| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01328/и |
| Дугаар | 1236 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1236
Хэргийн индекс 135/2016/01328/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Мангирт *** дугаар хэсэг, ***-*** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Миний бие 1971 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* суманд артельд нооромчноор ажилласан хугацааны гарсан тушаалын тамга дутуу, тушаалын лавлагаа авах гэсэн боловч тушаалын лавлагаа байхгүй. Мөн 1978 оны 08 дугаар сарын 05-наас 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* ******* хоршоолд ажилласан хугацааны тушаал засвартай лавлагаа архивт байхгүй байсан. Иймд Ховд аймгийн ******* сумын артелд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.*******ын гаргасан “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын артельд нооромчноор 1971 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Ховд аймгийн “Минжит булган” хоршоололд тракторчиноор 1978 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Ховд аймгийн “Минжит *******” хоршооллын даргын 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, фото зураг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын артельд нооромчноор 1971 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Ховд аймгийн “Минжит булган” хоршоололд тракторчиноор 1978 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА