Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2016/00670

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт орших, К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал М.Е, утас **********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, утас *********, РД:*************, М овогт Рны Н,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, утас **********, РД:*************, Н овогт Сгийн Х нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 10 дугаар 07-ны

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 3906538 төгрөгийн үндсэн зээлийн, 445469 төгрөгийн хүүгийн төлбөр, 3165 төгрөгийн торгуулийн хүүгийн хамт нийт 4355172 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан, зээлийг барьцаат хөрөнгийг албадан борлуулж зээлийн өрийг барагдуулж өгөхийг хүсжээ.

Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Н, С.Х нар нь К банктай 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ****/2011/*** тоот зээлийн гэрээ байгуулан, 10 жилийн хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй 5000000 /таван сая/ төгрөгийн зээл авсан ба 217 хоногийн турш төлбөрийн хуваарь зөрчиж, зээлийн төлбөр төлөх тухай банкнаас хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 3906538 төгрөгийн үндсэн зээлийн, 445469 төгрөгийн хүүгийн төлбөр, 3165 төгрөгийн торгуулийн хүү нийт 4355172 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийн өрийг барагдуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээл төлөх чадваргүй болсон тул зээлийн барьцаа хөрөнгийг албадан борлуулж зээлийн өрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Н, С.Х нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Бид К банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2011 онд 5000000 /таван сая/ төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Иймд К банкнаас нэхэмжилж буй 3906538 төгрөгийн үндсэн зээлийн, 445469 төгрөгийн хүүгийн төлбөр, 3165 төгрөгийн торгуулийн хүү нийт 4355172 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг төлж өгөх болно. Зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Р.Н, С.Х нар нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3906538 төгрөгийн үндсэн зээлийн, 445469 төгрөгийн хүүгийн төлбөр, 3165 төгрөгийн торгуулийн хүүнийт 4355172 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ****/2011/***/б зээлийн барьцааны гэрээгээр Р.Ны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Г-*************** улсын бүртгэлийн дугаартай, ************ гэрчилгээний дугаартай, Ө сумын 5 дугаар баг Х-д байршилтай, ************ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 504 м.кв газар, Р.Н, С.Х, Н.Х, Н.Е нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Ү-*************** улсын бүртгэлийн дугаартай, ************* гэрчилгээний дугаартай, Ө сумын 5 дугаар баг Х-д байршилтай, 132 м.кв талбайтай арван өрөө, 70 хувийн гүйцэтгэлтэй өвлийн сууцыг зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Р.Н, С.Х нар нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол Монгол Улсын Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч Р.Ны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Г-*************** улсын бүртгэлийн дугаартай, ************ гэрчилгээний дугаартай, Ө сумын 5 дугаар баг Х-д байршилтай, ************ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 504 м.кв газар, Р.Н, С.Х, Н.Х, Н.Е нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Ү-*************** улсын бүртгэлийн дугаартай, ************* гэрчилгээний дугаартай, Ө сумын 5 дугаар баг Х-д байршилтай, 132 м.кв талбайтай арван өрөө, 70 хувийн гүйцэтгэлтэй өвлийн сууцыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84633 төгрөгийн тал нь болох 42317 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 42317 төгрөг, мөн хариуцагч Р.Н, С.Х нараас 42317 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн 3906538 төгрөгийн үндсэн зээлийн, 445469 төгрөгийн хүүгийн төлбөр, 3165 төгрөгийн торгуулийн хүүгийн хамт нийт 4355172 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагч М овогт Рны Н, Н овогт Сгийн Х нар нь төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84633 төгрөгийн тал нь болох 42317 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын *********** дугаартай данснаас 42317 төгрөг, мөн хариуцагч Р.Н, С.Х нараас 42317 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Н, С.Х нар нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол Монгол Улсын Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч Р.Ны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Г-*************** улсын бүртгэлийн дугаартай, ************ гэрчилгээний дугаартай, Ө сумын 5 дугаар баг Х-д байршилтай, ************ нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 504 м.кв газар, Р.Н, С.Х, Н.Х, Н.Е нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Ү-*************** улсын бүртгэлийн дугаартай, ************* гэрчилгээний дугаартай, Ө сумын 5 дугаар баг Х-д байршилтай, 132 м.кв талбайтай арван өрөө, 70 хувийн гүйцэтгэлтэй өвлийн сууцыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

د Б.МАНГИЛИК