Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1297

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хэргийн индекс 135/2016/01199/и

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,


Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, “******* *******” хотхон 1 давхарт өөрийн байранд байрлах “******* *******” ХХК / утас *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,


Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ******* ******* хотхоны ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овгийн *******н ******* /регистрийн дугаар , утас /-д холбогдох,

“61,650,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 
 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... Нэхэмжлэгч ******* проперти ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан 61,650,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Нэхэмжилсэн үнийн дүнгээс 29,970,500 төгрөгийг хасаж, худалдан авсан байр болон зогсоолын үнэ болох 31,680,000 төгрөгийг С.******* төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. 
Төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4,800,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10,880,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* проперти ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан 61,650,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ ******* проперти ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 61,650,500 төгрөгөөс 29,970,500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 31,680,000 төгрөгийг хариуцагч С.******* нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4,800,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10,880,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох иргэний хэрэгт “нэхэмжлэгч ******* проперти ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 61,650,500 төгрөгийн 29,970,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 31,680,000 төгрөгийг хариуцагч С.******* 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4,800,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10,880,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус тус төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 466,201 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 158,175 төгрөгийг хариуцагч С.*******эс гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 158,175 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 З.ТУНГАЛАГМАА