Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1278

 

   
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын “ ... хариуцагч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10 000 000 төгрөгийг, 2016 оны 11дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 15 992 217 төгрөг нийт 35,992,217 төгрөгийг төлөхөөр, хэрэв хариуцагч ******* нь  гэрээгээр тохиролцсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******гийн өмчлөлийн ******* УБ улсын дугаартай Эксковаторыг худалдан борлуулж хангуулахаар тохиролцсон”  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 483,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 241,800 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 241,800 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА