Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1186

 

Хэргийн индекс:135/2016/01238/И  
    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: аймаг, Сүхбаатар сум, ган замын *** дугаар баг, *** дугаар хэсэг 4-1 тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, Утас:  9949 7099/-ын хүсэлттэй

 “  Дархан хотын Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгох ,Дархан хотын ТТБ-ын 2-р Трестийн захиргаанаас 1978 оны 12 дугаар сарыг 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох   тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.******* миний бие тухайн үеийн нэрээр -ын ******* хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийн төгсөөд Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн Яамны техник туслалцааны барилгын 2 дугаар трестэд 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шавар будагчнаар ажилд орсон. Аав, ээж маань аймагт амьдардаг байсан тул ар гэрийн гачигдлаар 1979 оны 11 сарын 30-ны өдөр аймаг уруу шилжихээр ажилаасаа гарсан. 
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь болж тэтгэврээ тогтоолгох гэтэл 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 75 тоот тушаалд миний овгийг гэж буруу бичсэн, 1979 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн *** тоот тушаалд мөн овгийг ******* гэж буруу бичсэн байна.   Дээрх тушаалуудад бичигдсэн байгаа ******* гэдэг нь миний ээжийн аав бөгөөд харин гэдэг нь надад огт хамааралгүй  хүний овгийг бичсэн байна. Тухайн үеийн хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломгүй болсон тул *******гийн ******* намайг овог зөрүүтэй бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр болон Дархан хотын Техник туслалцааны барилгын 2 дугаар трестэд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг  тогтоож өгнө үү” гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,    
                                                                                                   
ҮНДЭСЛЭХ нь:

******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******гийн ******* нь  Дархан хотын Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж  байсан байдал тогтоолгохоор  хүсэлт гаргасан байна. 
Д.******* нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар  зүйлийн 133.1.1-д зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг  буюу ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хотын Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдийг хүртэл ажиллаж байсан нь 1979 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Техник туслалцааны барилгын 2 дугаар трестээс олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь ... 1978.07.01 Сургууль төгсөж ирсэн тул Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед авч ажиллуулав. Дархан хотын ТТБ-ын 2-р трестийн даргын 1978 оны 07 сарын 01-ний өдрийн 75-р тушаалаар гэсэн бичилт, мөн хөдөлмөрийн дэвтэр дэхь ... 1979.11.30. Ар гэрийн гачигдлыг үндэслэн аймгийн БУК-ын мэдэлд шилжүүлэв. Дархан хотын ТТБ-ын 2-р трестийн даргын 1979 оны 11-р сарын 29-ний өдрийн ******* дугаар гэсэн бичилт, Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн Яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тушаал, мөн газрын даргын 1979 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаал зэргээр тогтоогдож байна. 

Иймд Д.*******ыг  тухайн үеийн нэрээр Дархан хотын Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж  байсныг тогтоох нь зүйтэй байна. 

Дархан хотын ТТБ-ын 2-р Трестийн захиргаанаас 1978 оны 12 дугаар сарыг 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсгийн  ажилд авсан, өөр газарт шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэг, юуг баримтлан бичсэн хэсэгт бичигдсэн 1978.07.01.  Сургууль төгсөж ирсэн тул Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед авч ажиллуулав. Дархан хотын ТТБ-ын 2-р трестийн даргын 1978 оны 07 сарын 01-ний өдрийн 75-р тушаалаар ... 1979.11.30. Ар гэрийн гачигдлыг үндэслэн аймгийн БУК-ын мэдэлд шилжүүлэв. Дархан хотын ТТБ-ын 2-р трестийн даргын 1979 оны 11-р сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалаар гэсэн бичилтийн огноо, баримтын он сар өдөр, агуулга нь  Дархан-Уул аймгийн Архивын тасгаас авсан ... Дархан хотын ТТБ-ын 2-р трестийн даргын 1978.07.01 Сургууль төгсөж ирсэн тул Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед авч ажиллуулав гэсэн , мөн Трестийн даргын... 1979.11.30. Ар гэрийн гачигдлыг үндэслэн аймгийн БУК-ын мэдэлд шилжүүлэв гэсэн 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  ******* дугаар тушаалын агуулга, бичилт, огноотой   тохирч байна. 
Мөн Д.*******ын 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төгссөн сургуулиас олгосон боловсролын  гэрчилгээнд түүний овгийг ******* гэж бичигдсэнээр хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлсөн, авсан тушаалд овог зөрүүтэй бичигдсэн бөгөөд, Д.Даваадлуам нь иргэний үнэмлэхийг 2012 оны 09 дүгээр сары 07-ны өдөр эцэг *******гаар овоглон авсанаас бичиг  баримтын зөрүүтэй байдал бий болсон нь нотлогдож байх тул   ******* регистрийн бүхий ******* овгийн *******гийн *******ыг   Дархан хотын ТТБ-ын 2-р Трестийн захиргаанаас 1978 оны 12 дугаар сарыг 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоох нь үндэслэлтэй байна.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******гийн *******ыг  Дархан хотын ТТБ-ын 2-р Трестийн захиргаанаас 1978 оны 12 дугаар сарыг 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн    135.2.6-д зааснаар  ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******гийн ******* нь Дархан хотын Техник туслалцааны барилгын 2 дугаар трестед 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Д.******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурьдсугай. 

 


                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА