Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 149

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч П.Энхболд,

Шүүгдэгч Б.А, Н.Ж, тэдний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0518/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-н А, Д овогт Н-ийн Ж нарт холбогдох эрүүгийн 2010001210138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. 1993 оны 02 дугаар  сарын 28-ны  өдөр Архангай аймагт төрсөн, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б. А /РД:........... /,

2.  1995 оны 5 дугаар  сарын 24-ний  өдөр Архангай аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  . Д овогт Н. Ж /РД:................../,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.А, Н.Ж нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саарлын” 39 дүгээр байрны зогсоол дээр С.Тын эзэмшлийн 77-91 УНП улсын дугаартай Дайво /Daewoo/  маркийн ачааны автомашины 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 720 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12х/,

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг “...хохирогчийн ачааны автомашины дэргэд цагаан өнгийн Тоёота приус-20 загварын автомашин ирж зогсоод машин дотроос хоёр хүн бууж ирж ачааны автоамашины аккумляторыг тайлж машиндаа ачив...” /хх-ийн 15-17х/,

3. Хохирогч С.Т мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 30 минутанд машин дээрээ иртэл машины маань 2 ширхэг аккумляторыг авсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...2017 оны 12 дугаар сард 2 аккумляторыг 780.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм төмөрт холгосон ул мөртэй өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

4. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай “...Daewoo  маркийн ачааны автомашины 150 ah-тай 2019 онд авч байсан Аккумлятор ширхэг нь 360.000 төгрөг, нийт 720.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 38-40х/,

5. Шүүгдэгч Н.Ж шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “...Б.Атэй уулзаад хамт таксинд явж байгаад 19 дүгээр үйлчилгээний төвийн ойролцоо хүн буулгачихаад явж байхад байрны хойд талын зогсоол дээр том машин байхаар нь Ад аккумляторын цоож нь сул байна авчих уу гэсэн чинь тэг тэг гэхээр нь би буугаад аккумляторыг нь тайлаад Аийн хамт зөөж машинд хийж авч явсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

6. Шүүгдэгч Б.А шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр үйлчилгээний ойролцоо хүн буулгасан, тэгээд хойд талын замаар явж байхад зогсоол дээр том оврын автомашин байсан тэгсэн Н.Ж “аккумляторын цоож нь онгорхой юм байна ш дээ аккумляторыг нь авчих уу” гэхээр нь би зөвшөөрч хажууд нь очиж зогсоод Н.Ж аккумляторыг нь тайлаад 2 ширхэг аккумляторыг өргөөд миний машины багажинд хийгээд бид хоёр хөдлөөд явсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65, 86-р хуудас/, Б.А, Н.Жавзандумдаандай нарын иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 85-88х/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Б.А, Н.Ж нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саарлын” 39 дүгээр байрны зогсоол дээр С.Тын эзэмшлийн 77-91 УНП улсын дугаартай Дайво /Daewoo/  маркийн ачааны автомашины 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 720 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Б.А, Н.Ж нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгднгч Б.А, Н.Ж нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.А, Н.Ж нарт оногдуулсан тэнсэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч С.Т нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.А, Д овогт Н.Ж нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.А, Н.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус бүрийг тэнссүгэй.

 

3. Б.А, Н.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах албадлагын арга хэмжээ тус  бүрт авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.А, Н.Ж нарт оногдуулсан тэнсэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Н.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  CD-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР