| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00759/И |
| Дугаар | 819 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 819
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь vум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, 4-06 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, РД:ОД67070501, Шангас овогт Чимэдрэгзэнгийн Чагцалд холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээл 12.763.796 төгрөг, зээлийн хүү 25.527 төгрөг, алданги буюу торгууль 127.637 төгрөг, нийт 12.916.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн Ч.Чагцал нь 2013 онд 20.000.000 төгрөгийг сарын 0.2 хувийн хүүтэй, жилийн 2.4 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар зээлийг сар бүр тогтмол төлөхөөр гэрээ байгуулсан. Зээлийн эцсийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Төлж барагдуулаагүй хугацаа хэтрэлттэй үлдэгдэл 12.763.796 төгрөг, хүү 25.527 төгрөг, алданги 127.637 төгрөг, нийт 12.916.960 төгрөгийг Ч.Чагцалаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: “Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлсэн иргэн Ч.Чагцалаас 12.763.796 төгрөг, хүү 25.527 төгрөг, алданги 127.637 төгрөг, нийт 12.916.960 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл тус шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 342 дугаартай “5.953.040 төгрөгийг Ч.Чагцалаас гаргуулахаар” шийдвэр гарсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэгдэл 6.812.756 төгрөг, алданги торгууль 681.275 төгрөг, нийт 7.494.031 төгрөгийг иргэн Ч.Чагцалаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Чагцал шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ч.Чагцал би Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангаас авсан хугацаа хэтрэлттэй зээл болох 7.494.031 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 150.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 200.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 300.000 төгрөг, 2017 оны 8 дугаар срад 300.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 150.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6.394.031 төгрөгөөр тус тус төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар би хариуцагч Ч.Чагцалын гаргасан тайлбартай танилцлаа. Түүний тайлбарт заасан хугацааг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргаас сум хөгжүүлэх сангийн зээл 12.763.796 төгрөг, зээлийн хүү 25.527 төгрөг, алданги буюу торгууль 127.637 төгрөг, нийт 12.916.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Ч.Чагцалаас 7.494.031 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Ч.Чагцал нь нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 7.494.031 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.Чагцал нь Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангийн зээл 7.494.031 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 7.494.031 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 134.854 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож 67.427 төгрөгийг хариуцагч Ч.Чагцалаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангийн зээл 7.494.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Чагцал төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Чагцал улсын тэмдэгтийн хураамж 67.427 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР