| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01213/и |
| Дугаар | 1184 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1184
Хэргийн индекс 135/2016/01213/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн Сэлэнгэ /регистрийн дугаар *******, утас 99074005/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар , утас *******/-д холбогдох,
“4,480,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...тус шүүхээр хянан хэлцэгдэж байгаа А.Сэлэнгийн нэхэмжлэлтэй, Ш.*******д холбогдох 4,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,480,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Сэлэнгэ нь хариуцагч Ш.*******д холбогдуулан 4,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,480,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А.Сэлэнгийн нэхэмжлэлтэй, Ш.*******д холбогдох 4,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 86,630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 43,315 төгрөгийг хариуцагч Ш.*******оос гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 43,315 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА