Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0077

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч М.Амарзаяа,

иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр,

хохирогч М.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч У.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч У.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908042411336 дугаар 3 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт тоотод оршин суух,

урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 8 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар нэмж нэгтгэн 4 жилийн хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 10 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Уламбаярын Г /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч У.Г нь 2019 оны 8 дугаар сарын 10-11-ний өдрийн 19 цагийн хооронд  дүүргийн 7 дугаар хороо, Б 11 дүгээр гудамж, 56 тоотод оршин суух Ц.Сын орон байранд нэвтэрч төмөр сейфнээс монетон бөгж, кулон, мөнгөн ээмэг бөгжний хослол, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан 2.060.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Давтан үйлдлээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр  дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамж, 136 тоотод оршин суух Б.Хгийн орон байрнаас архи, вино, гоёлын зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлан 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 10 дугаар гудамж, 7 тоотод оршин суух Б.Бын орон байрнаас 32 инчийн Шино маркийн зурагт, тамхи зэрэг эд зүйлсийг хулгайлан 278.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  дүүргийн 8 дугаар хороо,  8 дугаар гудамж, 11 тоотод оршин суух М.Нын орон байрнаас 42 инчийн Тошиба маркийн зурагтыг хулгайлан 1.340.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  дүүргийн 8 дугаар хороо, З цагааны 7 дугаар гудамж, 263 тоотод оршин суух Б.ы орон байрнаас 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлан 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө  дүүргийн 5 дугаар хороо, Бын 27-49а тоотод оршин суух Ц.Сгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрнаас хавчаар, харуул хөрөө бүхий төхөөрөмжийг хулгайлсны улмаас 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр  дүүргийн 31 дүгээр хороо,  4 дүгээр гудамж, 344 тоотод оршин суух иргэн Б.Сийн орон байрнаас халтар манан хөөрөг, мөнгөн тоногтой гаанс, 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж, монетон цагирган бөгж, 2 ширхэг мөнгөн гинж, бэлэн 160.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.162.200 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  дүүргийн 23 дугаар хороо,  81 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух С.Аийн орон байрнаас дунд гарын мөнгөн аяга, манан хөөрөг, гоёлын хос ээмэг зүүлт, бэлэн 800.000 төгрөг зэрэг зүйлсийг хулгайлан 1.017.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 7 дугаар сарын 12-16-ны хооронд Б дүүргийн 5 дугаар хороо, 13 дугаар байр, 36 тоотод оршин суух Л.Згийн орон байрнаас Нокио маркийн зурагт, ЛЖ маркийн зурагт, иксбокс тоглоом, нөүтбүүк зэрэг эд зүйлс хулгайлан 1.943.640 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр  дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2 дугаар гудамж, 10 тоотод оршин суух Г.Игийн орон байрнаас мөнгөн ээмэг, төмөр ээмэг зэрэг эд зүйлсийг хулгайлан 129.500 төгрөгийн хохирол буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад 9.660.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Архи уучихсан үедээ л хэрэг хийчихсэн. Ажил хийсэн боловч цалин, мөнгө өгөхгүй байсан. Хамтарч үйлдсэн хүн байхгүй. Өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Хулгайлсан эд зүйлээ зарж, мөнгөөр нь архи ууж дуусгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил төрөл хийж байгаад хохирлыг төлнө. Хүмүүсийг хохироосондоо гэмшиж байна. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Хохирогч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 8 дугаар сарын 17-нд байх, гэр бүлээрээ Тэрэлж яваад ирэхэд жижиг өрөөний цонхыг хагалсан, гал тогооны цонх нээлттэй байсан. Зурагт аваад явсан байсан. Авдрыг хөшиж, онгойлгосон байсан. Урд айлын хашаанд 2 хүн байхаар нь асуухад “хүн хүлээж байна” гэж байсан. Дууг нь сонсоход шүүгдэгч мөн юм шиг байх юм. Ганцаараа байгаагүй гэж бодож байна. Архины төлөө л хулгай хийсэн байна. Хохирлоо төлөх байх гэж бодож байна” гэв.

 

Эрүүгийн 1908042411336 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. 2019 оны 8 дугаар сарын 10-11-ний өдрийн 19 цагийн хооронд  дүүргийн 7 дугаар хороо, Б 11 дүгээр гудамж, 56 тоотод байрлах иргэн Ц.Сын өвлийн байшингийн цонхоор нэвтэрч төмөр сейфнээс монетон бөгж, кулон, мөнгөн ээмэг бөгжний хослол, хөөрөг хулгайлан 2.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Ц.Сын: “2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед ажилдаа яваад ахын бие муу гээд ажил дээрээс ахын гэрт очсон. Манай гэрт 8 дугаар сарын 10-ны өдөр хүн байгаагүй. Гэртээ 8 дугаар сарын 11-ний 18 цагийн үед ирэхэд хулгай орсон байгааг мэдээд цагдаа дуудсан. Манай байшингийн унтлагын өрөөний орны цаад хувцасны шүүгээний хажууд байсан сейфнээс монетон ээмэг 3 хос, монетон бөгж жижиг эмэгтэй, монетон бөгж эрэгтэй, монетон кулон, хөөрөг дунд гарын гартаам, мөнгөн хослол, ээмэг, бөгж кулонтой 5 ширхэг хослол байсан. Хуучин зургийн камерийг 2008 онд авч байсан. Сейфний хаалгыг жаахан хөшсөн байсан. Ажилдаа явахдаа цонхоо онгорхой явсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-15, 17/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.08.12-ны өдрийн 19/046 дугаар тодорхойлолтод: “Монетон ээмэг /хос/ 750.000 төгрөг, монетон бөгж /жижиг/ 150.000 төгрөг, монетон бөгж /эрэгтэй/ 200.000 төгрөг, монетон кулон 100.000 төгрөг, хөөрөг /дунд гар, гартаам/ 500.000 төгрөг, мөнгөн хослол 100.000 төгрөг, нийт үнэ 1.800.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-21-22/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.09.18-ны өдрийн 19/168 дугаар тодорхойлолтод: “Зургийн аппарат 160.000 төгрөг, түрүүвч 20.000 төгрөг, цүнх 20.000 төгрөг, бэлэн 60.000 төгрөг, нийт дүн 260.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-24-25/,

Шинжээчийн 2019.08.14-ний өдрийн 04/402 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд тэнцэх 1, 2 гэж дугаарласан гарын мөрүүд нь Папилон санд MN003010000141 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Уламбаяр овогтой Гий зүүн гарын алга болон ядам хурууны хээнүүдтэй тохирч байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-30-34/,

Шинжээчийн 2019.10.07-ны өдрийн 4763 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн сейф эвдрэл гэмтэл гарсан байна. 3. Сейфэнд гарсан ...гадна хаалганы цоожны голны дотор гарсан гэмтэл, заазууранд гарсан 8х8 хэмжээтэй гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-39-42/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 10-нд билүү 11-нд  дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзынхаа гэр лүү явж байгаад шээс хүрээд хашаа руу шээж байтал хашаан дотор байсан шавар байшингийн цонх онгорхой байсан. Тэгээд би хашаа руу ороод онгорхой цонхоор нь өндийгөөд хартал хүнгүй байсан. Цонхоор нь орсон. Сейфийг онгойлгох гээд гал тогооны өрөөнөөс заазуур авч ирж хөшиж үзтэл онгойхгүй байсан. Сейфийг шүүгээнээс гаргах гээд таттал доод талаас түлхүүр гараад ирсэн. Зургийн аппарат, ээмэг, бөгж, монетон эдлэлүүд, даалинтай хөөрөг, түрүүвч байсан. Би дээрх эд зүйлсийг аваад зам руу гараад явж байтал аппаратыг нь асааж үзэх гэсэн боловч асахгүй байсан. Даалинтай хөөргийг нь гаргаж үзтэл толгой нь хагарчихсан байхаар бүгдийг хаячихсан. Түрүүвчийг уудалж үзэхэд 10,000 төгрөг байхаар нь мөнгийг аваад түрүүвчийг хаячихсан. Зам дээрээс такси бариад Хархорин зах орж монетон эдлэлүүдийг 420.000 төгрөгт зарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54-55, 56-58/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-3-8/, шүүгдэгч У.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-59-63/,

Хоёр. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр  дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамж, 136 тоотод байрлах иргэн Б.Хгийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч архи, вино, гоёлын зүүлт хулгайлан 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Хгийн: “2019 оны 8 дугаар сарын 21-ний ...18 цаг өнгөрөөд гэрээс гараад 23 цагийн үед ирэхэд том өрөөний цонх онгорхой, гэрийн эд зүйлийг буулгасан, шүүгээн дотор байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаад хаясан байсан. ...Болор нэртэй 0.75 литрийн архи 1 шил, 2 ширхэг 0.5 литрийн вино, гоёлын зүүлт хийдэг хайрцгийг аваад явсан байсан. Цонхоор орохдоо юмаар хөшсөн байсан. Хулгай хийсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-81-82/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.09.06-ны өдрийн 19/203 дугаар тодорхойлолтод: “Болор архи 20.000 төгрөг, вино 80.000 төгрөг, гоёлын зүүлтүүд /иж бүрдэл/ 100.000 төгрөг, цонхны түгжээ 10.000 төгрөг, нийт дүн 210.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-87/,   

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна.  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хулгай хийх бодолтой явж байтал блокон хашаатай, цэнхэр өнгийн хаалгатай, эзэнгүй айл харагдсан. Тухайн байшингийн цонхоор орж Болор архи, вино, гоёлын зүүлтүүдийг аваад гарсан. Архи, виногоо хүмүүстэй хуваагаад уусан. Харин гоёлын зүүлтүүдийг ломбарданд тавих гэсэн боловч хулхи эдлэлүүд байна гэхээр нь шууд хаячихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-58/,

 дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Хгийн өргөдөл /1 дүгээр хавтас, хх-78/,

Гурав. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 10 дугаар гудамж, 7 тоотод байрлах иргэн  Б.Бын өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн “Shino” маркийн зурагт, тамхи хулгайлан 278.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Бын: “2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 09 цагт ажилдаа явсан. 19 цагийн үед эхнэр залгаад “гэрийн цонх хагарч, хулгай орж, зураг аваад явчихсан байна, баахан цус болчихсон байна” гэсэн. “Битгий ойртоорой” гэж хэлчихээд цагдаад дуудлага өгсөн. Эхлээд цагдаад бүртгүүлэхэд зурагт л алдагдсан байсан. Сүүлд бүртгэхэд миний татаж байсан 8 хайрцаг “Маялд севен” нарийн тамхи алдагдсан байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-119/

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.08.21-ний өдрийн 19/086 дугаар тодорхойлолтод: “зурагт 200.000 төгрөг, тамхи 28.000 төгрөг, вакум цонх 50.000 төгрөг, нийт дүн 278.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-126/,   

Гэрч Ц.Эрдэнэжаргалын: “...19 цагийн үед гэртээ иртэл жижиг өрөөний цонхыг хагалж, том өрөөнд байсан 32 инчийн Shino маркийн зурагтыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-121/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.08.28-ны өдрийн 4676 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн шилний хагархай дээр цус илэрсэн. АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-131-132/,

Биологийн шинжээчийн 2019.08.28-ны өдрийн 4676 дугаар шинжилгээнд: “Шинжилгээнд ирүүлсэн шилний хагархай дээр цус илэрсэн. АВО системээр О(I) бүлгийн харъяалалтай хүний цус байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-131-132/, 

Шинжээчийн 2019.10.30-ны өдрийн 5358 дугаар дүгнэлтэд: “...2 ширхэг шилний хагархайд илэрсэн цус нь У.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-134/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1 дүгээр хавтас, хх-105-110/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 04-ний 14 цагийн үед  дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын тэр хавьд байрлах блокон хашаатай айлын хашааг давж, байшингийн ар талын цонхыг гарандаа юм ороож байгаад цохиж хагалсан. Миний гар зүсэгдчихсэн. Би цонхоор ороод цагаан өнгийн зурагт, 5 хайрцаг LD нэртэй тамхи аваад гарсан. Хулгайлсан зурагтаа таксинд явж байсан хүнд 60,000 төгрөгөөр зарсан. Тамхийг нь өөрөө татаад дуусгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-58/,

Дөрөв. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  дүүргийн 8 дугаар хороо,  8 дугаар гудамж, 11 тоотод байрлах иргэн М.Нын өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 42 инчийн “Тошиба” маркийн зурагтыг хулгайлан 1.340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч М.Нын: “2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхнэр, хүүхдийн хамт Тэрэлж орчихоод 18-ны өдөр гэртээ иртэл байшингийн цонх онгорхой байсан. Ороод хартал 42 инчийн “Тошиба” маркийн зурагт алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-167/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.09.12-ны өдрийн 19/209 дүгээр тодорхойлолтод: “зурагт 1.300.000 төгрөг, орны бүтээлэг 20.000 төгрөг, вакум цонх 20.000 төгрөг, нийт дүн 1.340.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-173/, 

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна.  дүүргийн 8 дугаар хороо,  тэр хавьд хулгай хийх гээд явж байтал хашааны хаалга нь салаад уначихсан, банзан хашаатай, эзэнгүй айл харагдсан. Тоосгон байшингийн цонхоор ороод хар өнгийн “Тошиба” маркийн зурагтыг орны бүтээлгэнд ороож аваад гарсан. Байшингаас гарч байхдаа цонхыг нь хагалчихсан. Хулгайлсан зурагтаа таксины жолоочид 220.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-58/,   

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1 дүгээр хавтас, хх-151-156/,

Тав. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  дүүргийн 8 дугаар хороо, З цагааны 7 дугаар гудамж, 263 тоотод байрлах иргэн Б.ы өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 3 ширхэг мөнгөн аягыг хулгайлан 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.ы: “2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гэрээс гараад 17:40 цагт иртэл хашааны хаалга онгорхой, цонхны порчик хагалсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Гэрээс 3 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-205/,

Иргэний нэхэмжлэгч Л.Сарантуяагийн: “У.Г нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13 дм-ийн мөнгөн аягыг манай барьцаалан зээлдүүлэх газар тавьсан. Манай компьютерийн бүртгэлд оруулахад мөнгөн ээмэг гэсэн бүртгэл сонгогдож байж дараа нь мөнгөн аягыг бүртгэлд оруулдаг. Өөрөөр хэлбэл мөнгөн аягыг дангаар нь шууд бүртгэлд оруулах боломжгүй байдаг учраас мөнгөн ээмэг гэж бичсэний дараа мөнгөн аяга гэж бичигддэг. Тиймээс мөнгөн ээмэг барьцаанд тавьсан асуудал байхгүй. Хэрвээ тухайн үед мөнгөн ээмгийг мөнгөн аяганы хамт барьцаалсан бол тоо ширхэг нь 2 гэж бичигддэг. Энэ гэрээн дээр 1 ширхэг гэж бичигдсэн байгаа учраас ганцхан мөнгөн аяга барьцаалсан гэсэн үг. Мөнгөн аягыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 50.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-207-209/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.09.12-ны өдрийн хөрөнгийн үнийн 19/208 дугаар тодорхойлолтод: “мөнгөн аяга /дунд гарын/ 200.000 төгрөг, мөнгөн аяга /2018 онд авсан/ 200.000 төгрөг, мөнгөн аяга /2018 онд авсан, жижиг/ 150.000 төгрөг, цонхны шил 20.000 төгрөг, нийт дүн 570.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-217/,

Шинжээчийн 2019.08.25-ны өдрийн 04/421 дүгээр дүгнэлтэд: “...2. Шинжлэгдэж буй “2,3” гэж дугаарласан гарын мөрүүд нь МN003010000141 дугаараар Уламбаяр овогтой Г, МN003320004564 дугаараар Уламбаяр овогтой Г, МN00210004616 дугаараар Уламбаяр овогтой Г гэсэн нэрээр нийт 3 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий, дунд хуруугаар үүсгэгдсэн байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-223-226/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “ дүүргийн 8 дугаар хороонд явж байтал улаан өнгийн хашаа хаалгатай, банзан хашаатай айл байсан. Байшингийн араар тойрч жижиг порчекийг хагалан цонхыг онгойлгоод орж жижиг өрөөний авдраас 3 ширхэг мөнгөн аяга авсан. 2 аягыг гудамжинд хүнд зарсан. Нэгийг нь ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-58/,   

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-189-194/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-195, 197/, эд зүйл хүлээлгэн өгсөн “”Барын нүд” ломбарднаас хураан авсан мөнгөн аягыг Б.д хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-198/, “Барын нүд” ломбардны зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-201/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-211/,

Зургаа. 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө  дүүргийн 5 дугаар хороо, Бын 27 дугаар гудамж, 49а тоотод байрлах иргэн Ц.Сгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч мужааны хавчаар, харуул, хөрөө бүхий төхөөрөмжийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Ц.Сгийн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний 20 цагийн үед гэрээ эзгүй орхиж яваад маргааш өглөө нь 08 цагийн үед ирэхэд мужааны гэрийн хаалганы цоож эвдсэн байхаар нь орж үзтэл хавчаар, харуул, хөрөө бүхий төхөөрөмж алга болсон байсан. Би сийлбэр хийдэг Олзбаяр гэдэг хүний найз гэх нэрийг нь мэдэхгүй нэг залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-16/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.08.28-ны өдрийн 976 дугаар тайланд: “хавчуур харуул, хөрөө бүхий төхөөрөмж 950.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-28-30/,

Гэрч Д.Олзбаярын: “У.Гтэй хамт хорих ял эдэлж байсан. 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Г залгаад “чамд хөрөө хэрэгтэй юу” гэж асуусан. Би хулгайн юм байж магадгүй гэж бодоод хөрөөг аваагүй. Юун хөрөө болох талаар асуухад надад юун хөрөө болох талаар хариулж хэлээгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-21/,

Гэрч Б.Ууганбаярын: “2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ...01 цагийн орчимд хуучин танил Г манайд ирээд “нэг хөрөө гэрт чинь тавьчихъя, өглөө ирээд авъя” гээд ногоон өнгийн том цахилгаан хөрөө оруулж тавьчихаад явсан. Тэр хөрөөгөө одоог хүртэл ирж аваагүй манай гэрт байна. Тухайн үед Олзбаяр хамт байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-23/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шиг санагдаж байна.  дүүргийн 7 дугаар хорооны хойно байрлах далангийн урд талаар явж байтал зүс таних С гэх хүний гэр байх шиг байхаар нь явж орсон. С “мөнгө байна уу, шартаж үхлээ” гэхээр нь дэлгүүрээс нь 0,5 литрийн архийг авч бид хоёр хувааж уусан. Тэр өдөр С “орой хөдөө явна” гэж ярьж байсан. Би тэр өдөр тэдний гэрээс гарч яваад ...23 цагийн орчимд Сгийн гэрт ирэхэд хаалга нь цоожтой, хүнгүй байсан. Мужааны байр луу нь нэвтэрч ороод, цахилгаан хөрөөг нь авах гэсэн боловч дийлэхгүй юм шиг харагдаад, зам дээр гарч такси зогсоож “ахаа би гэрээсээ хөрөөгөө зөөх гэсэн боловч дийлэхгүй байна” гэсэн. Тэр жолоочтой цахилгаан хөрөөг авч машинд нь хийгээд Зүүнсалаанд байрлах найзындаа очиж хашаанд нь буулгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-56-58/,   

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /2 дугаар хавтас, хх-3-6/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн “хавчуур, харуул, хөрөө бүхий ногоон өнгийн төхөөрөмжийг Ц.Сд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-12/,

Долоо. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр  дүүргийн 31 дүгээр хороо,  4 дүгээр гудамж, 344 тоотод байрлах иргэн Б.Сийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч халтар манан хөөрөг, мөнгөн тоногтой гаанс, 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж, монетон цагирган бөгж, 2 ширхэг мөнгөн гинж, бэлэн 160.000 төгрөг хулгайлан 1.162.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Сийн: “2019 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед ээлжийн ажлаа дуусгаад гэртээ иртэл арын вакум цонхны түгжээг мулт цохиод, хулгай орсон байсан. Стенкнийхээ шургуулгыг татаад үзэхэд халтар манан хөөрөг, мөнгөн тоногтой гаанс, мөнгөн домбо, цохилүүр, бэлэн 160.000 төгрөг, гал тогооны шүүгээг татахад 2 мөнгөн аяга, эхнэрийн мөнгөн гинж, монетон цагираган бөгж, 2 мөнгөн бөгж алга болсон байсан. Мөн үнэт зүйл хадгалдаг бор арьсан цүнхийг ашиглагдахааргүй болгон эвдэлж хэмхэлсэн байсан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-135-136/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.09.27-ны өдрийн СХДЗ-19-940 дүгээр тайланд: “мөнгөн аяга /дунд гарын/ 120.000 төгрөг, мөнгөн аяга /их гарын/ 250.000 төгрөг, монетон бөгж 232.200 төгрөг, мөнгөн гинж 25.000 төгрөг, гаанс 400.000 төгрөг, хөөрөг 50.000 төгрөг, нийт 1.077.200 төгрөг” /2 дугаар хавтас, хх-156-157/,

“Тэнцвэр эсмтимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.08.25-ны өдрийн 1470 дугаар тайланд: “цүнх 30.000 төгрөг, мөнгөн бөгж 25.000 төгрөг, монетон бөгж 30.000 төгрөг, нийт дүн 85.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-159-161/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “...Орой 21-22 цагийн үед байх, орой орсон. Эднийхээс хөөрөг, гаанс, 2 мөнгөн аяга авсныг сайн санаж байна. 160.000 төгрөг, монетон бөгж зэргийг санахгүй байна, холиод байж магадгүй. Хөөрөг, гаанс, мөнгөн аягыг Урт цагаан дээр нийтэд нь 700 гаруй мянган төгрөгөөр зарсан. Гаанс нь хаш соруултай, мөнгөн тоногтой байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-161-163/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-123-127/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-102-106, 150-154/,

Найм. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  дүүргийн 23 дугаар хороо,  81 дүгээр гудамж, 12 тоотод байрлах иргэн С.Аийн өвлийн байшингийн цонхыг хөшин нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, манан хөөрөг, гоёлын хос ээмэг зүүлт, бэлэн 800.000 төгрөг хулгайлан 1.017.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч С.Аийн: “2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед гараад 21 цаг 30 минутад гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирж үзлэг хийгээд гэрт ороход гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй болгосон байсан. Дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн манан хөөрөг, гоёлын хос ээмэг, хүзүүний зүүлт, мөнгөний гахай дотор байсан 800.000 төгрөг алдсан. Мөнгөний гахайндаа өдөр бүр 200.000 төгрөг хийдэг байсан. Мөнгө цуглуулж байхад гар бүртгэл хөтөлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-68/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.09.09-ний өдрийн СХДЗ-19-718 дугаар тайланд: “мөнгөн аяга /дунд гарын/ 120.000 төгрөг, манан хөөрөг 70.000 төгрөг, гоёлын хос ээмэг, хүзүүний зүүлт 27.000 төгрөг, нийт 217.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-77-78/,

Шинжээчийн 2019.09.04-ний өдрийн 04/464 дүгээр дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд МN000210004616 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Уламбаяр овогтой Г баруун гарын алганы хээтэй ...тохирч байна…” гэжээ /2 дугаар хавтас, хх-83/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “Орой 20 цаг болоод бүрэнхий болж байсан. Хашааг нь давж, байшингийнх нь хажуугийн порчикоор орсон. Том өрөөний сервант дотор байсан мөнгөний гахайг хагалахад хуйлчихсан мөнгөнүүд гарч ирсэн. Өөрийн үүрч явсан цүнхэнд мөнгөнүүдийг хийгээд, тэнд байсан хөөргийг авсан. Гал тогооны өрөөнд ороод мөнгөн аягыг аваад гарсан. Намайг тоолоход 740 орчим мянган төгрөг байсан. Хөөрөг нь зүгээр, гоёлын юм шиг байхаар нь хаячихсан. Мөнгөн аягыг 50.000-аар зарсан байх...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-161-163/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-51-53, 57-61/, хохирогч С.Аийн мөнгөний гахайнд мөнгө хийж байсан тухайгаа хөтөлж байсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-100-101/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-102-104/,

Ес. 2019 оны 7 дугаар сарын 12-16-ны хооронд Б дүүргийн 5 дугаар хороо, 13 дугаар байр, 36 тоотод байрлах иргэн Л.Згийн орон сууцны хаалгыг эвдэн нэвтэрч Нокиа маркийн зурагт, ЛЖ маркийн зурагт, иксбокс тоглоом, нөүтбүүк хулгайлан 1.943.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Л.Згийн: “2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Увс аймаг руу явсан. 2019 оны 7 дугаар сарын 15-ны 15 цагийн орчимд гэртээ ирэхэд гадна талын бүргэд хаалга цоожтой, дотор талын модон хаалганы цоож эвдэрсэн байхаар нь ...ороод хартал эд зүйлийг сандаачсан байдалтай, том өрөөний зурагт алга болсон байсан. ...Нокио үйлдвэрийн 49 инчийн хар өнгөтэй зурагт, ЛЖ загварын 49 инчийн хар өнгөтэй доод суурь нь саарал зурагт, “Xbox 360” тоглоом, “Apple” брэндийн Imaс нэртэй нөүтбүүк, хар өнгийн зургийн аппарат алга болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-241-242/,

“Дамно” ХХК-ийн 2019.10.23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний БГ2-19-946 дугаар тайланд: “зурагт /Nokia үйлдвэрийн/ 191.760 төгрөг, зурагт /LG загварын/ 191.880 төгрөг, “Xbox” тоглоом 300.000 төгрөг, “Imac” notebook 1.260.000 төгрөг, нийт 1.943.640 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-249-250/,

Шинжээчийн 2019.07.25-ны өдрийн 01/438 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан гарын мөр нь Уламбаяр овогтой Гийн зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна” гэжээ /3 дугаар хавтас, хх-5-6/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “Миний үйлдсэн хэрэг мөн байна. 7 дугаар сарын 15-ны өдөр байсан байх. Орон сууцны хаалганд түлхүүр тааруулж орсон. Энэ айл нь манай найзын эгчийнх юм. Тэр найзад түлхүүр нь байсан. Би тэднийд байхдаа түлхүүрийг нь авчихсан болохоор онгойлгоод орсон. Тэдний гэрээс нөүтбүүк, иксбокс гэх тоглоом, зурагт авсан. Замын хүнд үнэ тохироод 300.000 орчим төгрөгөнд зарчихсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-34-37, 161-163/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-236-238/,

Арав. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр  дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2 дугаар гудамж, 10 тоотод байрлах иргэн Г.Игийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч виски, мөнгөн ээмэг, төмөр ээмэг хулгайлан 129.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Г.Игийн: “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн үед гэртээ иртэл гэрийн цонх онгорхой байсан. Гэртээ ороод үзтэл “Jagermiester” виски, миний төмөр ээмэгнүүд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-190/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.09.27-ны өдрийн 19/103 дугаар тодорхойлолтод: “виски 74.500 төгрөг, мөнгөн ээмэг, төмөр ээмэг 20.000 төгрөг, нийт 94.500 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-195-196/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн 2019.11.08-ны өдрийн 19/182 дугаар тодорхойлолтод: “вакум цонхны түгжээ 35.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-198-199/,

Шүүгдэгч У.Гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ...найз Ариунболдын автозасварын газар очиж 0,5 литрийн архийг найзтайгаа хувааж уусан. Хөтөлөөс дээшээ өгсөөд явж байтал гудамжны үзүүрт бор өнгийн хашаа хаалгатай, эзэнгүй айл байх шиг байхаар нь хашаа руу нь явж орсон. Улаан өнгийн тоосгон байшингийн цонхыг түлхэж ороод сирвантан дотроос буганы зурагтай ногоон өнгийн 1 шил вискийг аваад гарсан. Вискийг авч явж байгаад Б эцэс дээр зүс танихгүй хүнтэй хуваагаад уучихсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-216-217/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-177-180/,  

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /3 дугаар хавтас, хх-52, 85/, төрсний бүртгэлийн лавлагаа /3 дугаар хавтас, хх-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-155, 3 дугаар хавтас, хх-87/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч У.Г нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл , Б дүүргүүдийн иргэдийн орон байранд нэвтэрч 9.660.340 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Урьд 3 удаа ял шийтгэгдсэн, амар хялбар аргаар мөнгө олох, 10 удаагийн үйлдэлтэй, хэвшмэл маягтай болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Ам бүл 2, эхийн хамт Эрдэнэтэд амьдардаг. Хамаатан, найз нөхдийнхөөрөө амьдардаг гэх боловч тамхи, таксины мөнгөнд, архи дарсанд зарцуулж байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 гэж ойлгож байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирогч Сд төлөх төлбөргүй. Хорих ангиас гараад 1 жил 8 сар гэмт хэрэг үйлдээгүй. 1 сарын хугацаанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн, амьдралын эх үүсвэр болгоогүй. 3 ба түүнээс дээш гэдгээр л оруулж ирж байгаа. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгож өгнө үү. Ажил хийгээд цалин мөнгөө өгөхгүй байсан тул хулгай хийсэн гэдэг ч энэ нь зөвтгөх үндэслэлгүй. Зугаа цэнгэлд зарцуулсан...” гэж,

иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч У.Гд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг ойлгоно. Энэ хэргийн хувьд У.Гийн тодорхой цаг хугацаанд буюу 1 сар орчмын хугацаанд 9.660.340 төгрөгийн хохирол учруулсан, нэг аргаар, 10 удаагийн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлж хулгай хийх боломжтой айлыг эрэн хайсан гэмт санаа зорилготой, нэр бүхий хохирогч нарын хүн байнга амьдрах орон байр болон үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж буй үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг бүрэн агуулж байна. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт У.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч У.Г нь  дүүргийн 5, 7, 8, 11, 23, 28, 31 дүгээр хороо, Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 10 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдад нийт 9.660.340 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч У.Гийн нэр бүхий хохирогч нарын хүн байнга амьдрах монгол гэр, хувийн сууц, үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай 10 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

Хулгайлах гэмт хэргийн улмаас 10 хохирогчид нийт 9.660.340 төгрөгийн, 1 иргэний нэхэмжлэгчид 50.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Үүнээс хохирогч Ц.Сд 950.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч эд зүйл хүлээлгэн өгсөн “хавчуур, харуул, хөрөө бүхий ногоон өнгийн төхөөрөмжийг Ц.Сд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-12/-ийг үндэслэн хохирол биет байдлаар төлөгдсөн гэж дүгнэн шүүгдэгчийг хохирогч Ц.Сд төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин шүүгдэгч У.Гэс нийт 8.560.340 төгрөг гаргуулж, хохирогч Ц.С / дүүргийн 7 дугаар хороо, Б 11 дүгээр гудамж, 56 тоот, РД-шб75070375, утас-99186823/-т 2.060.000 төгрөгийг, хохирогч Б.Х / дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамж, 136 тоот, РД-йэ85022103, утас-89116023, 88016023/-д 210.000 төгрөгийг, хохирогч Б.Б / дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 10 дугаар гудамж, 7 тоот, РД-ар73091310, утас-88068754/-т 278.000 төгрөгийг, хохирогч М.Н / дүүргийн 8 дугаар хороо,  8 дугаар гудамж, 11 тоот, РД-йб82110210, утас-89119808/-д 1.340.000 төгрөгийг, хохирогч Б. / дүүргийн 8 дугаар хороо, З цагааны 7 дугаар гудамж, 263 тоот, РД-цж60080261, утас-99523740/-д 420.000 төгрөгийг, хохирогч Б.С / дүүргийн 31 дүгээр хороо,  4 дүгээр гудамж, 344 тоот, РД-ир88072612, утас-99077413, 99056752/-д 1.162.200 төгрөгийг, хохирогч С.А / дүүргийн 23 дугаар хороо,  81 дүгээр гудамж, 12 тоот, РД-че72111862, утас-94091216, 96001296/-т 1.017.000 төгрөгийг, хохирогч Л.З /Б дүүргийн 5 дугаар хороо, 13 дугаар байр, 36 тоот, РД-ти86081103, утас-94050209/-д 1.943.640 төгрөгийг, хохирогч Г.И / дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2 дугаар гудамж, 10 тоот, РД-аж97030505, утас-98190598, 88051923/-д 129.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Сарантуяа / дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 2 дугаар гудамж, 22 тоот, РД-хм61060961, утас-99892506/-д 50.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч У.Гд 7 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Цагдан хоригдсон 130 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 5 жил 1 сарын хорих ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи, согтууруулах ундаа хэрэглэх зорилгоор, 10 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны хаалга, цонх хагалж, эвдэн нэвтэрч үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдад нийт 9.660.340 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирогч Ц.Сгийн эд зүйлийг биет байдлаар өгсөн, хохирогч Б.ы 1 ширхэг мөнгөн аягыг ломбардаас хураан авч хүлээлгэн өгсөн, бусад хохирогч нарын хохирол төлөгдөөгүй, хохирогч нар “Эд зүйлээ авбал гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаа өмчийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч У.Гд 6 жилийн хорих ял оногдуулж, дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Гийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл  цагдан хоригдсон 131 хоног, нийт цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтас, хх-46, 67-68, 71-72, 2 дугаар хавтас, хх-219-220, 221-222/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Уламбаярын Гийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч У.Гийг 6 /зургаа/ жилийн хорих ял шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар У.Гийн цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч У.Гэс нийт 8.560.340 төгрөг гаргуулж, хохирогч Ц.С / дүүргийн 7 дугаар хороо, Б 11-56 тоот, РД-шб75070375, утас-99186823/-т 2.060.000 төгрөгийг, хохирогч Б.Х / дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5-136 тоот, РД-йэ85022103, утас-89116023, 88016023/-д 210.000 төгрөгийг, хохирогч Б.Б / дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 10-7 тоот, РД-ар73091310, утас-88068754/-т 278.000 төгрөгийг, хохирогч М.Н / дүүргийн 8 дугаар хороо,  8-11 тоот, РД-йб82110210, утас-89119808/-д 1.340.000 төгрөгийг, хохирогч Б. / дүүргийн 8 дугаар хороо, З цагааны 7-263 тоот, РД-цж60080261, утас-99523740/-д 420.000 төгрөгийг, хохирогч Б.С / дүүргийн 31 дүгээр хороо,  4-344 тоот, РД-ир88072612, утас-99077413, 99056752/-д 1.162.200 төгрөгийг, хохирогч С.А / дүүргийн 23 дугаар хороо,  81-12 тоот, РД-че72111862, утас-94091216, 96001296/-т 1.017.000 төгрөгийг, хохирогч Л.З /Б дүүргийн 5 дугаар хороо, 13-36 тоот, РД-ти86081103, утас-94050209/-д 1.943.640 төгрөгийг, хохирогч Г.И / дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 2-10 тоот, РД-аж97030505, утас-98190598, 88051923/-д 129.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Сарантуяа / дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 2-22 тоот, РД-хм61060961, утас-99892506/-д 50.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Гийн эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БААТАР

                                   ШҮҮГЧ                                           Т.АЛТАНТУЯА

                                                                                      Г.МӨНХЗУЛ