ат холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Аоос 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 онд А сумд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 3 гүүр барих ажлыг Х.А захирА М ХХК гүйцэтгэхээр тендерт ялж, зарим ажилчдыг тус сумын ажилгүй иргэдээс авч ажиллуулах шийдвэр гарсны дагуу М ХХК-ний А суманд гүүр барих ажлын гэрээт мужаанаар ажилласан билээ. М ХХК уг гурван гүүрийг гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэн улсын комист хүлээлгэн өгсөн. М ХХК-аас миний авах ёстой ажлын хөлснөөс 2000000 төгрөг үлдсэн бөгөөд компанийн зүгээс сүүлийн санхүүжилт орж ирэхээр олгохоор болсон. Гэтэл санхүүжилт ирээгүй байсны улмаас би үлдэгдэл хөлсөө авч амжаагүй санхүүжилт ирэхийг хүлээж байтал 2013 оны 12 дугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар орж эмчлүүлэх шаардлага гаран Улаанбаатар орсон хойно М ХХК-ний захирал А надад утсаар холбогдон санхүүжилт ирсэн тул миний үлдэгдэл ажлын хөлс болох 2000000 төгрөгөө ирж авахыг хүссэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан бөгөөд уг мөнгийг би жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас авсан зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулна гэж төлөвлөн очсоны дараа авахаа мэдэгдсэн. Гэтэл удалгүй 2-3 хоногийн дараа А сумын Засаг дарга Х.А надтай утсаар холбогдон уг 2000000 төгрөгийг түр хугацаагаар зээлэхийг хүссэн бөгөөд би сумын Засаг Даргынхан хувьд хүндэтгэн зөвшөөрч Ад холбогдон миний авах ёстой 2000000 төгрөгийг Х.Ат шилжүүлж өгөхийг хүссэн тул Х.А нь Х.Аын хувийн харилцах данс руу шилжүүлэн өгсөн. Гэтэл Х.А нь одоо болтол надаас ийнхүү зээлж авсан 2000000 төгрөгийг буцааж өгөлгүй элдвээр шалтаглан өнөөдөр, маргааш гэсээр өдий хүргэлээ. Тухайн үед би жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас 2000000 төгрөг зээл авсан бөгөөд М ХХК-аас авах ажлын хөлс болох 2000000 төгрөгөөр уг зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулна гэж төлөвлөсөн байсан ба Х.А намайг ийнхүү хохироосны улмаас уг зээлийг одоо болтол төлж чадалгүй хугацаа хэтрэлттэй байна. Тухайн үед би Х.Ат итгэл үзүүлэн ямар нэг баримт аваагүй бөгөөд энэ талаар миний мөнгийг Х.Ат шилжүүлэн өгсөн М ХХК-ний захирал Х.Айг шүүх хуралдаанд гэрчээр оруулан түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн Х.Аоос 2000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.А А сумын 4 дүгээр багийн иргэн Н.Кийн надаас нэхэмжилсэн 2000000 /хоёр сая/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс миний бие хууль журмын дагуу иргэний үүргийн дагуу төлж өгөх болно гэдэгт тайлбар бичиж байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.К нь хариуцагч Х.Аоос 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Н.Кийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг 2000000 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Х.А нь зээлээр авсан 2000000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч Н.Кд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Кийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийн тал нь болох 23475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************ дугаартай данснаас 23475 төгрөг, мөн хариуцагч Х.Аоос 23475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Кд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ