Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2016/00668

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын (Улсын бүртгэлийн дугаар **************, ажлын утас **********) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, РД:**************, гар утас **********, С овогт Ан Ад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр болох 4894410 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.А нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Өлгий тооцооны төвөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5813536 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн зориулалтаар авсан.

Зээлдэгч А.А нь зээлийн барьцаанд хадам аав болох К.Аийн тэтгэврийг барьцаалсан боловч хадам аав нь нас барж тэтгэврийн санхүүжилт зогссоны улмаас авсан зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд А.Агаас үндсэн зээл болон хүүгийн төлбөр нийт 4894410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн надаас нэхэмжилсэн зээл болон түүний хүү 4894410 төгрөгийг төлж өгнө. Үүнтэй холбоотой надад ямар нэгэн маргаантай асуудал байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, А.Ад холбогдох зээлийн төлбөр болох 4894410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн 4894410 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч А.А нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн 4894410 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93261 төгрөгийн тал нь болох 46630 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ********** дугаартай данснаас 46630 төгрөг, мөн хариуцагч А.Агаас 46630 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч А.А нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн 4894410 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93261 төгрөгийн тал нь болох 46630 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ********** дугаартай данснаас 46630 төгрөг, мөн хариуцагч А.Агаас 46630 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК