| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01175/и |
| Дугаар | 1267 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1267
Хэргийн индекс 135/2016/01175/и
Дархан-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-******* аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, “******* *******” хотхон ****** давхарт өөрийн байранд байрлах “******* *******” ХХК /регистрийн дугаар *******, утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ****** дүгээр хороо, ын ****** тоотод оршин суух, овогт ын /регистрийн дугаар , утас /-д холбогдох,
“37,386,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Х.т холбогдуулан 37,386,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Нэхэмжлэгчийн нийт дүнгээс 11,027,500 төгрөгийг хасаж, худалдан авсан байрны үлдэгдэл 26,359,000 төгрөгийг хариуцагч Х. төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 22,659,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцов.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Х.т холбогдуулан 37,386,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “******* ******* ХХК” нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,386,500 төгрөгийн 11,027,500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 26,359,000 төгрөгийг хариуцагч Х. төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 22,659,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.т холбогдох иргэний хэрэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 37,368,500 төгрөгийн 11,027,500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 22,659,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 22,659,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 344,880 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,872.5 төгрөгийг хариуцагч Х.өөс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 144,872.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА