| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01230/и |
| Дугаар | 1239 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1239
Хэргийн индекс 135/2016/01230/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ***-р хороололд байрлах, ******* ******* банкны Дархан салбар /утас *******, *******, ******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ***-р баг, орон сууц, *** байрны *** тоотод оршин суух, ******* овогт *******ын******* /Регистрийн дугаар:*******, утас: /
Хариуцагч:Дархан-Уул аймаг, Хонгор сум, ***-р баг, буурал, *** гудамж, *** тоотод оршин суух, овогт ын , / Регистрийн дугаар:, утас: /-нарт холбогдох
“ 6,468,383.51 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №01 дугаартай эвлэрлийн гэрээндээ:
“...1.1 Гэрээний зорилго нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн 6,468,383.51 / зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга гурван зуун наян гурван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт тохиролцсон хуваарийн дагуу төлөх, Банканд төлөхөө хүлээн зөвшөөрснийг үндэслэн Төлбөр төлөгчөөр уг төлбөрийг гэрээнд заасан хувиарийн дагуу төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Гэрээг талууд шүүхээр баталгаажуулсанаар хүчин төгөлдөр болно.
Хоёр. Төлбөр төлөгчийн эрх, үүрэг
2.1 Төлбөр төлөгч дараах үүрэгтэй:
2.1.1 Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6,468,383.51 / зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга гурван зуун наян гурван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
Д/д Төлбөр төлөх хугацаа Төлбөрийн дүн /төгрөгөөр/
1 2016.09.30 1,700,000
2 2016.10.30 1,500,000
3 2016.11.30 3,268,838.51
Нийт зээлийн төлбөр
6,468,383.51 / зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга гурван зуун наян гурван төгрөг тавин нэгэн мөнгө/
2.1.2 Гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийн *******, ******* банкны тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх,
2.1.3 Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийн 118,444.14 төгрөгийг хуульд заасны дагуу *******, ******* банкны 476000022 тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор шилжүүлэх,
2.1.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх,
2.2 Төлбөр төлөгч дараахь эрхтэй
2.2.1 Банкнаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
Гурав. Банкны эрх, үүрэг
3.1 Банк дараах үүрэгтэй:
3.1.1 гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх
3.2 Банк дараах эрхтэй:
3.2.1 төлбөр төлөгчөөс төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардах,
3.2.2 төлбөр төлөгч гэрээний 2.1.1 дэх хэсэгт тохиролцосон төлбөр төлөх хуваарьт хугацааг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг барагдуулах,
Дөрөв. Маргаан шийдвэрлэх:
4.1 Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарсан аливаа санал зөрөлдөөн, маргааныг талуудын зөвшилцөх аргаар шийдвэрлээнэ.
4.2 Хэрэв гэрээний 4.1 дэх хэсэгт заасан аргаар маргааныг шийдвэрлэж чадаагүй бол Зээлдэгч болон Банк нь нэхэмжлэл гаргасан энэхүү асуудлаах Иргэний журмаар давж заалдах болон хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Тав. Бусад зүйл:
5.1 Гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн хангагдсанаар дуусгавар болно.
5.2 Гэрээг 4 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгалсан нь хуулийн адил хүчинтэй байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* банкны Дархан салбар нь хариуцагч Г.Хүрэлчулуун, Д. нарт холбогдуулан 6,468,383.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд 2016 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаартай эвлэрлийн гэрээндээ хариуцагч Г.Хүрэлчулуун, Д. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,468,383.51 төгрөгийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №01 дугаартай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 118,444.14 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн тал хувь болох 59,222.07 төгрөгийг хариуцагч Г.Хүрэлчулуун, Д. нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59,222.07 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА