Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2016/00669

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, утас **********, РД:****************, С овогт Хн Кгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, утас ***********, РД: *************** Н овогт Жы Ат холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 220000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.А 2015 оны 12-р сарын 18-ний өдөр ирж 700000 төгрөгөөр Саната-2 маркийн машин худалдаж авсан юм. Түүний ах Б тэр үед цуг ирж миний Б дэлгүүрээс 20000 төгрөгний хүнсний зүйлийг зээлээр авсан юм. А надад 250000 төгрөгт мотоцикл өгч, бэлнээр 120000 төгрөг өгөөд 80000 төгрөгөнд МР-3 тоглуулагч, гар утас өгсөн юм. Би Эвлэрүүлэн зуучлагчид өгсөн өрөгдөлдөө эдгээрийг нийлүүлээд бэлэн 200000 төгрөг өгсөн гэж бичсэн байсан юм. Түүнийг тэр овжин ашиглан Эвлэрүүлэн зуучлагч дээр уригдан очихдоо би 200000 төгрөгийг бэлнээр өгч, 250000 төгрөгөнд мотоцикл өгч, 80000 төгрөгөнд МР-3 тоглуулагч, гар утас өгч сүүлд эхнэрийн хамт очиж бэлнээр 120000 төгрөг өгсөн ба би Кд нийт 650000 төгрөг өгсөн одоо 50000 төгрөг л өгнө. Энэ мөнгөө 2016 оны 11-р сарын 10-ны өдөр хүртэл төлж өгнө гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Эвлэрүүлэн зуучлагч түүний хэлсэнээр 50000 төгрөгний эвлэрлийн гэрээ байгуулж. 220000 төгрөгөө шүүхийн журмаар шйдвэрлүүл гэсэн юм.Тэр надад хийж өгсөн гар баримтан дээр үлдсэн 250000 төгрөгөө 6-р сарын 5-ны өдөр өгнө гэж 2015 оны 12-р сарын 18-ны өдөр бичиг хийж өгсөн байгаа. Би ч түүнд түүний бичсэн ёсоор тийм бичиг хийж өгөөд 6-р сарын 5-нд 250000 төгрөгөө миний энэ баримттай авчирч өгөөд өөрийн энэ баримтаа ав, тэгээд бид өр авлагагүй болно гэж хэлсэн юм. Иймд Ж.Ааас надад 220000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.К шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.А надад өгөх ёстой 220000 төгрөгийг бүрэн төлж өглөө. Одоо Ж.Ааас авах авлага байхгүй, бидний хооронд тооцоо дууссан. Иймд Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул 220000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ж.Ааас нэхэмжилсэн 220000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг хариуцагч сайн дураар биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтээ нэхэмжлэгч Х.К тус шүүхэд хүргүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250 төгрөгийн тал нь болох 3625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ********** дугаартай данснаас 3625 төгрөг, мөн хариуцагч Ж.Ааас 3625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Кд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Ж.А нь нэхэмжлэгч Х.Күлипгийн нэхэмжилсэн 220000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250 төгрөгийн тал нь болох 3625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ********** дугаартай данснаас 3625 төгрөг, мөн хариуцагч Ж.Ааас 3625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Кд олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК