| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01144/и |
| Дугаар | 1262 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1262
Хэргийн индекс 135/2016/01144/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, Дилав хутагт Жасранжав гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Булгийн *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Булгийн *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, боржигон овогт ийн /регистрийн дугаар , утас / нарт холбогдох,
“5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тоот эвлэрлийн гэрээндээ:
“...А., А.******* нар нь Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөх 3,426,423 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор ХААН банкны тоот дансанд төлж дуусгахаар харилцан тохиролцов.
2. Уригдах тал улсын тэмдэгийн хураамж 102,950 төгрөг нэмж төлнө.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А., А.******* нарт холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасны дагуу зохигч талууд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийн 1,573,577 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,426,423 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөгийн хамт ХААН банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА