Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1292

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хэргийн индекс 135/2016/01180/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум ****** дугаар баг *******ын өргөн чөлөө Төрийн банкны Дархан салбар /утас *******, *******/-ын нэхэмжлэлтэй,


Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** байр, ****** тоотод орших “******* *******”ХХК /регистрийн дугаар *******/


Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол,****** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар , утас , /


Хариуцагч:****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, овогт ын /регистрийн дугаар , утас / нарт холбогдох, 

“392,849,611.03 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов
 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И. нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа:
“...хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал Ж.*******, Э. нар нь зээлийн төлбөр болох 392,859,211.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбар нь хариуцагч “******* *******”ХХК,               Ж.*******, Э. нарт холбогдуулан “392,849,611.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Шүүх хуралдаанд хуриуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И. нь зээлийн төлбөр болох 392,859,211.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5-д зааснаар Төрийн банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч “******* *******”ХХК, Ж. *******, Э. нарт холбогдох “392,859,211.03 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,6-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 2,122,246 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 2,122,246 төгрөгийг хариуцагч “******* *******”ХХК, Ж.*******, Э. нараас гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Дархан салбарт олгосугай.

3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 


ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА