| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0004/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 13.5.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг,
шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907003820180 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******д ******* ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ж.Б/РД:*******/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ж.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сард ******* тоотод хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,
2019 оны 5 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,
2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, үсдэн газар унагааж, нүүр ам руу цохиж, дээрээс элэгдэж, цамцыг нь урж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, айлган сүрдүүлж зодсон,
2019 оны 9 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлсэн,
Мөн Ж.Бнь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод хамтран амьдрагч болох Л. болон эгч Л. нарыг “хутга барин, одоо гаргахгүй, та хоёр яасан их цагдаа дууддаг юм, одоо та хоёрыг хоёуланг чинь ална” гэх зэргээр айлган сүрдүүлж, гэрээсээ гаргахгүй тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний буруу. Бид хоёр 4 дүгээр сард нэг муудалцсан. Дараа нь 5 дугаар сард нэг муудалцсан. Мөн 8, 9 дүгээр саруудад муудалцсан. Тэгэхдээ зодсон зүйл байхгүй. Тэгээд цагдаа ирээд барьсан. Миний буруу хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.ийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сард хүүхдээ цэцэрлэгээс аваад явж байхад таарч муудалцах үедээ цэцэрлэгийн хашаанаас чирч гарч согтуугаар машин барьж авч явж зодсон. 2019 оны 05 дугаар сард ажлаа тарах гээд ажил хүлээлцэж байхад ажлын байран дээр согтуу орж ирээд намайг чирч авч гараад машинд суулгаж уурхайн ус руу чирж айлган сүрдүүлж зодсон. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 08 цагт ажлаа буух гэж байхад согтуу машинтай ирээд намайг үсдэж унагааж, нүүр ам руу цохиж, дээрээс элэгдэж хамаг хувцас урсан. Намайг эзэнгүй айлын хашаа руу чирж оруулаад хоолой боож, дээр гарч суугаад зодсон. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед эгчийн хамтаар гэрлүүгээ очиж хувцсаа авах гэхэд гэрийн цонхыг эвдчихсэн дотор нь согтуу “хутга барьчихсан, одоо гаргахгүй, та хоёр яасан их цагдаа дууддаг юм, одоо та хоёрыг хоёуланг чинь ална” гээд дайрсан. Тэгэхээр нь эгч бид хоёр зугтаж гарсан. Би гомдолтой байна. Нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 49 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.ийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт миний төрсөн дүү өдөр 12 цагийн үед их айж сандарсан байдалтай, хувцас хунар нь урагдсан ирсэн. Би тайвшруулаад болсон зүйлийн талаар асуухад машинтай согтуу ирээд зодсон гэсэн. Тухайн үед миний дүүгийн цамц урагдсан, 2 нүдний хажууд нь хөхөрчихсөн, хүзүү нь улайсан байсан. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед намайг дагуулаад гэрлүүгээ очиж хувцсаа солих гээд очиход цонхоор нь гэрлүүгээ орчихсон байсан. Гаднаас хаалга цоожтой бид хоёр гэр лүү ороход үүдний амбаарт нуугдаж байгаад гарч ирээд хаалга таглаж зогсоод хутга барьчихсан “одоо та хоёрыг ална, яасан их цагдаа дууддаг юм 2019.08.23-ны өдөр цагдаа дуудахад чинь би зугтаачихсан, өвсөн доогуур орсон байсан гэж" хэлээд хутгаараа далайж айлгасан. Тэгснээ сүрдүүлж өөрийнхөө хоолойг хутгаараа зүссэнээ гаргахгүй байсан. Тэгээд согтуу байхаар нь зууралдаж байгаад гарч зугтаасан. архи уухаараа манай дүүг байнга зодож дарамталж харддаг хүн. Миний биеийн байдал зүгээр, нэхэмжпэх зүйл байхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг
/хх-ийн 37-38, 97 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тэй ажлаасаа гараад явж байсан. Нөхөр нь хар өнгийн машинтай зогсоол дээр байж байсан. Тэгээд ийг байн байн дуудаад орилоод байсан. Тэр үед чигээрээ шууд Төрийн банк руу тоогоогүй алхсан. Машинтайгаа хурдтай бид хоёрыг бараг дайрах гэж зогсоод машинд суу гээд орилоод бууж ирээд ийг үсдээд жолоочийн хажууд суулгасан. Тэгээд ийг суулгаад нуур луу явчихсан. Би хаана очиж зогсохыг нь харахад нуурын эрэг дээр очиж зогсоод машинаас буугаад зугтаасан. 2 алхаад баригдсан. араас нь барьж аваад шууд үсдэж алгадаад газар унагаагаад дээрээс нь гараараа цохиод байсан. Хэсэг хугацааны дараа над руу залгаад дэлгүүрийн урд байна гэж хэлэхээр нь гараад очиход ийн цамц урагдсан, уйлчихсан, нүүр хүзүү нь улайсан байсан. Зунжингаа хөхөрсөн нүүртэй явж байсан. Намайг хардаад байдаг, зоддог гэж ээс зөндөө сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр харих гээд явж байхад , Оюунаа эгчээ гээд бахирсан. Тэгээд би очиход нөхөр нь согтуу ийн гар утсыг булааж авчихаад зууралдаад ноцолдож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08 шэ/451 дугаартай:
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
*******ны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Ж.ийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 63 дугаар хуудас/,
Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг татгалзсан материалын хуулбар /хх-ийн 65-78 дугаар хуудас/,
Шүүхийн шатанд хохирогч Л.ийн шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сард ******* тоотод хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, 2019 оны 5 дугаар сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, үсдэн газар унагааж, нүүр ам руу цохиж, дээрээс элэгдэж, цамцыг нь урж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, айлган сүрдүүлж зодсон, 2019 оны 9 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч болох Л.ийг хардаж, маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, удаа дараа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлсэн, мөн 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод хамтран амьдрагч болох Л. болон эгч Л. нарыг “хутга барин, одоо гаргахгүй, та хоёр яасан их цагдаа дууддаг юм, одоо та хоёрыг хоёуланг чинь ална” гэх зэргээр айлган сүрдүүлж, гэрээсээ гаргахгүй тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, заналхийлсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ж.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр 4 дүгээр сард нэг муудалцсан. Дараа нь 5 дугаар сард дахиад муудалцсан. Мөн 8, 9 дүгээр саруудад муудалцсан. Тэгэхдээ зодсон зүйл байхгүй. Тэгээд цагдаа ирээд барьсан. Миний буруу, хийсэн хэргээ хүлээж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард хүүхдээ цэцэрлэгээс аваад явж байхад таарч муудалцах үедээ цэцэрлэгийн хашаанаас чирч гарч согтуугаар машин барьж авч явж зодсон. 2019 оны 05 дугаар сард ажлаа тарах гээд ажил хүлээлцэж байхад ажлын байран дээр согтуу орж ирээд намайг чирч авч гараад машинд суулгаж уурхайн ус руу чирж айлган сүрдүүлж зодсон. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 08 цагт ажлаа буух гэж байхад согтуу машинтай ирээд намайг үсдэж унагааж, нүүр ам руу цохиж, дээрээс элэгдэж хамаг хувцас урсан. Намайг эзэнгүй айлын хашаа руу чирж оруулаад хоолой боож, дээр гарч суугаад зодсон. 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед эгчийн хамтаар гэрлүүгээ очиж хувцсаа авах гэхэд гэрийн цонхыг эвдчихсэн дотор нь согтуу “хутга барьчихсан, одоо гаргахгүй, та хоёр яасан их цагдаа дууддаг юм, одоо та хоёрыг хоёуланг чинь ална” гээд дайрсан....” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нуугдаж байгаад гарч ирээд хаалга таглаж зогсоод хутга барьчихсан “одоо та хоёрыг ална, яасан их цагдаа дууддаг юм 2019.08.23-ны өдөр цагдаа дуудахад чинь би зугтаачихсан, өвсөн доогуур орсон байсан гэж" хэлээд хутгаараа далайж айлгасан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ийн цамц урагдсан, уйлчихсан, нүүр хүзүү нь улайсан байсан. Зунжингаа хөхөрсөн нүүртэй явж байсан. Намайг хардаад байдаг, зоддог гэж ээс зөндөө сонссон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ийн гар утсыг булааж авчихаад зууралдаад ноцолдож байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 08 шэ/451 дугаартай “Л.ийн биед баруун зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвуунд зулгаралт, зүүн хацар, шанаа, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Б холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч Ж.Б холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 1.2-т зааснаар зүйлчилж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчилсэн нь илүү оновчтой болов уу гэж үзэж байна. Ингэснээр шүүгдэгч нь тусгай ангийн 2 өөр гэмт хэргийн зүйлчлэлийн биш нэг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь харагдана. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй дээрдүүлнэ. Занилхийлэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг биш бусад этгээдүүдийн эсрэг үйлдсэн тохиолдолд зүйлчилхээр оруулж ирсэн болов уу гэж үзэж байна.” гэжээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ямар учраас заналхийлэх үйлдлээр зүйлчилсэн бэ гэхээр гэрээс гаргахгүй хутга барьж заналхийлсэн. Ямар нэг үйлдэл хийлгэхгүй заналхийлж байна. Иймд гэмт хэргийн зүйлчлэл байгаа гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан олон тооны гэмтэл учруулсан зүйл байхгүй байна. Иймд заналхийлэх гэмт хэргээр зүйлчилэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба заналхийлэх гэдэг нь бусдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, сэтгэл санааны дарамтад оруулахыг ойлгоно.
Ж.ийн хутга барьж хамтран амьдрагч болох Л. болон эгч Л. нарыг айлгаж, тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос зүйлчилсэн нь тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Бгэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын талаар гаргасан санал “....Шүүгдэгч Ж.Б ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хорих ял, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 450.000 төгрөгийн торгох ялыг 30 хоногийн хорих ял болгон өөрчилж, нийт 7 сарын хугацаанд нээлттэй дэглэмтэй хориход ял оногдуулах саналтай байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авахуулах саналтай байна.”, шүүгэдгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан санал “....Шүүгдэгч Ж.ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Цаашдаа засрах боломжтой. Архины хамааралтай асуудлаа эмчилгээний журмаар шийдэх боломжтой. Түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгөөч. Тэнсэх гэдэг нь өөрөө ял нийгэмд өөрөө хүмүүжих боломж өгдөг. Эрүүгийн хуульд 2 гэмт хэрэг үйлдсэн хүнд тэнсэх ял оногдуулж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хохирогч Л. нь “гомдолгүй бид эвлэрч байна” гэдгээ хэлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заналхийлэх гэмт хэргийн ялаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгчийг 3 жил хүртэл хугацаагаар тэнсэх ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын 15 (арван тав) нэгж буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоног буюу 1 (нэг) сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ял эдлэх хугацаанд авч шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Бгэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг ял эдлэх хугацаанд тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын 15 (арван тав) нэгж буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 (нэг) сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН