Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2016/00659

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай                       

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сум 01 дүгээр багт оршин суух, РД:*************, утас:**********, Б овогт Кы Бд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: К.Баас зээл, хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 3912552 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь К банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ө сум 1 дүгээр багийн иргэн К Б нь К банктай 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2013/*** тоот зээлийн гэрээ байгуулан, 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй 8000000 /Найман сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан ба 406 хоногийн турш төлбөрийн хуваарь зөрчиж, зээлийн төлбөр төлөх тухай банкнаас хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 3199279 төгрөгийн үндсэн зээлийн, 708581 төгрөгийн хүүгийн төлбөр, 4692 торгуулийн хүү болох нийт 3912552 /Гурван сая есөн зуун арван хоёр мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийн өр төлбөртэй тул уг өрийг барагдуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээл төлөх чадваргүй болсон тул зээлийн барьцаа хөрөнгийг албадан борлуулж зээлийн өрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч К.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие К банкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр К банкнаас 8000000 /найман сая/ төгрөгийг хүүтэй авсан маань үнэн. К банкны надаас нэхэмжилсэн 3912552 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлаар ямар нэгэн маргаангүй. Би К банкны нэхэмжилсэн 3912552 төгрөгийг төлж өгөх учраас миний энэхүү тайлбарын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би хуульд заасан эрх үүргээ ойлголоо. Энэ асуудлаар дахиж гомдол гаргах эрхгүй болохоо ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч К.Баас зээл, хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 3912552 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Б нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээл, хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 3912552 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч К.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч К.Б нь зээл, хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 3912552 төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2013/***/б/ тоот зээлийн барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 1 дүгээр багт байрлах 250 м,кв талбайтай эзэмших эрхтэй газар /нэгж талбарын ************ дугаартай, ************ дугаар/, 120 м.кв талбайтай хувийн сууц /Y-***********, дугаар **************/ зэрэг барьцаат үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч К.Б нь зээл, хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 3912552 төгрөг нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77551 төгрөгийн тал нь болох 38775 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************* дугаартай данснаас 38775 төгрөг, мөн хариуцагч К.Баас 38775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.Бы Баян-Өлгий аймаг, Өлгий сум 1 дүгээр багт байрлах 250 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар /************ нэгж талбарын/, 120 м.кв талбайтай хувийн сууц /Y-***********, дугаар **************/ зэрэг барьцаат үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ