Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

 

 

2020          03         30                                     2020/ШЦТ/555

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

 улсын яллагч  Ц.Ганцэцэг,

 шүүгдэгч Д.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Гид холбогдох эрүүгийн 2006 01027 0411 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.Г, Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн “Өмнөговь” суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “МНБМ” спорт сувагт зураглаач ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 60-817 тоотод оршин суух,  хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД/,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Гнь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Молор” зочид буудлын авто машины зогсоолд иргэн Г.Батсайханы түгжилгүй, онгорхой орхисон 86-16 УБК улсын дугаартай, “Сузуки”  маркийн тээврийн хэрэгслээс түүний эзэмшлийн 5018805885 тоот дансны дугаартай, “Хаан” банкны вика картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар уг картнаас 680,000 төгрөгийг шилжүүлэн авч, картыг нь хаяж, хохирогч Г.Батсайханд нийт 685,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч Д.Д.Гийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Гнь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Молор” зочид буудлын авто машины зогсоолд иргэн Г.Батсайханы түгжилгүй, онгорхой орхисон 86-16 УБК улсын дугаартай, “Сузуки”  маркийн тээврийн хэрэгслээс түүний эзэмшлийн 5018805885 тоот дансны дугаартай, “Хаан” банкны вика картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар уг картнаас 680,000 төгрөгийг шилжүүлэн авч, картыг нь хаяж, хохирогч Г.Батсайханд нийт 685,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ггэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д.Гийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг[1],

2.2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2],

3.Хохирогч Г.Батсайханы 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчим иргэн Г.Батсайхан нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн араас өөрийн эзэмшлийн 86-16 УБК улсын дугаартай, “Сузуки” маркийн авто машинаас Хаан банкны виза картаа хулгайд алдаж, өөрийн Хаан банкны 5018805885 данснаасаа 680,000 төгрөг алдсан. Би АТМ-ээс мөнгө авч чаддаггүй тул хүн гуйж мөнгөө авахуулдаг байсан. Би сүүлд Ганаа гэх залуугаар авахуулж байсан. Ганаа гэх залууг 2018 оноос зурагт, телевизод ажилладаг гэж танилцаж байсан. Тэрнээс хойш хааяа нэг уулзаж байсан” гэх мэдүүлэг[3],

4.2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл[4],

5.2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Д.Д.Гийн “Хаан” банкны депозит дансны хуулга[5],

6.Хохирогч Г.Батсайханы 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Хаан” банкны депозит дансны хуулга[6],

7.“Дамно” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /Үнэлгээний дүн 5,000 төгрөг/[7], 8.Шүүгдэгч Д.Д.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9],оршин суугаа газрын тодорхойлолт[10],

10.Шүүгдэгч Д.Д.Гийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ах Батсайхантай “Нарантуул” зах дээр уулзсан. Бид хоёр офицерт ирээд ах машинаа байрлуулаад буудал руу орсон. Би машины бичиг баримтны уутнаас нь “Хаан” банкны тэтгэврийн картыг нь аваад АТМ-ээс 680,000 төгрөг авсан. Авсан мөнгөнөөсөө 60,000 төгрөг 02 дугаар сарын 06-ны өдөр ойр зуур хэрэглээндээ үрээд дуусгасан. 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5721570725 дугаартай дансанд 620,000 төгрөг хийсэн” гэх мэдүүлэг[11]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Д.Гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Г.Батсайханы зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Д.Гнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Д.Гид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Гнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Гийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй гэж үзсэн.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Гнь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Гийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Д.Гид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

           

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 15  дугаар тал

[6] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 52 дугаар тал

[8] Хавтас хэргийн 28 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 25 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 29 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 62 дугаар тал