Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр                            2020/ШЦТ/95                                     Зуунмод сум

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогч Ц.Одонтуяа, 

Шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Д Б-т холбогдох эрүүгийн 2034002090154  дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Д Б, 1966 оны 8 дугаар сарын 04-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Нарлаг хотхоны 01-12 тоотод оршин суух, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст жижүүр ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 66080479 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Б-н өгсөн: Мөрдөн байцаалтад болсон үйл явдлаа дэлгэрэнгүй ярьсан тул нэмж ярих зүйл алгаа гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Одонтуяагийн өгсөн: Манайх Төв аймгийн Зуунмод сумын 6-р багт нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Б  гэрээс гараад явсан утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би хүүхдээ аав чинь яасан юм бол гээд ээж нь гарч хараад ирье гээд гэрээс гараад явж байтал найз хүүхэнтэй таараад намайг хаашаа явах гэж байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би тамхи авах гэсэн чинь ширхэгийн тамхи зарах дэлгүүр байдаггүй гэсэн чинь манай найз хүүхэн би тамхи авч өгий гээд дэлгүүр ороод надад нэг хайрцаг тамхи авч өгөөд мөн нэг шил архи авсан. Тэр архиа танихгүй айлд ороод найз хүүхэн архиа задлаад аягалаад өгсөн би архинаас амсаад миний бие өвдөөд байгаа юм уухгүй байгаа гээд гэрээс гарч яваад гэртээ ирсэн чинь нөхөр ирээгүй байсан. Би Б-н утас руу залгасан чинь утсаа авсан хаана байгаа юм гэсэн чинь Нараа эгчийнд байна чи худлаа гэвэл Нараа эгчтэй ярь гээд утсаа өгсөн. Би Нараа эгчтэй яриад Б танайд байгаа юм уу гэсэн чинь манайд байна архи уусан согтуу байна гэсэн. Тэгээд би за  за гээд утсаа салгасан. Тэгээд би гэрээс гараад Нараа эгчийнд очтол манай нөхөр Б согтуу сууж байсан би гэр лүүгээ явья гэсэн чинь Б  би явахгүй танайд очиж яахын гээд согтуурхаад байсан. Би Б- ыг харьж хүүхдүүдийн хамт гоё хоол хийж идье гэж байгаад дагуулаад цуг хоёулаа Нараа эгчийн гэрээс гараад явж байснаа Б гэнэт би чамаас сална писда минь гээд гэр лүүгээ гүйгээд явчихсан. Би араас нь явсаар гэрт ирээд аав чинь орж ирсэн үү гэсэн чинь хүүхэд аав 00-д байгаа гэсэн. Тэгтэл Б 00-с гарч ирээд гал тогооны өрөө рүү орж ус уучихаад гэрээс гараад явсан. Тэгхээр нь би хүүхдэд аав чинь согтуу байна түлхүүр  болон эд зүйлээ энд тэнд хаячих нь араас нь гар гэсэн. Тэгээд манай хүүхэд аавынхаа араас гараад ирээгүй. Тэгэхээр нь би Нараа эгчийнд очсон чинь Нараа эгчийн хүүхэд нь Б  ах хүүхдээ дагуулаад согтуу төвд явж байсан гэсэн. Би гэртээ ирээд мөн хүлээгээд байсан чинь ирэхгүй болхоор нь орой 17 цагийн орчимд гэрээс гараад Нараа эгчийн байрны гадаа очтол Б манай хүүхэд мөн Сүхээ танихгүй хоёр хүний хамт согтуу гарч ирж байгаад таараад тэгээд Сүхээ дэлгүүр ороод нэг шил архи аваад Сүхээгийнд бид нар цуг очсон. Тэнд Б, Сүхээ нар архи уугаад их согтсон. Би Сүхээгийнд хоол хийж өгөөд тухайн архинаас нь уугаагүй. Тэгээд гэрт ирээд Б-тай хэрүүл маргаан болоод алах гээд байсан. Тэгээд би арай гэж салаад цонхны хөшиг дээр гишгэтэл хөшиг салаад унасан. Тэгтэл Б ээж чинь галзуурах гэж байна цагдаа дууд гэсээр байгаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг аваад Цагдаагийн газарт авчраад эрүүлжүүлэхэд хийсэн. Цагдаа нар ирэхэд намайг Б цамцаар боож байхад би гэрийн түлхүүрээр Б-н толгой руу цохиж цус гарсан байсан болохоор цагдаа нар намайг аваад явсан. Би ажил хийдэггүй нөхөр Б  чамд мөнгө төгрөг байхгүй чи миний мөнгийг үрдэг ингэж амьдарна гэж юу байдаг юм гээд үглээд байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б  согтуу ирэхээр нь чи надаас салвал сална биз гээд Б ын хувцсыг ялгасан. Тухайн үед зураг нь газар унасан байсан. Зургийг нь гишгээд хагалсан түүнийг Б хараад чи яаж байна гээд намайг заамдаад нүд, толгой, тархи нуруу руу гараараа цохиж, зодож духан дээр хөхөрч хавдсан, нуруу бүсэлхийгээр хөндүүрлэж өвдөх зэрэг гэмтэл учруулсан. Би нөхөр Б-тай ханилаад 26 жил болж байна. Б-тай суугаад 13, 26 настай хоёр хүүхэдтэй. Манай нөхөр Б  тэр болгон архи уугаад байдаггүй. Архи уусан үедээ ямар нэгэн зан авир гаргаад байдаггүй байсан. Харин сүүлийн 1 жилээс хойш архи уусан үедээ согтуурхаад хэрүүл маргаан хийх гээд байдаг болсон. Бид гэрлэлт батлуулаагүй батлуулах гэхээр Б урьд ханилаж байсан эхнэрээсээ гэрлэлтийн батлахаа салгуулаагүй байгаа. Надад эмчилгээ хийлгэсэн мөнгө төгрөг зардал байхгүй ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэхгүй байхгүй гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, хохирогч Ц.Одонтуяагийн мэдүүлэг /хх 8-11/, насанд хүрээгүй гэрч О.Бадралтын мэдүүлэг /хх 12, 53/, гэрч Н.Сүхбатын мэдүүлэг /хх 56-57/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 28-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 31-40/, яллагдагч Д.Б-н мэдүүлэг /хх 27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 46/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай талуудын хүсэлт /хх 66-67/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх 71-72/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

            Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл Д.Б, Ц.Одонтуяа нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Д.Б  нь Ц.Одонтуяаг хувцас ялгаж, зурган дээр нь гишгэсэн шалтгаанаар эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хамар, баруун зүүн хацар, дух, хүзүү, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, нуруу, бүсэлхий, баруун гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

             Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б  нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Нарлаг хотхоны 1-12 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.Одонтуяатай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн хохирол учруулсан болох нь:    

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Б-н өгсөн: Би Төв аймгийн Зуунмод сумын 6-р багт эхнэр хүүхэд нарын хамт амьдардаг. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. 26 жил ханьлаж байна. Бид 26, 13 насны хоёр хүүхэдтэй. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад найз нар таараад архи согтууруулах ундаа уусан. Тэгээд Нараа эгчийнд очоод байж байтал араас манай хүүхэд ирээд ээж тамхи авна гээд гэрээс гараад эргээд орж ирэхдээ архи уучхаад согтуу орж ирчээд согтуурхаад байна гэсэн. Тэгээд хүүхдээ дагуулаад гэртээ ирэхэд эхнэр Одонтуяа согтуу байсан. Би гэрээс ганцаараа гараад явсан. Тэгтэл араас хүүхэд гарч ирээд ээж архи уусан согтуу байхад намайг ээжтэй орхиод байх юм ээж намайг зодвол яах юм гэсэн. Тэгээд би хүүхдээ дагуулаад төвөөр явж байгаад Нараа эгчийнд очиход манай Сүхээ дүү архи уучихсан байхаар нь гэр лүү нь хүргэж өгөх гээд Нараа эгчийхээс гараад иртэл эхнэр Одонтуяа үүдэнд таараад цуг Сүхээг хүргэж өгөх гээд явсан. Сүхээ дэлгүүрээс архи аваад Сүхээгийнд очоод авсан архиа уугаад эхнэр Одонтуяа, хүүхэд бид гурав гэр лүүгээ явах замд намайг элдвээр хэлээд хэрүүл хийгээд байсан. Гэртээ ирээд намайг цохиж зодсон. Эхнэр Одонтуяа нь архи уусан үедээ согтуурхаад намайг элдвээр хэлж байгаад цонхоор үсэрч амиа хорлоно гээд байсан.Тэгхээр нь би барьж аваад орон дээр дарсан. Тэгтэл хажууд нь байсан гэрийн хаалганы түлхүүрээр миний толгой руу цохиод хагалж цус гаргасан. Тэгхээр нь би уурандаа 2-3 удаа нүүр хэсэгт нь цохиж гэмтэл учруулсан. Би хүүхдүүдийг цагдаа дууд гээд цагдаа нар ирээд эхнэр Одонтуяаг аваад явсан. Тухайн үед эхнэр Одонтуяа бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу байсан. Манай эхнэр байнга архи согтууруулах ундаа уудаг. Уусан үедээ намайг хүүхдүүдийг элдвээр хэлж хэрүүл хийдэг. Би урд нь эхнэр Одонтуяад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодож байгаагүй. Тухайн хэрэг учрал болох үед гэрт хүү Бадралт байсан өөр хүн байгаагүй. Би Эхнэр Одонтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 13-14, 27/,

Хохирогч Ц.Одонтуяагийн өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б согтуу ирэхээр нь чи надаас салвал сална биз гээд Б-н хувцасыг ялгасан. Тухайн үед зураг нь газар унасан байсан. Зургийг нь гишгээд хагалсан түүнийг Б хараад чи яаж байна гээд намайг заамдаад нүд, толгой, тархи нуруу руу гараараа цохиж, зодож духан дээр хөхөрч хавдсан, нуруу бүсэлхийгээр хөндүүрлэж өвдөх зэрэг гэмтэл учруулсан гэх мэдүүлэг / хх 8-11/,

Насанд хүрээгүй гэрч О.Бадралтын өгсөн: Би одоо өдрийн сайн санахгүй байна 2020 оны 1 дүгээр сарын  сүүлээр байсан өглөө аав Б  гэрээс гараад явсан. Тэгээд гэрт ээжийн хамт байж байсан чинь ээж Одонтуяа аав чинь яачихваа гээд байсан. Тэгээд ээж Одонтуяа тамхи аваад ирий гээд гэрээс гараад явсан удаж байгаад гэрт архи уусан согтуу орж ирээд аав чинь ирээгүй байгаа юм уу гээд байсан ба аав удалгүй гэрт согтуу орж ирээд 00-д орчоод гэрээс гараад явсан. Тэгсэн ээж намайг аавынхаа араас гар аав чинь түлхүүрээ хаячихсан гээд тэгээд би аавын араас гараад аавтай цуг төвөөр явж байгаад Нараа эгчийнд очоод тэнд аав хүмүүстэй архи уусан. Тэгээд цуг архи уусан. Сүхээ ахыг гэрт нь хүргэж өгөх гээд аав бид хоёр Нараа эгчийнхээс гараад ирсэн чинь үүдэнд ээжтэй таараад тэгээд ээж аав бид гурав Сүхээ ахыг хүргэж өгөх гээд явж байхад Сүхээ ах дэлгүүрээс нэг шил архи аваад Сүхээ ахынд ирээд аав, ээж, Сүхээ ах нар дэлгүүрээс нэг шил архи аваад Сүхээ ахынд ирээд аав, ээж, Сүхээ ах нар дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Аав, ээж бид гурав гэр лүүгээ гараад явж байсан чинь аав бид хоёр хоорондоо юм яриад тэгсэн чинь ээж бид хоёрыг та хоёр намайг муулаад байгаа юм уу гээд байсан. Тэгээд явсаар гэртээ ирээд ээж түлхүүрээр хаалга онгойлгохгүй байсан аав онгойлго гээд хаалга онгойлгоод гэрт ороод ээж согтуурхаад аавын толгой руу гэрийн хаалганы түлхүүрээр цохиж зодоод толгойг нь хагалсан. Тэгээд аав чи яагаад байна гэсэн. Тэгтэл ээж би тэгвэл амиа хорлон гээд цонхоор үсрэх гээд байсан. Тэгсэн аав ээжийг барьж аваад орон дээр дараад тэгсэн ээж мөн барьж байсан түлхүүрээр аавын толгой руу цохиод хаглаад цус гаргаад тэгсэн аав миний хүү утсаар цагдаа дууд гээд би цагдаа дуудаад цагдаа нар ирээд ээжийг аваад явсан. Тэр үед аав ээж хоёр архи согтууруулах ундааны зүйл аль аль нь л хэрэглэсэн байсан. Аав ээжийг зодож байгаагүй гэх мэдүүлэг /хх 12/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №83 дугаартай дүгнэлт: “1.Ц.Одонтуяагийн биед хамар, баруун зүүн хацар, дух, хүзүү, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, нуруу, бүсэлхий, баруун гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар тонтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх 18-19/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 28-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 31-40/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б-н дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Одонтуяагийн өгсөн "Миний бие Д.Б-т зодуулж хөнгөн гэмтэл авсан. Миний биед учирсан гэмтэл эдгэрч ямар нэгэн зовиургүй эрүүл болсон. Нэхэмжлэх зүйл,  гомдол санал байхгүй тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх 66/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б, хохирогч Ц.Одонтуяа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Д.Б-т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг баримталсан байна.

Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 600 000 төгрөгийн торгох ялыг дөрвөн сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2034002090154 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б Д Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Эрүүгийн 2034002090154 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ