Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 146/ШШ2016/00298

 

            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Мойлтын 9-10 тоотод оршин суух, Хөхгүүд овгийн Эрхэмзаяагийн Пүрэвсүрэнд холбогдох 934 000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Сайрын 2-1 тоотод оршин суух, Тайж овгийн Өлзийсүрэнгийн Цэвээндуламын нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Цэвээндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ө.Цэвээндулам надаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 934 000 төгрөгийн барааг нэг сарын хугацаатай зээлсэн юм. Гэтэл нэг сарын хугацаа дууссан боловч миний зээлдүүлсэн 934 000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд миний 934 000 төгрөгийг Э.Пүрэвсүрэнгээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Э.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Э.Пүрэвсүрэн би нэхэмжлэл гаргасан Ө.Цэвээндуламын 934 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх 934 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны дотор үлдэгдэл 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж баргадуулна...” гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Цэвээндулам нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Ө.Цэвээндулам би Э.Пүрэвсүрэнгийн миний нэхэмжилсэн 934 000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 12 дугаар сарын 16-ны дотор төлж барагдуулна гэсэн тул надад татгалзах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Цэвээндулам нь хариуцагч Э.Пүрэвсүрэнгээс 934 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Пүрэвсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ө.Цэвээндуламын нэхэмжлэлийн шаардлага 934 000 төгрөг /есөн зуун гучин дөрвөн мянган төгрөг/-ийг хариуцагч Э.Пүрэвсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Пүрэвсүрэнгээс 13483, орон нутгийн төсвийн орлогоос 13483 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Цэвээндуламд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26966 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 ШҮҮГЧ                       Ц.ДАГИЙМАА