Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2016/00664

 

    Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал М.Н/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, утас **********, РД:***************, Ж овогт Ен Өд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүүгийн төлбөр 1636211,27 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун арван нэг төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Е.Ө нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус банктай зээлийн гэрээ байгуулж, 7700000 төгрөгийн зээлийн 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Энэхүү зээлийн барьцаанд зурагт кабель телевиз /иж бүрэн/, хөлдөөгч ба Б сумын хүүхдийн цэцэрлэгт ажилладаг байсан бөгөөд цалингаа барьцаалсан болно. Зээлдэгч Е.Ө нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс банк Е.Өтэй байгуулсан зээлийн гэрээний 3.2.3, 32.5 дах заалтыг тус тус зөрчиж, удаа дараа хугацаа хэтрүүлж, зээл төлөх эцсийн хугацаа дуссан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар доор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 1387650,57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 246360,7 төгрөг, нотариатын зардал 2200 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт 1636211,27 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Е.Өээс нийт зээл, хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт 1636211,27 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун арван нэг төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Е.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т банктай зээлийн гэрээ байгуулан 7700000 төгрөгийн зээлийн 1,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Миний бие 2014 оны 6 дугаар сарын 10-д ажлаас гарсан. Түүнээс хойш зээлээ төлж ирсэн ба энэ оны 4 дүгээр сараас хойш зээлээ төлж чадаагүй болно. Иймд Т банкнаас нэхэмжилж буй зээл, хүүгийн төлбөр, нотариатын зардалын хамт 1636211,27 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун арван нэг төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг төлж өгөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Х.Өд холбогдох 1636211,27 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун арван нэг төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е.Ө нь нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 1636211,27 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянаг хоёр зуун арван нэг төгөр хорин долоон мөнгө/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иймд энэ хэргийн хариуцагч Е.Ө нь нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт зээл, зээлийн хүүгийн төлбөр 1636211,27 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун арван нэг төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76095 төгрөгийн 20565 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Т сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 55531 төгрөг, мөн хариуцагч Е.Өээс 20565 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар РД:***************, Ж овогт Ен Ө нь нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 1636211,27 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга хоёр зуун арван нэг төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76095 төгрөгийн 20565 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Т сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 55531 төгрөг, мөн хариуцагч Е.Өээс 20565 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Е.Ө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК