Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1204

 

Хэргийн индекс 135/2016/01279/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, 108 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Дархан хотын *******-ын гүйцэтгэх захиргааны *** тоот томилолтоор Ахуй үйчилгээний удирдах газарт ахлах нягтлан бодогчоор, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан тухай тэмдэглэл хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн боловч Дархан-Уул аймгийн архивт ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй байна. Одоо тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох болсон тул намайг 1983 оны 07  дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсныг тогтоож өгнө үү. ” гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                               
                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     
Хүсэлт гаргагч Н.******* нь Дархан хотын Ахуй үйлчилгээний  удирдах газарт ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн архивын тасгийн тодорхойололт, Баярын бичиг, хөдөлмөрийн дэвтэр, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.******* нь Дархан хотын Ахуй үйлчилгээний  удирдах газарт ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА