Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1199

 

  Хэргийн индекс 135/2016/01244/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
    Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

    “Ажилгүй байсан хугацааны цалин 2,302,534 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгал дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч иргэн С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
    Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2,302,534 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2,302,534 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 51,790 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,895 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,895 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА