Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1291

 

  Хэргийн индекс 135/2016/01146/и

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* хэсэгт байрлах, ******* ******* ******* их сургуулийн ******* газар тариалангийн хүрээлэн /регистрийн дугаар: ******* утас *******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******  дугаар баг ******* хэсэг ****** дугаар гудамж ******  тоотод оршин суух ******* овгийн гийн /регистрийн дугаар , утас , /-д холбогдох 

“240,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
                      Шүүх хуралдаанд: хариуцагч Г., шүүх хуралдааны нарын бичгийн дарга  Б.Нямдорж нар оролцов.
 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* их сургуулийн ******* газар тариалангийн хүрээлэн шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:  
“... Тус хүрээлэнгээс гаргасан нэхэмжлэлд холбогдох хариуцагч Г. нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төлбөрөөс 100,000 төгрөг төлсөн байна. Иймд хариуцагч Г.ы алдангийн төлбөр болох 80,000 төгрөгөөс татгалз*******, үлдэгдэл 60,000 төгрөгөнд эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Хариуцагч Г. нь үлдэгдэл 60,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлөх хүсэлт гаргасан болно” гэжээ. 

Хариуцагч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...гийн миний бие үлдэгдэл 60,000 төгрөгийг хүрээлэнтэй тохиролцон ярьсны дагуу өгөхийг зөвшөөрч байна. Цаашид ямар нэгэн гомдолгүй болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* их сургуулийн ******* газар тариалангийн хүрээлэн нь хариуцагч Г.д холбогдуулан “240,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийн 80,000 төгрөгөөс татгалз*******, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 160,000 төгрөгөөс хариуцагч Г. нь 100,000 төгрөгийг төлсөн байна.  
Шүүх хуралдаанд хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 60,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн талбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар  ******* ******* ******* их сургуулийн ******* газар тариалангийн хүрээлэнгийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох иргэний хэрэгт “хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 60,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн” хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* их сургуулийн ******* газар тариалангийн хүрээлэнг улсын тэмдэгийн хураамж чөлөөлөгдсөн болохыг дурд*******, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 5,450 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж төрийн сангийн орлого болгосугай. 

3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА