| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01361/и |
| Дугаар | 1251 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1251
Хэргийн индекс: 135/2016/01361/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй
“*******г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Миний бие *******тай 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 8.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай байгуулж хугацаа хэтэрвэл хоногоор 0,5 хувийн хүү тооцно гэж зээлдүүлсэн юм. ******* нь тухайн үед Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар байр 20 тоотод оршин сууж байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 5 сар хүртэл хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө өгөөгүй. Эхэндээ цагаан сараас өмнө бүх мөнгөө төлнө гэж тохирсон дараа нь одоохон өгнө гэж хэлдэг байсан. Одоо *******а оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй учир *******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт ***-*** тоотод оршин суудаг, дүү ******* нь Дархан өртөөнд ажилладаг утас *******, Дүүгийнх нь авгай утас ” гэв
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн Энхсаран нь одоо *******а байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу хүсэлт гаргагч Ц.*******ын гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт ***-*** тоотод оршин суух, гийн Энхсаран /регистрийн дугаар , утас , /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10-20 тоотод оршин суух, гийн Энхсаран /регистрийн дугаар , утас , /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Мангирт ***-*** тоотод оршин суух, гийн Энхсаран /регистрийн дугаар , утас , /-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. гийн Энхсаран /регистрийн дугаар , утас , /-ийн хаяг болон *******а байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр баг *** дугаар хороолол *** дугаар байр *** тоотод оршин суух ******* ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-т утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА