Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 818

 

                                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                      хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнзговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, 2-06 тоотод оршин суух, 1970 РД:ИЮ70011213, Шангас овогт Моголцогийн Батмөнхөд холбогдох,

    Сум хөгжүүлэх сангийн зээл 13.000.000 төгрөг, зээлийн хүү 436.591 төгрөг, алданги буюу торгууль 240.000 төгрөг, нийт 13.676.591 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зүүнговь сумын “Сум хөгжүүлэх сан”-аас иргэн М.Батмөнх нь 2014 онд 13.000.000 төгрөгийг сарын 0.2 хувийн хүүтэй, жилийн 2.4 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар зээлийг 3 хуваан төлөхөөр гэрээ байгуулсан. Зээлийн эхний төлөлт 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөо 4.000.000 төгрөг төлөх байсан хэдий ч огт төлөөгүй хугацаа хэтрэлттэй байна. Иймд хугацаа хэтрэлттэй 4.000.000 төгрөг, үлдэгдэл 9.000.000 төгрөг, хүү 436.591 төгрөг, алданги буюу торгууль 240.000 төгрөг, нийт 13.676.591 төгрөгийг М.Батмөнхөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч М.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч М.Батмөнх би Зүүнговь сумын “Сум хөгжүүлэх сан”-аас авсан хугацаа хэтрэлттэй зээл болох 13.676.591 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард 6.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 6.176.591 төгрөгөөр тус тус төлж барагдуулна” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар би хариуцагч М.Батмөнхийн гаргасан тайлбартай танилцлаа. Түүний тайлбарт заасан хугацааг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

    Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч  Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргаас сум хөгжүүлэх сангийн зээл 13.000.000 төгрөг, зээлийн хүү 436.591 төгрөг, алданги буюу торгууль 240.000 төгрөг, нийт 13.676.591 төгрөгийг хариуцагч М.Батмөнхөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Батмөнх нь нэхэмжлэгч Увс аймгийн Давст сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 13.000.000 төгрөг, зээлийн хүү 436.591 төгрөг, алданги буюу торгууль 240.000 төгрөг, нийт 13.676.591 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч М.Батмөнх нь Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 13.000.000 төгрөг, зээлийн хүү 436.591 төгрөг, алданги буюу торгууль 240.000 төгрөг, нийт 13.676.591 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 13.676.591 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 226.333 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 113.167 төгрөгийг хариуцагч М.Батмөнхөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн зээл 13.000.000 төгрөг, зээлийн хүү 436.591 төгрөг, алданги буюу торгууль 240.000 төгрөг, нийт 13.676.591 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Батмөнх төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч М.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 113.167 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР