| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01181/и |
| Дугаар | 1198 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 1198
Хэргийн индекс 135/2016/01181/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** байрлах,*** банкны Дархан-Уул аймаг дахь салбар /утас *** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** И*** /регистрийн дугаар ***/-д холбогдох,
“зээлийн гэрээг цуцалж, 4,709,254.2 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 485 тоот эвлэрлийн гэрээндээ:
1. “...Ё.И*** нь*** банкинд төлөх зээл, үндсэн хүү, торгуулийн хүү нийт 4.709.254.20 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор*** банкны 4335100118 тоот дансанд төлж дуусгахаар харилцан тохиролцов.
2. Уригдсан тал тэмдэгтийн хураамж 90.298.10 төгрөгийг нэмж төлнө.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*** банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Ё.И*** т холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн төлбөр 4,520,559.58 төгрөг, зээлийн үндсэн хүү 151,808.43 төгрөг, торгуулийн хүү 36,886.19 төгрөг, нийт 4,709,254.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасны дагуу зохигч талууд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 485 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 485 тоот эвлэрлийн гэрээнд “Ё.И*** нь*** банкинд төлөх зээл, үндсэн хүү, торгуулийн хүү нийт 4.709.254.20 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 90,298.10 төгрөгийн хамт 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор*** банкны 4335100118 тоот дансанд төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 485 тоот /“Ё.И*** нь*** банкинд төлөх зээл, үндсэн хүү, торгуулийн хүү нийт 4.709.254.20 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 90,298.10 төгрөгийн хамт 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор*** банкны 4335100118 тоот дансанд төлж дуусгахаар харилцан тохиролцсон/ эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,298.10 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА