| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0003/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Ариунболд /томилолтоор/,
шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт П.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907004880181 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 20 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт П.О. /РД:*******/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч П.Онь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний хашаанд Д.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.ын өгсөн “...2019 оын 11 дүгээр сарын 04-ний урд өдөр нь би 24 цагаар ажиллачихаад амарч байсан. Амрахдаа бага зэрэг архи уусан. Тэгээд амарч байхад манай ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн утсаар яриад энэ хүмүүс чинь архи уусан байна, яах юм бэ гэсэн. Тэгээд би амарч байна наадуул чинь архи уусан бол ажилд гарах шаардлага байна уу гэж хэлсэн. Манай компаний захирал ажлаар яваад манай хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэн болон надад ажлаа хариуцаад байж байгаарай гэж хэлсэн байсан. Тэгээд айлд оччихоод охиноо дуудаад авахуулсан. Тэгээд гэрлүүгээ харих замдаа үйлдвэр дээр очсон. Тэгэхэд , Д. хоёр хоёулаа согтуу байсан. Ямар нэгэн анхаарал алдахгүйгээр ажиллах ёстой. Хоолыг нь хүртэл ажлын байран дээр зөөж аваачдаг байсан. Тэгээд очоод би тухайн үед архи уусан болохоор ч тэр юм уу жоохон ууртай яагаад ингээд хэвтээд байгаа юм гэхэд энэ ажлыг чинь хийж чадахгүй биш хийнэ шүү дээ гээд байсан. Тэгэхээр нь галын дэгээ төмрөөр цохьсон. Уг нь би өөрсдийнх төлөө хариуцлагатай байдлын үүднээс тэгж хэлсэн. Тэгээд бухимдаад тийм үйлдэл хийсэн. Тэр үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.ийн өгсөн ”... Би 2019 оны 11 сарын 04-ний өдөр 20 цагаас ээлжийн ажлаа авсан. 12 цагаар гардаг. Тэгээд би 23 цагийн ээлжээ тай тохироод унтаж байхад гаднаас согтуу ажил дээр ирсэн. Тэгээд намайг яахаараа унтдаг юм гээд шалтгаангүй зодсон. Тэр үед салгах гэхэд бас галын дэгээ төмрөөр зодсон. Манайх хоногийн ажилтай орой ээлжээр галаа хийдэг юм. Тэгээд би тай зодуулчихаад эмнэлэг рүү явсан. Ажлаас гараад явах замдаа хүний нөөц Солонготой тааралдсан...Миний бие одоогоор хэвийн байна. Надад гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг
/хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч О.гийн өгсөн “... Би 2019 оны 11 сарын 04-ний өдөр ажлаа 21 цагийн үед тараад явсан. Намайг гэррүүгээ явахад ажил дээр , , нар ээлжтэй үлдсэн. Тэгээд 23 цагийн үед над руу залгаж намайг зодчихлоо, би хүнд зодуулж ажиллаж чадахгүй явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 23 цаг 10 минутын үед ажил дээр очих гээд явж байхад замд , нар явж байсан. Зогсоод уулзахад юу болсон талаар асуухад би очихгүй ажил дээр очих юм бол дахин зодуулна гэж хэлээд , нар эмнэлэг явна гээд явсан. Би ажил руу очиход , 2 байсан. өөс юу болсон талаар асуухад эд нар чинь архи уучихсан байна. Дур мэдээд унтаж байна, тэгээд би зуух зогсоосон гэж хэлсэн... гэх мэдүүлэг
/хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Л.ын өгсөн “... Би 2019 оны 11 сарын 04-ний өдөр ажил дээрээ зуухаа ажиллуулаад ийн хамтаар байж байтал 23 цагийн үед ******* архи уучихсан согтуу ирсэн. яг шалгаж явах үед нь унтаж байсан. Тэгтэл ажлын цагаар ягааад унтаад байгаа юм, чи архи уусан байна гээд ийг цохьсон. Тэгээд би голоор нь ороод салгах гэхэд намайг бас цохиж бид 2-ыг галын төмөр дэгээгээр зодсон. бид 2 нэг шил хараа нэртэй 750 гр архи орой 22 цагийн үед хүний нөөц г явсаны дараа уусан. Дуустал ууж байхад 23 цагийн үед согтуу ирсэн. Тэгээд бид 2-ыг зодоод зуух зогсоохоор нь бид 2 явчихсан. Багахангайд ирээд эмнэлэгт үзүүлсэн. Миний бие хэвийн байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг
/хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08 шэ/617 дугаартай
Нийслэлийн Багахангай дүүргийн 1-р хорооны засаг даргын П.Онь тус хорооны Алтгана 1 байрны 1б тоотод ам бүл 4 амьдардаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/,
Ял шалгах хуудас /ялгүй/ /хх-ийн 26 дугаар хуудас/,
“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын П.О “Албан тушаалд томилох тухай” тушаал /хх-ийн 39 дүгээр хуудас/,
“*******” ХХК П.Онарын хооронд байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
“*******” ХХК-ийн П.Онь сарын 1.200.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/,
П.ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 28 дугаар прокурорын зөвшөөрөл /галын дэгээ төмөр/ /хх-ийн 63 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Онь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний хашаанд Д., Л. нарыг галын дэгээ төмрөөр зодож, Д.ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь П.ийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн өгсөн зөрүүгүй мэдүүлэгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08 шэ/617 дугаартай дүгнэлт, П.Онь Д.ийг цохиж гэмтээсэн гэх галын дэгээ төмрийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 28 дугаар прокурорын зөвшөөрөл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д. нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие одоогоор хэвийн байна. Надад гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэх зүйлийн талаар баримт ирүүлээгүй байх тул П.Онь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнбусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдаанд шүүгдэгч торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж торгуулын ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөх боломжтой болохоо илэрхийлсэн, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын П.О “Албан тушаалд томилох тухай” тушаал, “*******” ХХК, П.Онарын хооронд байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, “*******” ХХК-ийн П.Онь сарын 1.200.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон тодорхойлолт зэргээр П.Онь тогтсон ажил, орлоготой болох нь тогтоогдогдсон, улсын яллагч шүүх хуралдаанд торгуулын ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгуулын ял оногдуулав.
Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулын ялыг гүйцэтгэх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.О мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмөр 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахийг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН