Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1234

 

Хэргийн индекс 135/2016/01236/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: аймаг, сум, *** дугаар баг, ******* оршин суух ******* овгийн *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******, *******/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Миний бие 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс аймаг дахь ы сангийн аж ахуйд 2 дугаар үтрэмийн засварчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт 1975 оны орсон тушаал байхгүй бичигдээгүй 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бичигдэж 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр чөлөөлөгдсөн гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэрт 1986 оноос тасралтгүй 1990 он хүртэл бичигдсэн байгаа тул хөдөлмөрийн дэвтэр болон орсон тушаал нь нотлох баримтаар байна. Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийг минь үндэслэн тухайн үед хамт ажиллаж байсан засварчин ба тракторчин Дархан сумын *** дугаар баг ***-*** тоотод оршин суух *******, Дархан сумын *** дугаар баг ийн ***-*** тоотод оршин суух ******* нарыг гэрчээр асууж миний аймгийн сангийн аж ахуйд ажилласан 4 жил 2 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Хүсэлт гаргагч Б.******* нь аймгийн ы сангийн аж ахуйд засварчнаар 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус байгууллагад 1 дүгээр үтрэмийн слесерчнаар 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь аймаг дахь ы сангийн аж ахуйн захиргааны даргын дугаартай хадлан бригад, багсармал тэжээлийн цехийн зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаал, аймаг дахь ы сангийн аж ахуйн даргын 1980 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай ажилд батлах тухай тушаал, аймаг, Засаг даргын тамгын газрын Архивын тасаг, аймгийн ы сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр, гэрч П.*******, Ч.Жамъяасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 
з
         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.******* нь аймгийн ы сангийн аж ахуйд засварчнаар 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус байгууллагад 1 дүгээр үтрэмийн слесерчнаар 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   дүгээр зүйлийн .2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА