| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0164/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 151
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Б.Одонтуяа,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Ш овогт М-ын Гт холбогдох эрүүгийн 2010002980169 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, “Очир Ундраа” ХХК-д сүлжээний инженер ажилтай, ам бүл-2, найз охины хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, /РД /, Ш овогт М-ын Г.
Холбогдсон хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадна “машин хааж тавьж удлаа” гэх шалтгаанаар Н.Б-ын хоолойг боож зүүн хөл рүү нь өвдөглөж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд “... Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 2 дугаар орцны урд талд 2.5 тонны 79-03 УНЛ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг зогсоож тавиад 30 тоотоос тавилга зөөж байсан. Ингээд 13 цагийн үед тус байрны 2 дугаар орцноос гарч ирэхэд гадаа нэг эмэгтэй хүүхэд надруу хандаж “энэ таны машин мөн үү” гэхээр нь би “энэ миний машин мөн” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй “би их хүлээлээ” гэхээр нь би “хажуу талынхаа машиныг дуудаад гаргачихгүй дүү минь” гэхэд утас нь байхгүй байна” гэхээр нь би машиндаа суугаад урагшаа замын хашлага давуулаад зогсоосон гэтэл нэг залуу “пязда минь машинаа аятайхан барилуулахгүй яасан юм бэ” гэхээр нь би очоод “над шиг ах аав байхгүй юу” гэхэд эхнэр нөхөр нийлээд хэл амаар доромжилохоор нь гараа урдаа гаргаад буулгахад эрэгтэй машинаас бууж ирсэнээ намайг заамдаж авахаар нь би буцаагаад заамдаж авсан. Тэгэхэд машинаас эмэгтэй нь бууж ирсэнээ салгах гэж байгаа юм шиг ирсэнээ намайг татаж чангаагаад “болиоч” гэж хэлээд байснаа гэнэт нөгөө эмэгтэй “та миний хумсыг хугалчихлаа” гэж хэлэхэд машиндаа суух гэж байсан эрэгтэй нь буцаад эргэж харсанаа надруу “муу новш чинь” гэж хэлээд заамдаж аваад миний зүүн хөлний булчин руу өвдөглөсөн. Миний зүүн хөл өвдөөд байхаар нь гэртээ өмдөө тайлж үзэхэд зүүн гуяны дотор хэсэгт том хэмжээний хөхрөлт үүссэн байсан болохоор нь би цагдаад хандсан...Би эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Мөн эмчилгээ хийлгээгүй тул гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг / хх-ийн 15- 21-р хуудас/,
Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд “... Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед байх Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадаах авто зогссол дээр очиж найз залуугийн приус-20 маркийн машины хажууд очиход ачааны машин зам таглаад зогсчихсон байхаар нь машин руу очиж дугаар харахад байхгүй байсан. Тэгэхээр нь цонхийг нь очиж үзэхэд дугаар нь байхгүй болохоор нь аргаа бараад Гтой ярилцаж байхад хоёр эрэгтэй хүн гарч ирсэнээ машин руу чиглээд явахаар нь би “энэ таны машин уу” гэхэд нөгөө эрэгтэй хүн “машин мөн” гэхээр нь яараад байна машинаа холдуулчих гэхэд машиндаа суугаад замын хашлага даваад зогсон. Тэгэхээр нь зай завсараа харж байгаад гараад зогсож байхдаа “урагшлаад өгөхгүй, энэ зайгаар чинь гарахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө эрэгтэй хүн ирээд “юу гээд байгаа юм бэ, шээс минь” гэж хэлээд Г тэр хоёр маргалдаж бие биенийгээ заамдаж авсанаа хоорондоо хэрэлдэж байгаад Гийг цохиход Г “яаж байна” гэж хэлээд машин руу ойртсон. Ингээд би дундуур нь орж болиулах гэж оролдоход салгаж дийлэхгүй байсан. Тэгэхд миний зүүн гарны долоовор хурууны хумс хугараад цус гарахад Г, тэр хоёр бие биенийгээ тавихгүй бариад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дугээр сарын 23- ны өдрийн 1703 дүгаартай “...Н.Бын биед хүзүү, зүүн цавьны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулахтул гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Шүүгдэгч М.Г шүүх хүралдаан дээр мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг болох гэж байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 58 тоот гэрээс гараад өөрийн эзэмшлийн 9945 УБМ улсын дугаартай приүс 20 маркын автомашинд суугаад явах гэтэл зам таглаад том тэрэг зогсоод байж байхаар нь утасны дугаарыг нь хайгаад олоогүй. Тэгээд ойролцоогоор 30 минут орчим болоод тэвдээд байж байхад настайвтар ах ачааны машин руу чиглээд алхаж ирэхээр нь би “машины жолооч уу” гэхэд тийм гэхээр нь би “машинаа холдуулаадхаач явмаар байна” гэхэд нөгөө ах машинаа асаагаад урагш нь холдуулахаар нь машинаа холдуулаач багтахгүй байна, урагш машинаа явуулахгүй яасан юм бэ” гэж хэлэхэд цонхон дээр ирээд баруун гараа далайхаар нь би машинаасаа буугаад бие биенийгээ заамдаж аваад хороондоо хэрэлдэж байгаад дундуур манай найз охин орж ирээд салгахад долоовор хурууны хумс хугарахаар би нөгөө хүнд уурлаж очоод бие биенийгээ заамдаж аваад өөрөөсөө холдуулах үйлдэл хийж байхдаа хөлийнхөө өвдөг хэсгээрээ шүргэсэн байх. Тэгэхэд манай найз охин хоцорчихлоо, мөн хумс хугарчихлаа хурдан явья гэхээр нь машиндаа суугаад явсан. Миний үйлдлээс болж хохирогч хөнгөн гэмтсэн. Би маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч М.Гийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58х/ ,оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-61/, ял шалгах хуудас/хх-72-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадна “машин хааж тавьж удлаа” гэх шалтгаанаар Н.Бын хоолойг боож зүүн хөл рүү нь өвдөглөж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч Н.Б нь нэхэмжпэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт М-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ийг 450 нэгжбуюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сар 10 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Г нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Гт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР