Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0090

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

хохирогч Х.Т, өмгөөлөгч Б.Оюунбилэг,

гэрч Ц.М, Э.Д, Л.Б, Ж.О, Б.О,

шүүгдэгч, хохирогч П.О, өмгөөлөгч Б.Дима,

шүүгдэгч, хохирогч Э.З, өмгөөлөгч Н.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Оыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908010050359 дүгээр 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, Хотгойд овогт Энхжаргалын З /РД: /, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа автомашин борлуулах ажил эрхэлж буй гэх, ам бүл 8, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баарангынхан овогт Пүрэвсүрэнгийн О /РД: /. ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч П.О нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй шөнийн цэнгээний газарт 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой иргэн Х.Тийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

яллагдагч П.О, Э.З нар харилцан зодолдож, П.О нь Э.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол, яллагдагч Э.З нь П.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч, хохирогч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сард караокед орсон. О агсам тавиад эхэлсэн. Нэгийг нь хавирч унагаад, эхнэрээ цохиж унагаасан. Би “болохгүй” гээд зууралдсан. Цагдаа ирэх үед шат, хана руу мөргөөд байсан. О эхнэрээ зодсоноос ийм үйлдэл хийсэн гэж ойлгож байна. Би Оыг цохиж зодоогүй. Би хавирч унагаагүй, зууралдаж байгаад унасан. Отай зодолдоод байхаар нь салгаад дээр нь суусан. Тэгтэл араас өвдөглөөд байсан. Тэгтэл хавирга хугарсан байсан. Хохирлоо нэхэмжилнэ” гэв.

Шүүгдэгч, хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар караоке орсон. Би согтоод эхнэрээ дуудаад, эхнэр ирсэн. Дуулж байхад О ах миний дууг дуулаад микрофон булааж муудалцсан. Би эхнэрээ цохиогүй. З ах ирээд намайг мөргөсөн. Тэгээд зодолдсон. Т эгчийг барьж, зодоогүй, хөлөнд тээгэлдээд унасан. Т эгч хаагуур яваад гэмтсэнийг би мэдэхгүй. З мөргөөд л хамраас цус гарсан. Ог мөргөхөд миний хамраас цус гараагүй. З намайг плитан шалан дээр тонгорч унагаасан, мөргөж хамар хугалсан. Хохиролд 84.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сард айлд очоод караоке орсон. О “та яаж байгаа юм” гээд О дээр очиход “уучлаарай” гээд үнссэн. О эхнэрээ хараад, элдвээр хэлээд цохисон. М дундуур нь орж салгаад намайг дуудсан. О эхлээд цохиод Мыг шүргээд, дараа нь намайг цохиход бас шүргэсэн. Тэгээд намайг хавирч унагаасан, гар эвгүй болсон. Огийн нүүр цус болсон, намайг цохьчихлоо гэж байсан. Хохирлоо нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна” гэв.

Гэрч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болоход би Тийг унасныг хараагүй. 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг зөв. О микрофон аваад шидсэн. О “чи овоо дуулдаг бацаан бэ” гээд байсан. О О дээр очоод барьцалдсан. З, Оыг бариад авсан. О авгайгаа нэг удаа цохисон” гэв.

Гэрч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “З Оыг хориод газар унагаасан байхад хохирогч Т хөлөнд нь савагдаж унасан. Тэр өдөр 2 удаа унасан. Эхний удаа хавирч унагаасан, тэгэхэд гар нь гэмтээгүй. О яагаад унасныг мэдэхгүй. Согтуу байсан болохоор тэнцвэр алдаад унасан байж магадгүй. О эхнэр, М эгчийг цохисон. З хорьж байсан” гэв.

Гэрч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тийн гар хугарсан талаар мэдсэн, үзсэн, харсан зүйлгүй. О бид 2 хэрэлдэж маргалдаагүй. Намайг мөргөхөд цус болсон, надаас цус гараагүй. З, О 2 ноцолдоод байсан” гэв.

Гэрч  Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “О намайг цохиогүй. З Оыг барьж аваад мөргөсөн. Би харсан. Гэмтэл дээр очиход “хөлөнд нь тээглээд уначихлаа” гэж хохирогч хэлж байсан” гэв.

Гэрч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарахад байгаагүй. Хүү нилээн согтуу, эцэг, эхээ танихгүй байсан. 2 залуугийн зодоон дунд салгах гэж яваад хөлөө гэмтээчихлээ гэж хохирогч эмнэлэг дээр хэлсэн” гэв.

Эрүүгийн 1908010050359 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Тийн: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний 21 цагийн үед “Мустанг” караокед ажлын хүмүүстэйгээ орсон. Удалгүй О эхнэр лүүгээ агсам тавьж, цохиод унагаасан. М гэдэг эмэгтэй намайг дуулаад сууж байхад “Цэцэгээ босоорой, О авгайгаа аллаа, хурдан салгаарай” гэсэн. Очоод салгах гэхэд миний баруун шанааны хажуугаар гар нь хальт шүргэхээр би “ёоё” гэх хооронд намайг хавсарч унагаахад баруун гар эвгүй болоод хөдөлж чадахгүй байсан. Цаанаас З ирээд шилэн хүзүүнээс нь барьж аваад хөдөлгөөнгүй болгосон. Миний гар хугарч, хадаас хадуулж, хагалгаанд орсон. Надад уг гэмтлийг О учруулсан. Би эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна.

Би Дг яагаад намайг Оын хөлөнд тээглэж унасан гэж мэдүүлснийг мэдэхгүй. О ямар ч байсан намайг хавирч унагаахад гараараа тулж, гар эвгүй болоод, босоод ирэхэд санжигнасан байсан. Уг нь Д намайг гар эвгүй болчихоод, орилоод босох гэхэд харчихаад “таны гар хугарсан байна” гэж хэлж байсан. Оын биед хэн гэмтэл учруулсныг хараагүй. Хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-26-27, 28/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2019.02.19-ний өдрийн 2563 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Т-н биед баруун шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-71/,

Хохирогч П.Оын: “2019 оны 02 дугаар сарын 11-ний ...21 цагийн үед “Мустанг” караокед Т, З, О, Нямсүрэн, нэрийг нь мэдэхгүй нэг охины хамт ороод 0,5 литрийн архи, 13 ширхэг жижиг пиво захиалаад суусан. Би дуулж байх хугацаандаа муудаад, тасарч магадгүй болоод байхаар нь эхнэр Бг “ирээд ав” гэсэн. Удалгүй эхнэр “ирчихлээ” гэхээр нь Зын хамт гараад эхнэрийг дагуулаад ороход ...сүүлийн дуу явж байсан. Тэр дуу нь миний дуулах дуу байсан. Хоёр микрофоны нэгийг О авчихсан. Нөгөө микрофон ширээн дээр байхаар нь авахад О “миний дуу” гэсэн. Би О ахад “микрофоноо авъя” гэхэд микрофоноо над руу шидээд миний баруун өвдгөнд оносон. Би Ог “яаж байна” гээд очиж суугаад бид хоёр бие биенийгээ заамдаад авсан. Тэр үед эхнэр хажууд ирээд “боль” гээд зүүн гараас бариад авахаар нь би гараа салгахаар зүүн гараа хойш савахад эхнэрийн үсийг шүргээд өнгөрсөн. Тэгэхэд З ирээд намайг заамдаад, бариад авахад миний малгай газар унасан. З намайг “яаж байгаа юм” гээд миний нүүр лүү мөргөөд, би унаад хамраас цус гарсан. Эхнэр хажуугаас Зыг “болиоч” гэхэд З манай эхнэрийг “чи зүгээр цаашаа бай” гэсэн. Би газар унаж босоход З намайг тэвэрч аваад тонгорч унагаасан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Т намайг өөрийг нь хавирч унагаад гарыг нь хугалсан гэж яриад байгаа. Би хавирч унагаасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.21-ний өдрийн 2501 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.П.Оын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /1 дүгээр хавтас, хх-74/,

Шинжээч Т.Чимэд-Очирын: “Биеийн өөр өөр байдалд олон тооны гэмтэл байгаа учраас хана мөргөх, унах үед үүсэх боломжгүй. Хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-183/,

Хохирогч Э.Зын: “...Бид нар дуулж байтал О эхнэртэйгээ хэрэлдэж байгаад нүүрэнд нь гараараа цохиод авсан. Т дундуур нь орж салгасан. О Тийг хөлөөрөө хавирч өшиглөөд газар унагаасан. Тэгэнгүүт цаашаа эргээд О ах руу дайрсан. Очоод барьж аваад нүүр лүү мөргөсөн. Би очиж салгаад Оын хоёр гарыг бариад сууж байтал тэр миний зүүн талын хавирга руу өвдөглөсөн. Би Оыг тавьчихаар л хүн болгон руу дайраад орилж чарлаад байсан. Хэлж ярьж байгаа нь огт ойлгогдохгүй агсраад байсан. Энэ үед зөөгч орж ирээд “наад хүнээ гарга, хамаг юм эвдлээд, хагалаад хаячихлаа, цагдаа дуудчихлаа” гэсэн. О корридорт гараад зөөгчийг текний ард зогсож байхад нь цохих гээд “чи муу юу гээд байгаа янхан бэ” гээд дайраад байсан. Энэ үед М “наадахыг чинь бүр гадаа гаргая, гадаа салхинд гараад тайвширч магадгүй” гэсэн. Тэгээд гадагшаа гарах гээд шатан дээр би хоёр гарыг нь хориод бариад зогсож байтал 2 цагдаа орж ирсэн. Тэр хоёр цагдаа Тийн гарыг үзээд “та гэмтэл орж үзүүл, гар чинь хугарсан байна” гээд явуулсан. Энэ үед О агсам тавиад орилж, чарлаад толгойгоороо шатны гишгүүр болон савчаад хоёр талын хана мөргөөд байсан. Би дараад сууж байтал эргэж хараад миний зүүн хөлний шилбэнээс хазаад авсан. ...Би тухайн үед “нуруу өвдөөд байна” гэж Од хэлсэн. Маргааш нь босоод ажилдаа явахад зүүн далны доогуур хатгаж өвдөөд байсан. Би тэгээд ажил дээр очоод Төгсөө эгчид “нурууны ардуур хатгаад байна, бөөр өвдөөд байгаа юм болов уу” гэхэд “зүүн талын нурууны булчин чинь их чангарсан байх юм” гээд тос түрхээд илж өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өглөө босох гэтэл нуруу зүүн тал руугаа татаад, босож чадахгүй байсан. “Мөнгөн гүүр” эмнэлэг орж зураг авахуулахад зүүн талын 12 дугаар хавирга хугарсан байна гэсэн. ...О миний нурууны зүүн талд хөлөөрөө өвдөглөж зүүн талын 12 дахь хавиргыг хугалсан. Нурууны ар хэсэгт далны шугамаар хугарсан байна гэсэн. Зүүн хөлний шилбэнээс хазаж гэмтээсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-125-126/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.25-ны өдрийн 2656 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.З-н биед цээжний зүүн талд 12-р хавирганы хугарал, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-131/,

Гэрч Э.Дгийн: “...О, О хоёр нэг дуу хамт дуулаад дуусахад О О руу тийм ч хүчтэй биш, зөөлөн микрофоноо шидээд Оын өвдгөн дээр унахад О “чи дуул” гээд уурласан байдалтай хэлсэн. О микрофоныг буцаагаад О руу шидэхэд оноогүй. О Огийн хажууд очоод “та намайг яаж байгаа юм” гэхэд О “уучлаарай” гэсэн. Тэр хоёр тэврэлдээд О уйлаад байсан. О гэнэт босоод О ахын нүүр лүү мөргөхөд Оын эхнэр хажууд нь очиход О нүүр лүү алгадаад авсан. Т, М эгч бид гурав дундуур нь ороод салгаад би Оын эхнэрийг холдуулж байхад О М эгчийг өөрөөсөө холдуулах гээд гараараа түлхэхэд М эгч хойшоо хөл алдаад зөөлхөн унасан. Тэр үед З О дээр очоод араас нь тэвэрч аваад “яагаад эмэгтэй хүмүүс зодох гээд бай юм” гэхэд О салах гээд З тавихгүй, зууралдаад байсан. З ах Оыг хавсраад хамт зууралдсан байдалтай газар унасан. Хажууд нь Т эгч байж байгаад Оын хөлөнд хөл нь тээглээд, хөл алдаад газар унаад босч ирээд баруун гараа бариад “миний гар эвгүй болчихлоо” гэж надад хэлсэн. Гарыг нь харахад хугарсан бололтой далийчихсан байхаар нь “наад гар чинь хугарсан байна, эмнэлэг явъя” гэсэн. ...Т эгчийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэх гээд Оын эхнэр бид гурав Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Т “З, О хоёрыг зууралдаад газар унасан байхад нь Оын хөлөнд хөл нь тээглээд хөл алдаж, газар унаад босч ирээд гар хугарчихлаа” гэж надад хэлсэн. Мөн бас О, З ахтай зууралдсан байхдаа хөлөөрөө З ахын нуруу руу нь 1,2 удаа өшиглөж байгаа харагдсан.

...О дайрч байтал гэнэт Т, Мэндээ эгч хоёр газар уначихсан. З ах ирээд “эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ” гээд Оын хоёр гараас бариад цамцнаас нь угзрахад О газар дээшээ хараад унахад цээжинд нь хоёр гарыг бариад дээр нь гараад суучихсан. Тэр үед О гараа авч босч чадахгүй болохоор орилоод хоёр хөлөө гозолзуулаад байсан. Тэгэхэд нь Т эгч хөлөнд нь оногдоод газар уначихсан. Тэгээд босч ирэхдээ баруун гараа барьчихсан над дээр хүрч ирээд “миний гар эвгүй болчихлоо” гэхээр нь би харахад баруун бугуйны дээд хэсэгт хавдаад муруй болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-35, 36-37/,

Гэрч С.Янжиндуламын: “...22 цаг 50 минутын үед тэдний өрөөнд хүмүүс орилоод хашгираад байх чимээ гарсан. Намайг ороход хоёр ах зууралдчихсан зогсож байсан. Нэг залуугийнх нь эхнэр салгах гээд очтол нөхөр нь нүүр лүү нь цохьсон. Тэр хоёрын дундуур нэг эгч ороод салгах гэтэл тэр эгчийг хавираад унагаачихсан. Тэр эгч газарт уначихаад суугаад босч ирэхгүй зөндөө удсан. Тэгснээ гар хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн.

...Намайг ороход дээлтэй агсам тавиад байсан залууг цуг явж байсан хоёр ах дараад суучихсан байсан. Нөгөө дээлтэй залуу босч ирээд орилж, агсам тавьж байснаа эхнэрээ цохих гэсэн, гэхдээ оноогүй. Тэгтэл цуг явж байсан арай залуу ах нь тэр агсам тавиад байсан залууг барьж аваад хоорондоо барьцалдаж автал нэг эгч дундуур нь орж салгах үед нөгөө арай залуу ах нь дээлтэй залууг үүрээд шидсэн. Тэр үед дээлтэй залуугийн хөл нь салгах гэж байсан эгчийн хөлийг өшиглөх гэх юм уу цохиод нөгөө эмэгтэйг унагаачихсан. Цуг явж байсан арай ахимаг насны ах зодолдоогүй, харин арай залуу хар хувцастай залуу нь нөгөө дээлтэй залуутай зодолдоод байсан. Би яг хааш нь яаж цохиж байсныг хараагүй, ямар ч байсан хоорондоо харилцан зодолдоод байсан. Цагдаа ирэхэд дээлтэй залууг дээлнээс чирж гудраад байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-46-47, 172-174/,

Гэрч Л.Бгийн: “2019 оны 02 дугаар сарын 11-ний 22 цаг болж байхад “Мустанг” караокегоос нөхрийгөө авахаар очсон. Нөхөр их согтсон өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болчихсон байсан. Нөхөр “одоо явлаа, сүүлийн нэг дуу дуулчихъя” гээд дуу тавихад О ах хамт дуулчихаад манай нөхрийн өөдөөс микрофоноо шидчихсэн. Нөхөр босч очоод “та яаж байгаа юм бэ” гээд хоорондоо тэврэлдээд уйлалдаад байсан. Намайг очоод салгаад суулгатал О “гар тавь” гээд гараа хойш шидэхэд гар нь миний толгойг шүргээд өнгөрсөн. Тэгтэл цаанаас Золоо гэх ах “чи яагаад том дуугараад байгаа юм” гээд заамдаж байснаа мөргөөд унагаасан. Золоо ах Оын дээрээс цохиод байсан. Тэр үед би салгах гэхэд “чи ч гэсэн зайл” гээд над руу дайрсан. Т эгч Золоо ахыг болиулах гэж байгаад нэгнийх нь хөлөнд тээглээд уначихсан. “Гар эвгүй болчихлоо” гээд орилоод байсан. Адилхан ууж идчихээд манай нөхрийг буруутгаж байгаад гомдолтой байна. О, З хоёр хоорондоо энэ бандийг ажлаас нь халуулна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54-55/,

Гэрч Ц.Мы: “...О эхнэртэйгээ маргалдаж сууж байснаа босоод гараа далайгаад “янхан минь” гэж чанга орилоод эхнэрийнхээ цамцных захнаас бариад авахаар нь би Тт “хөөе, тэр О эхнэрийгээ аллаа” гээд орилоход Т, З нар суудлаасаа босоод З Оын хажууд очоод араас тэврээд авсан. О “намайг яагаад дээрэлхээд байна” гээд орилоод байсан. Тэгтэл гэнэт Т “гар хугарчихлаа” гээд орилсон. ...Би Тийг гараа яаж хугалсныг хараагүй. З Оыг хориглоод зууралдаад байсан. Би караокены өрөөнд огт унаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-49, 50/,

Гэрч Б.Огийн: “...Би караокед нилээн муудсан байсан. Нэг мэдэхэд О миний нүүр лүү 2 удаа мөргөсөн. Оын хамраас цус гарсан. Т зүүн хөмсөгнөөс чинь цус гоожсон байна гэсэн. Надаас бол цус гараагүй, мөргүүлсэн газар жаахан улайсан байсан. О нилээд согтсон агсраад байсан. З Оыг хориглоод зууралдаад байсан, цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43, 44/,

Гэрч Б.Дорждэрэмийн: “2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бүргэд 112 автомашин дээр цагдаа жолооч ахлах ахлагч Ганбаатарын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. ...22 цаг 50 минутын орчим ““Мустанг” караокед зодоон болоод байна” гэх дуудлагын дагуу очиж шалгахад уг караокены коридорт цэнхэр цамцтай нэг залуу орилж хашгираад, бас нэг залуу дээр нь дараад суучихсан байсан. Нэг эмэгтэй “бид нар хамт ажилладаг, энэ цэнхэр цамцтай залуу эхнэртэйгээ маргалдаад байхаар нь боль гэсэн чинь манай нэг найзыг дэгээдэж унагаад манай найзын гар нь эвгүй болсон байна” гэсэн. Тэр орилж байсан цэнхэр цамцтай залууг авч явах гэхэд дийлдэхгүй, коридорийн хана руу 5 удаа мөргөөд орилоод хашгираад байсан. Би “та тайвшир, би цагдаагийн ажилтан байна” гэхэд танихгүй урдаас орилоод дайраад байсан. Ээж нь тэр залууг “чи юу болоод байна” гэхэд ээжийгээ ч танихгүй байсан. Аав нь “бид нар хүүхдээ аваад явъя, өглөө дуудсан газар нь очъё” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд хүлээлгэж өгсөн болно. Тэр цэнхэр цамцтай залууг авч явахад маш эрсдэлтэй, машиндаа суулгавал машины эд анги эвдэж магадгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-40/,

Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн: “Уг караокед ороод ресепшн эмэгтэйгээс юу болсон юм гэж асуухад “танай хүүг энэ залуу /З гэгчийг зааж/ мөргөж унагаад ширээн доогуур оруулсан” гэж манай эхнэрт хэлсэн байна лээ. Тухайн үед намайг очиход хамар нь хугарсан, цус гарсан байдалтай байсан. Намайг очиход хана мөргөх, хүн рүү дайрч давшилж байсан зүйл байгаагүй. Уурлаж бухимдаж хашгирч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-57/,

Гэрч Ж.Оын: “...Манай хүү нилээн согтолттой, нүүр нь цус болчихсон, хоёр нүд нь хөхөрчихсөн, хувцас хунар нь ч цус болчихсон байсан. Би тэр хүмүүсээс “яасан юм” гэж асуухад “жаахан ууж, дуулж сууцгааж байгаад Очироо согтчихсон” гэхээр нь “нүүр ам нь яачихсан юм” гэхэд “Очироо эхнэрээ зодох гээд байхаар нь бид нар салгасан” гэсэн. “Тэгээд яагаад нүүр нь цус болчихсон юм” гэхэд дуугарцгаахгүй байсан. ...Би тооцоог хийчихээд бармен эмэгтэйгээс “юу болсон юм” гэж асуухад “мэдэхгүй, эд нар сууцгааж байгаад хоорондоо зодолдоод гараад ирсэн, танай хүүхдийг Золоо гэдэг ах газар дарж унагаачихаад зодоод байсан” гэсэн. Би “манай хүү тэр эмэгтэйн гарыг нь хугалсан юм уу” гэхэд “үгүй, зодоон болж байхад тэр эгч салгах гэж голоор нь орж байгаад хөлөнд нь бүдрээд унасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-59-60/,

Гэрч Б.Ганбаатарын: “...дуудлагын дагуу караокед ороход агсам тавиад байгаа залуугийн дээрээс нэг залуу дараад суучихсан байсан. “Дийлдэхгүй байна, хөлнөөс базаж хазаад байна” гэж байсан. Нэг нь “гар хугарчихсан” гэж байхаар нь “яаралтай эмнэлэгт үзүүл” гэхэд “хүн дуудчихсан, одоо явлаа” гээд 2 эмэгтэй гарч явсан. Өнөөх залуу толгойгоороо хана хэд хэдэн удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-62/,

Гэрч Д.Энхтөгсийн: “Тухайн хэрэг болсон гэх өдрийн маргааш 09 цаг өнгөрч байхад З таараад “зүүн гар даагддаггүй, юм хавчуулагдсан юм шиг байна, үзээд өгөөч” гэхээр нь хувцас солих өрөөнд ороод цамцыг тайлж үзэхэд зүүн далных нь дор жаахан улайгаад хавдчихсан юм шиг байсан. Илж үзэхэд яг тэр газарт нь маш их эмзэглэлтэй байсан. Тэгээд би бариач эмч биш чи эмчид үзүүлж зургийг нь авахуул гэж хэлж байсан. Тэгээд нөгөөдөр нь хавирга хугарчихсан байна гэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-64-65/,

Хохирогч Х.Т, яллагдагч П.О нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: “Хохирогч Х.Т-О намайг хавирч унагааж, гар хугалсан нь үнэн. ...би босоод О руу дөхөж очоод эхнэрээс нь холдуулах гээд ...нэг гараараа Оыг түлхэхэд О Мы нэг шанаа руу цохиход “ёо ёо” гээд орилж байсан. Оын нэг гар нь миний баруун чихний хажуугаар шүргэж өнгөрөхөд нэг хөлөөрөө миний хөл рүү хавираад, би газар унахдаа хоёр гараараа тулж унаад босох гэхэд баруун гар эвгүй болчихсон буюу хугарсан байсан. Яллагдагч П.О-Би Т эгчийг хавирч унагааж, гарыг нь хугалсан асуудал байхгүй. Би Т эгчийг гараа яаж хугалсныг нь мэдэхгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-66/,

Хохирогч Х.Т, гэрч Э.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: “Хохирогч Х.Т-Оын нэг гар нь миний баруун чихний үзүүрээр шүргэж өнгөрөөд, хөлөөрөө хөл рүү нь хавсарч унаагасан. Намайг О хавсарч унагаахдаа босоо байдалтай байсан. Гэрч Э.Д-О эхнэр лүүгээ “гичий, нохой минь зайл” гэж дайраад эхнэрийгээ цохиод унагааж байгаа харагдсан. ...М эгч, Т эгч хоёр О, Оын эхнэр хоёрын дундуур нь ороход М эгч, Т эгч хоёулаа газар унаж харагдсан. Тэр үед гаднаас З орж ирээд О дээр очоод “чи эмэгтэй хүн зоддог хэн бэ” гэж хэлээд араас нь тэврээд барьж авсан. ...З, О хоёр зууралдсан байдалтай газар унасан. З, Оын дээрээс нь дарсан байдалтай байхад О хоёр хөлөө тал тал тийш савчаад байсан. Тэр үед Т эгч хажууд байсан. Оын савчиж байсан хөлөнд нь хөл нь тээглээд, хөл алдаад, газар унасан...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-67/,

Хохирогч Э.З, яллагдагч П.О нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: “Хохирогч Э.З-...Оын хажууд нь яваад очиход О Тийг хөлөөрөө хавираад унагаасан. ...Би Оыг хоёр гарыг нь бариад, дараад байж байгаад “ахын дүү одоо болио, тайвшир” гэж хэлээд хоёр гарыг нь тавихад О миний урдаас салаавч гаргаад “чи муу пизда юу юм” гээд ардаас нэг өвдгөөрөө нурууны зүүн талын хэсэг рүү нэг удаа өвдөглөсөн. Яллагдагч П.О-Би Т эгчийг хавирч унагааж, гарыг нь хугалсан асуудал байхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-68/,

Шүүгдэгч П.Оын яллагдагчаар өгсөн: “...Тэгэхээр нь би О ахад “микрофоноо авъя” гэхэд микрофоноо шидээд миний баруун өвдгөн дээр оносон. Би О ахыг “яаж байна” гээд очоод суугаад, О ах бид хоёр биенийгээ заамдаад авсан. Тэр үед эхнэр миний хажууд ирээд “боль” гээд зүүн гараас бариад авахаар нь би гараа салгах гээд хойш савахад эхнэрийн толгойн үсийг шүргээд өнгөрсөн. Тэгсэн З ирээд намайг заамдаад бариад авахад миний өмссөн малгай газар унахад З намайг “яаж байгаа юм чи” гээд миний нүүр лүү мөргөөд, би доошоо унаад хамраас цус гарсан. Эхнэр Зыг “болиоч” гэхэд эхнэрийг “чи зүгээр цаашаа бай” гэсэн. Тэгээд би босоход З намайг тэвэрч аваад тонгорч унагаасан. Түүнээс хойш би юу болсныг санахгүй байна. ...Т эгч намайг өөрийг нь хавирч унагаад гарыг нь хугалсан гэж яриад байгаа. Би бол Т гэгч эгчийг хавирч унагаасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-82-83, 142-143/,

мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /1 дүгээр хавтас, хх-1/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-2/, дуудлага мэдээлэл шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-3/, хохирогч Х.Тийн хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-18-22/, хохирлын тооцоо /1 дүгээр хавтас, хх-23/, гэрч А.Энхтөгсийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-63-65/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-106/,

шүүгдэгч П.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-92/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-93/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-94/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-95/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-97/, шүүгдэгч Э.Зын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-206/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-201/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-111/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-201-203/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дүгээр хавтас, хх-114/, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн “Э.З тус компанид цахилгаанчин бөгөөд сарын үндсэн цалин 1.260.000 төгрөг” гэх тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-115/, амбулаторийн эмчлүүлэгсдийн картны хуулбар /1 дүгээр хавтас, хх-116-119/, хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-120-121/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримт болох дүрс бичлэг бүхий CD-г,

мөн хохирогч Х.Тийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын талаарх 18 хуудас баримтыг  тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүх хуралдаанд талуудын шинжлэн судалсан хохирогч Х.Тийн 2019.02.11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-6-7/, шүүгдэгч П.Оын 2019.02.12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-9/, хохирогч Э.Зын 2019.02.21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-108-110/ болон гэрч Л.Бгийн 2019.02.12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-41/-ийг оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж авагдсан нотлох баримтууд байна гэж шүүх дүгнэн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.     

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Олон тооны гэмтлийг О өөртөө учруулах боломжгүй гэсэн байгаа. Бичлэг дээрээс “чи намайг зодоо биз дээ” гээд байгаа нь харагдлаа. Гэрч Янжиндулам “зодоод байсан, зодолдоод байсан” гэж мэдүүлсэн. Тэгэхээр З Оын биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Тийг хавсарч, хавирч унагаасан гэдгийг гэрчүүд хэлдэг. Ганц М л тээглэсэн гэдэг. Санаатай, ухамсартай, идэвхтэй үйлдэл юм. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч Оаас 2.981.831 төгрөгийг гаргуулж хохирогч Тт, 843.700 төгрөгийг гаргуулж хохирогч Зт, шүүгдэгч Заас 84.000 төгрөг гаргуулж хохирогч Оад олгох саналтай...” гэж,

хохирогч Х.Тийн өмгөөлөгч “Шүүгдэгч О хохирогч Тийг хавирч унагаасан талаар гэрч Янжиндулам нарын 3 хүн хэлдэг. Шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч 11 сард хагалгаанд орсон. Хагалгаанд ороод цалингүй болж зээлээ төлж чадаагүй. Албан ёсны баримт өгдөг такси байхгүй, нийтийн тээврээр явах боломжгүй байсан тул гаргаж өгнө үү. Хохирлын мөнгөө нэхэмжилнэ” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа “Шүүгдэгч О, Зын хооронд зодолдсон асуудал байхгүй. Харин Оын зүй бус үйлдлийг таслан зогсоосон байдаг. О нь Ог мөргөсөн, цус гарсан талаар гэрчүүд хэлдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл гарч байгаа ч З учруулсан гэдгийг тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-д зааснаар цагаатгаж өгнө үү. Довтолгоо хийж байхад бичлэг хийх боломжгүй байсан. Иргэний үүргээ гүйцэтгэсний төлөө энд зогсож байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима “Шүүгдэгч О нь Тт гэмтэл учруулсан үйлдэлд маргахгүй байгаа. Гэрч Д “З Оыг хавирч унагаасан” гэдэг. Гэрч Янжиндулам, Бгийн мэдүүлэг мөн байгаа. Өмнөх хохирлыг төлсөн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөхгүй. 321.685 төгрөгийг хасч тооцож өгнө үү. Унааны зардал 323.400 төгрөгийг баримтгүй тул гаргах үндэслэлгүй. Магадлагаан дээр гарын үсэггүй, тамга, тэмдэггүй байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 919.426 төгрөг, эмчилгээний талаарх карт байхгүй байна. Хэнийх болох нь тодорхойгүй байна. Эм тарианы 513.400 төгрөгийг төлөх боломжтой. Цалин, актны мөнгийг нэхээд байна, боломжгүй. Зыг ажилд авсан тушаал, цагийн бүртгэл байхгүй тул гаргах боломжгүй. Баримтгүйгээр хохирлыг шийдэх боломжгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.О согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний 21-22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” шөнийн цэнгээний газарт иргэн Х.Тийг хавирч унаган баруун шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн хугацаанд иргэн Э.Зыг зодож, цээжний зүүн талын 12 дугаар хавирганы хугарал, шилбэнд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Э.З согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний 21-22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” шөнийн цэнгээний газарт иргэн П.Оыг зодож, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Тийн “...Очоод салгах гэхэд миний баруун шанааны хажуугаар гар нь хальт шүргэхээр би “ёоё” гэх хооронд намайг хавсарч унагаахад баруун гар эвгүй болоод хөдөлж чадахгүй байсан. Надад уг гэмтлийг О учруулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-26-27, 28/, шүүх эмнэлгийн 2019.02.19-ний өдрийн 2563 дугаар шинжилгээнд “1.Х.Т-н биед баруун шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-71/,

хохирогч П.Оын “...З ирээд намайг заамдаад, бариад авахад миний малгай газар унасан. З намайг “яаж байгаа юм” гээд миний нүүр лүү мөргөөд, би унаад хамраас цус гарсан. Эхнэр хажуугаас Зыг “болиоч” гэхэд З манай эхнэрийг “чи зүгээр цаашаа бай” гэсэн. Би газар унаж босоход З намайг тэвэрч аваад тонгорч унагаасан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Т намайг өөрийг нь хавирч унагаад гарыг нь хугалсан гэж яриад байгаа. Би хавирч унагаасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33/, шүүх эмнэлгийн 2019.02.21-ний өдрийн 2501 дүгээр шинжилгээнд: “1.П.Оын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-74/, шинжээч Т.Чимэд-Очирын “Биеийн өөр өөр байдалд олон тооны гэмтэл байгаа учраас хана мөргөх, унах үед үүсэх боломжгүй. Хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-183/,

хохирогч Э.Зын “...О Тийг хөлөөрөө хавирч өшиглөөд газар унагаасан. О ах руу дайраад нүүр лүү мөргөсөн. Би очиж салгаад Оын хоёр гарыг бариад сууж байтал тэр миний зүүн талын хавирга руу өвдөглөсөн. ...Би дараад сууж байтал эргэж хараад миний зүүн хөлний шилбэнээс хазаад авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-125-126/, шүүх эмнэлгийн 2019.02.25-ны өдрийн 2656 дугаар шинжилгээнд “1.Э.З-н биед цээжний зүүн талд 12-р хавирганы хугарал, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-131/,

гэрч Э.Дгийн “...О гэнэт босоод О ахын нүүр лүү мөргөхөд Оын эхнэр хажууд нь очиход О нүүр лүү алгадаад авсан.  З ах Оыг хавсраад хамт зууралдсан байдалтай газар унасан. Хажууд нь Т эгч байж байгаад Оын хөлөнд хөл нь тээглээд, хөл алдаад газар унаад босч ирээд баруун гараа бариад “миний гар эвгүй болчихлоо” гэж надад хэлсэн. О, З ахтай зууралдсан байхдаа хөлөөрөө З ахын нуруу руу нь 1,2 удаа өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-35, 36-37/,

гэрч С.Янжиндуламын “...Намайг ороход хоёр ах зууралдчихсан зогсож байсан. Нэг залуугийнх нь эхнэр салгах гээд очтол нөхөр нь нүүр лүү нь цохьсон. Тэр хоёрын дундуур нэг эгч ороод салгах гэтэл тэр эгчийг хавираад унагаачихсан. Тэр эгч газарт уначихаад суугаад босч ирэхгүй зөндөө удсан. Тэгснээ гар хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. ...Тэгтэл цуг явж байсан арай залуу ах нь тэр агсам тавиад байсан залууг барьж аваад хоорондоо барьцалдаж автал нэг эгч дундуур нь орж салгах үед нөгөө арай залуу ах нь дээлтэй залууг үүрээд шидсэн. Тэр үед дээлтэй залуугийн хөл нь салгах гэж байсан эгчийн хөлийг өшиглөх гэх юм уу цохиод нөгөө эмэгтэйг унагаачихсан. ...арай залуу, хар хувцастай залуу нь нөгөө дээлтэй залуутай зодолдоод байсан, харилцан зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-46-47, 172-174/,

гэрч Л.Бгийн “...О ах хамт дуулчихаад манай нөхрийн өөдөөс микрофоноо шидчихсэн. ...Тэгтэл цаанаас Золоо гэх ах “чи яагаад том дуугараад байгаа юм” гээд заамдаж байснаа мөргөөд унагаасан. Золоо ах Оын дээрээс цохиод байсан. Тэр үед би салгах гэхэд “чи ч гэсэн зайл” гээд над руу дайрсан. Т эгч Золоо ахыг болиулах гэж байгаад нэгнийх нь хөлөнд тээглээд уначихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-54-55/,

гэрч Б.Огийн “...Нэг мэдэхэд О миний нүүр лүү 2 удаа мөргөсөн. Оын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43, 44/,

гэрч Б.Дорждэрэмийн: “...цэнхэр цамцтай нэг залуу орилж хашгираад, бас нэг залуу дээр нь дараад суучихсан байсан. Нэг эмэгтэй “бид нар хамт ажилладаг, энэ цэнхэр цамцтай залуу эхнэртэйгээ маргалдаад байхаар нь боль гэсэн чинь манай нэг найзыг дэгээдэж унагаад манай найзын гар нь эвгүй болсон байна” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-40/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч П.Оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Зын хохирогч П.Оыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Оын хохирогч Э.З, Х.Т нарыг зодож Э.Зын эрүүл мэндэд цээжний зүүн талд 12 дугаар хавирганы хугарал, шилбэнд шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Х.Тийн эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарамтгай хэсгийн ил хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчид, хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч нарыг оролцуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, мэдүүлэг, шинжлэн судалсан дээрх нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг дээрх байдлаар тогтоосон болно.

Дээрх гэмт хэргүүдийн улмаас хохирогч Х.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч П.Оын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Э.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна. Мөрдөн байцаалтын шатанд Х.Тт нотлох баримт бүхий хохиролд 1.271.426 төгрөгийг төлсөн нь нотлогдож, талууд маргаагүйг тэмдэглэж байна. Хохирогч Х.Тийн “Ажилгүй байсан 12 хоногийн хугацааны цалин 500.959 төгрөг 62 мөнгө, мэс заслын зардал 507.960 төгрөг, листтэй хоногийн цалин 813.426 төгрөг, эмний зардал 513.400 төгрөг, тээврийн зардал 323.400 төгрөг, цалингийн зээл 647.242 төгрөг 46 мөнгө, нийт 2,980,831 төгрөг 34 мөнгө нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас хуулийн шаардлага хангасан нотлох бүхий эм тарианы зардал 513.400 төгрөгийг шүүгдэгч П.Оаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Харин бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, гаргаж өгсөн нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй, түүнчлэн тодорхой тооцоо гаргах боломжгүй /цалин, цалингийн зээлийн тухайд/ байх тул хохирогч Х.Т нь нотлох баримтаа хуулийн шаардлагад нийцүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж нь зүйтэй.

Хохирогч Э.Зын “843.700 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас эотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 213.700 төгрөг /1 дүгээр хавтас, хх120-121/-ийг шүүгдэгч П.Оаас гаргуулж хохирогч Э.Зт олгож, Э.З нь цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хохирогч П.Оын “84.000 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлага /1 дүгээр хавтас, хх-215/-ыг ханган шүүгдэгч Э.Заас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гарган шүүхээс тогтоосон хохирол, хор уршгийн төлбөрийг буюу хохирогч Х.Тт 513.400 төгрөг, П.Оад 84.000 төгрөг, Э.Зт 213.700 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн 850 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх,

шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, З гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, ажил эрхэлдгийг харгалзан үзсэн...” гэж,

хохирогч Х.Тийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн саналгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима “Шүүгдэгч О зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй. Эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг төлсөн. 2 хүүхэдтэй, ганцаараа ажил хийдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага хэмжээний нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Торгох ял боломжгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа “Шүүгдэгч З Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Гэртээ ганцаараа ажил эрхэлдэг, хүүхэд, эхийгээ хардаг...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч Э.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг,

шүүгдэгч П.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч П.О согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн согтуурч, хамт явсан хүмүүсийг үл хүндэтгэн догшин авирласан, олон нийтийн тайван байдлыг алдагдуулж түүний үйлдлийг таслан зогсоосон хохирогч Х.Т, Э.З нарын эрх чөлөөнд халдсан, харин шүүгдэгч Э.З нь хохирогч П.Оын зүй бус үйлдлийн улмаас эрх чөлөөнд нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /шүүгдэгч П.О хохирогч Х.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Э.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, нотлох баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Э.З хохирогч П.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Э.З эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч П.О эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэмт хэрэг үйлдээгүй гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгч Э.Зт торгох ял оногдуулах, шүүгдэгч П.Оад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг журамлан шүүгдэгч П.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 /зургаан зуу/ цагаар тогтоов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгч нарын цалин хөлс /“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д сарын үндсэн цалин 1.260.000 төгрөг/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Э.Зыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 2 ширхгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.З, П.О нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт Энхжаргалын Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Баарангынхан овогт Пүрэвсүрэнгийн Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан П.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, П.Оын нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 /зургаан зуу/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Т, Э.З нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий CD 2 ширхгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.З, П.О нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.О, Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

          

                   

 

ДАРГАЛАГЧ                                  Л. БААТАР