Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 148

 

Хан- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Улсын яллагч Б.Хурц

Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин /ҮД:0265/ нарыг оролцан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан- дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Т овогт Д-ийн Ч-т холбогдох эрүүгийн 1910026990182 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геодези, зураг зүйн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ,,,,,тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: .....Х /, Т овгийн Д-ийн Ч.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Д.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан- дүүргийн 15 дугаар хороо, 56г байрны 19 тоот гэртээ эхнэр М.Т-тай гар утас булаацалдан маргалдаж улмаар түүний хүзүүний 6, 7 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл болгоомжгүйгээр учрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч М.Т мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад цэнэглэж байсан утсыг нь аваад үзэж байтал араас утсаа шүүрч аваад нуруун дээр дарж хэвтээд байсан. Тэгээд босохдоо хүзүүн дээр өвдөгөөрөө дараад боссон. Тухайн үед хүзүү эвгүй дуугараад би босч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Н 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13316 дугаартай дүгнэлтэд “...М.Тын биед хүзүүний 6, 7 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 8 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

ГССҮТ-д М.Т нь хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хбар /хх-ийн 42- 43-р хуудас/,

Хохирогч М.Тын эмчлүүлэгчийн гар картын хбар /хх-ийн 30-40-р хуудас/,

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...хүзүүний 6, 7 дугаар нугалмын шахагдсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу дээрээс дарах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

 

 

Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би маш их гэмшиж байна, тэрээр ясны сийрэгжилт ихтэй болсон юм шиг байна. Эхнэрээ ингэж гэмтээсэндээ маш их гэмшиж байгаа. Намайг хөнгөн ялаар шийтгээч гэв.

 

Шүүгдэгч Д.Чын хувийн байдалтай холбоотойгоор: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хбар /хх-ийн 59-63-р хуудас/, Д.Чын иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 68-75-р хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт/хх-ийн 85-93х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Яллагдагч Д.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан- дүүргийн 15 дугаар хороо, 56г байрны 19 тоот гэртээ эхнэр М.Ттай гар утас булаацалдан маргалдаж улмаар түүний хүзүүний 6, 7 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл  болгоомжгүйгээр учрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Д.Чын дээрх үйлдэл нь Эрүүгийн хийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Д.Чыг Эрүүгийн хийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж дүгнэж байгаа болон бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг журамлан, мөн хийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч М.Тын эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Чт оногдсан тэнсэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байглагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч М.Т нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овгийн Д-ийн Ч-г хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ч-ыг Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Д.Ч-т Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  хохирогч М.Тын эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад чиглэсэн эмчилгээ хийлгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  4. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдахыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Ч-т оногдсан тэнсэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР