Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.О,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907004240178 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******т Дотоодын цэргийн тусгай салааны ******* ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт М.Б/РД:/

 

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.Бнь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.ийг 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найзуудтайгаа архи уугаад гэрт орж ирээд эхнэрээ зодож, доромжилсон. Миний буруу. Өөртөө дүгнэлт хийгээд гэм буруугаа ойлгосон. Хоорондоо маргаад эхнэрээ зодсон. Бид хоёр 2007 онд гэр бүл болсон. Дундаасаа 5 хүүхэдтэй. Том хүүхэд 16 настай, дундах хүүхэд 12 настай, дараагийн хүүхэд 9 настай, 2 ихэр хүүхэд маань 5 настай. Нэг хүүхэд асаргаанд байдаг. Асаргааны мөнгийг нь ээж нь авдаг. Гэр бүл цуцлагдаагүй байгаа. 2016 онд бас маргаан үсээд 1 сар тусдаа байсан. Түүнээс хойш анх ийм удаан хугацаагаар тусдаа амьдарч байна. Миний нэг сул тал байдаг. Эрүүл дээрээ юм хэлдэггүй. Архи уугаад согтохоороо эрүүл үедээ гаргаж чадаагүй зүйлээ хуримтлуулж байгаа согтуудаа гаргадаг. Түүнийгээ ойлгосон. Одоо би аав ээж, 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Том хүү 10 дугаар сарын дундуур ******* суманд сургуульд сурч байгаад мэдүүлэг өгөхөөр ирчихээд манай ах болох ынд очсон. Тэгээд ээж дээрээ оч гэхэд очоогүй. энд байгаа. Манай хүүхдүүд өөрсдөө л над дээр ирсэн. Эхнэр бид 2 зээлтэй. Зээлээ төлөөд илүү гарсан мөнгөө нааш цааш нь болгоод 1 сарын хугацаа болгодог. Хамтран амьдрах хугацаандаа эвтэй байдаг байсан. Эхнэр ажилтай байхад би хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь авах зэргээр нэг нэгэндээ тусалдаг. Манай хамт олон намайг мэднэ. Хамт олондоо даруу дөлгөөн зантай. Би архи уухаараа агсам тавьдаг. Сэтгэл зүйчээрээ оношлуулсан. Түүнийгээ ойлгосон. Би хүүхдүүдтэйгээ эелдэг зөөлөн харьцдаг. Амьдрах орчныг бүрдүүлээд эрхийг нь хангаад явдаг. Архи уудаг нь миний буруу. Эрүүл үедээ хоорондоо ярилцахгүй. Тэгээд архи уухаараа зодсон. Түүнийгээ шүүх цагдаагаар явах хугацаандаа ойлгосон.” гэх мэдүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ийн өгсөн “...2019 оны 05 дугаар сард өглөө нь манай нөхөр ажлаасаа тараад манай ажил дээр надаас гэрийн түлхүүр авахаар ирсэн. Тэгээд надаас 20,000 төгрөг надад өг гэхээр нь гэрлүүгээ яв гэсэн. Тэгэхэд надад мөнгө өгсөнгүй гээд намайг нэг цохьсон. Ариун цэврийн өрөөнд ороонд хоолой боосон. Тэгээд манай ажлынхан гарч ирээд болиулсан. Манай нөхөр архи уусан байсан. Тэгээд гэртээ орж ирээд маргалдаад зодсон. 10 дугаар сарын 03-ны өглөө нь би ажилдаа явсан байсан. Тэгээд манай ажлын газрын хүн нөхөр чинь согтуу яваад байна гэхээр нь гэртээ оруулж ирээд одоо унтаж амар гэхэд өнөөдөр миний төрсөн өдөр гэсэн. Тэгэхээр нь төрсөн өдөр тэмдэглэх боломж байхгүй гэж хэлээд цай уух гээд эргэхэд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд эргээд хартал нүүр лүү цохьсон. Урд нь хүүхдүүдийгээ элэг бүтэн гэр бүлд өсөж торниосой гээд цагдаагийн газарт хандаж байгаагүй. Би их тэссэн. Цаашдаа хамтран амьдарч чадахгүй. Том хүү аавтайгаа байгаа. Бага хүү над дээр ирсэн. ******* хүүхдүүддээ муухай ааш зан гаргадаггүй. Надад л муухай ааш зан гаргадаг. Би цалинг нь буухаар мөнгийг нь авдаг байсан. 2016 онд 2 ихэр хүүхэдтэй байхад зодож байсан. Тэгээд салаад 1 жил болсон. Хүүхэд төрөхөөс өмнө аав ээжтэйгээ 2017 оны 03 дугаар сард Багахангай дүүрэгт буцаад ирсэн. Миний 2 хавирга хугарсан байна гэсэн. Шүүх эмнэлэг дээр үзүүлэхдээ зургаа авахуулаад өг гээд эмчилгээ бичиж өгч байсан. Хавирганы зураг авхуулахад 2 хавирга хугарсан байна гэсэн. Манай нэг хүүхэд маань асаргаанд байдаг. Одоо Өвөрхангай аймагт байгаа. Би энд ажил хийгээд байгаа болохоор харах хүн байхгүй. Тэгээд манай дүү хардаг. Байнга эм тариа хэрэглэдэг түүнийг нь авч  өгдөг. Манай ажлаас Орос улс руу явах гээд Б.ыг хөдөө ээж дээрээ аваачих өгөх гээд ээж нь яараад байна явъя гэхэд би явмааргүй байна, гичий чинь чамтай амьдрахгүй гэсэн. Тэгээд тэсэлгүй нэг алгадсан. М.Бнадаас мөнгө авахдаа хэлээд авдаг байсан. Би мөнгө төгрөгийг нь өгдөг байсан.” гэх мэдүүлэг,

  

Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “... Би этэй 2018 оны 04 дүгээр сараас хамт ажиллаж байна. э надад хэлэхдээ нөхөр *******ыгаа согтуу гэрт ирж хэрүүл хийгээд байдаг болсон, хардаад, доромжлоод байх юм, ажил хийлгэхгүй юм гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сард ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байхад 11 цагийн үед 2 дугаар давхрын бие засах өрөөнд эмэгтэй хүний орилох чимээ гарсан. Тэгтэл туслаарай гээд дахин орилоход нь би нойлын өрөө рүү ороход ийг нөхөр ******* нь буланд шахсан зогсож байсан. Намайг ороход э уйлчихсан надад чамд өгөх архины мөнгө байхгүй, цагдаа дуудаачээ гээд орилоход нь би *******ыг салгаж холдуулсан. Тэгээд э намайг сая мөнгө нэхээд дарамталж байгаад зодчихлоо гэж байсан, нүд ам нь улайчихсан уйлсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49- 50 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.гийн өгсөн: “... Миний хүү ******* сүүлдээ архи уугаад гэр бүлийн маргаантай болсон. 2016 онд эхнэртэйгээ маргалдаж, муудалцаад эхнэр нь салаад Өвөрхангай аймаг руу явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хичээлээсээ тараад 13 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү 11 настай ганцаараа байсан. Удалгүй ээж э орж ирсний дараа аав ******* согтуу орж ирээд өнөөдөр миний төрсөн өдрийг тэмдэглэж өгсөнгүй гэж ээжид уурлаад галын өрөө рүү орж ээжийн нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд ээжийг үстэж газар унагаад дээрээс нь толгой руу нь цохиод байсан. Аав уурлаад цагдаагаа дууд гээд ээжийн толгой руу нь өшиглөөд байсан. Би ааваа болиочээ гэхэд болихгүй байхаар нь хажууд байсан хуванцар сандлыг аваад аавын толгой руу нь цохиход духнаас нь цус гарсан. Аав архи уухаараа ээжтэй хэрүүл маргаан хийдэг. Хэл амаар байнга доромжилдог.” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “...Ах бид хоёр цайгаа уугаад байж байтал ээж ажлаасаа ганцаараа орж ирсэн. Аавыг Үнэгтэйд согтуугаар машинаа бариад явж байна гэнээ гээд гараад явсан. Удалгүй аав согтуу ээжтэй хамт орж ирээд миний төрсөн өдрийг тэмдэглэж өг гээд уурлаад ээжийг үстээд, чирээд нүүр хацар хэсэг рүү нь цохиод байсан. Ээж уйлаад цагдаа дууд гэхээр нь би гарч гүйгээд цагдаа дээр очоод цагдаа ахыг дагуулж ирсэн. Намайг ухаан орсон 4 настай байхад ээжийг зоддог байсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн     08 шэ/536 дугаартай:

  1. Б.ийн биед тархи доргилт, баруун дээд зовхи, зүүн шуунд цус хуралт, толгойн хуйх, баруун чих, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 15 дугаар хуудас/,

ны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

М.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/,

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нотлох баримт болох Багахангай дүүрэг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, хохирогч Б.ий шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн хүсэлт зэргийг шинжлэн судлав.

            Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

            Шүүгдэгч М.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Бболон хохирогч Б.О нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08 шэ/536 дугаар дүгнэлт, насанд хүрээгүй гэрч Б., Б. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Б.ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нэг удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх шинжийг илэрхийлэх боломжгүй, мөн дээрх үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцож буй тул М.*******ын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.ийг 2019 оны 5 дугаар сард, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.О хохирол төлбөр нэхэмжлээгүй.

Шүүгдэгч М.*******т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал,  улсын яллагчийн ялын талаар гаргасан санал, хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “Үйлчлүүлэгчтэйгээ ярилцсаны үндсэн дээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг заасныг журамлан шүүгдэгчид ял оногдуулаасай гэж хүсэж байна. Учир нь магадгүй цаашид шүүхээс шийдвэр гараад шийтгэл оногдуулсны дараа шүүгдэгч хохирогчтой уулзах, дарамт үзүүлэх асуудал яригдаж магадгүй гэж үзэж байна. Тодорхой хугацаагаар уулзах, архи уух үйлдэлтэй холбоотой арга хэмжээг заавал авах ёстой гэж үзэж байна.” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхтэй холбоотой зохицуулалтыг оруулахад татгалзах зүйл байхгүй. Яагаад гэхээр энэ хэрэг маргаан нь эрүүл байхдаа ямар нэгэн байдлаар үүсгэгдээгүй. Архи уусан үедээ хэрэг маргаанд холбогдсон зүйл байгаа. Энэ гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахын тулд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг нь хориглох нь зүйтэй. Ингэж байж энэ хүн засрах, мөн дахин гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.” гэх дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ******* овогт *******ын *******т холбогдох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ял эдлэх хугацаанд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчтой харилцахыг 2 жилийн хугацаанд хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагыг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг М.*******т сануулсугай.

4. Шүүгдэгч М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН