| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0075/Э |
| Дугаар | 085 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 085
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Б,
Улсын яллагч Ц.О /томилолтоор/,
Шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ч.Т.Дд холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ...дугаар сарын ..-ны өдөр ...аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ... хамт, ... дүүргийн ..дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Т.Дд /РД:..../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Т.Д нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шенө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 22-385 тоотоос иргэн Д.Оын эзэмшлийн 16-44 УНА улсын дугаартай Toyota Prius-10 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Д өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн...” гэв.
Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...архиа гаргаж ирээд хоёулаа хуваагаад уусан. Би 23 цагийн үед орондоо хэвтээд Т.Дтай юм ярьж байгаад унтаад өгсөн байсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр босоод харахад Т.Д нь байхгүй байхаар нь гайхаад гэрээс гарахад хашаанд байсан миний эзэмшлийн 16-43 УНА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 10 маркийн автомашин байхгүй байсан. Тэгэхээр нь Т.Д болон түүний эхнэр рүү залгахад утас руу ярихад утаснууд нь холбогдохгүй байхаар нь цагдаад хандсан. Миний автомашинд эвдрэл гэмтэл байхгүй. Надад ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-н 15-16-р тал /,
Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19-655 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-р тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-13/, ял шалгах хуудас /хх-38/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Т.Д нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шенө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 22-385 тоотоос иргэн Д.Оын эзэмшлийн 16-44 УНА улсын дугаартай Toyota Prius-10 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19-655 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-р тал/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-13/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Дд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй ба шүүгдэгч Т.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Т.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 90 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Т.Дг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд 600 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Дгийн цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийх ялын найман цагаар тооцож, түүнийг ял эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас даруй сулалсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ