| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01360/и |
| Дугаар | 1249 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1249
Хэргийн индекс: 135/2016/01360/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр байр, с тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,
“Х.Хүрэлбатын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Х.Хүрэлбат нь 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Дархан геологийн экспедиц Туулын *** дугаар ангид өрмийн туслахаар ажилд орж ажилласан. Дархан геологи экспедиц нь 1988 оноос нэрээ өөрчлөн дотоод зохион байгуулалтад шилжих үед хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдээгүй байх юм. Геологийн экспедицийн баримт шүүн үзэхэд ажиллаж байх хугацаандаа арга хэмжээнд оролцож байсан хэрнээс өөр зүйл гарч ирэхгүй байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Хүрэлбат нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор төрсөн эгч Х.******* нь шүүхэд хүсэлт гаргажээ.
Талийгаач Х.Хүрэлбат нь Монгол зөвлөлтийн геологийн хамтарсан Дархан экспедицид дээж зайлагчаар 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байсан болох нь Дархан-Уул аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан Дархан экспедиц 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай даргын тушаал, Х.Хүрэлбатын №******* дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, фото зураг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол зөвлөлтийн геологийн хамтарсан Дархан экспедицид дээж зайлагчаар 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА