| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт О.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2007000050019 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 10 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт О.Г/РД:*******/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч О.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед эхнэр болох С.тэй маргалдан улмаар хайчаар уруул хэсэг рүү цохиж биед нь зүүн хацарт шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргээс судлуулах нотлох баримт байхгүй. Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч С.ийн өгсөн: “...Би гэртээ ирсэн чинь нөхөр уурлаад чи хотоор явж архи ууж, заваарч байгаад ирсэн гээд уурлаад байсан. Би буруу юм хийсэн гээд өмнөөс нь гэмшиж байсан учир олон үг хэлээгүй намайг ална тална гээд байсан. Тэгж байгаад над руу дайрах шиг болоод миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон. Тэгсэн миний уруулны зүүн талаас халуу дүүгээд эхэлсэн. Би ийг юу бариад зүсчихвээ гээд харсан чинь гарт нь юу байгаа нь харагдаагүй гэрээс гараад зугтсан. Одоо санахад манай дунд хүү тухайн үед гэрт байсан төмөр хайчийг барьсан угааж арчаад байж байсан шиг санагдаж байна. Санал гомдол байхгүй. Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.ийн өгсөн: “...Аав ээжийг гадуур тэнэж байгаад ирсэн банзал, янхан гээд ээж өмнөөс нь хэрэлдээд, аав гал тогооны шүүгээнээс том саарал хайч гаргаж ирээд ээжийн хацар хэсгийг нэг удаа цохиод, ээжийн хацарнаас цус гараад аав гараад гүйсэн. Аав гарахдаа шалан дээр хайчаа орхиод гарсан. Би аавыг дахиад орж ирээд хайч авч магадгүй гэж бодоод хайчин дээр байсан цусыг угааж цэвэрлээд шүүгээнд буцаагаад хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.гийн өгсөн: “...Аав гэрт байдаг том саарал өнгийн төмөр хайч бариад ээжийн хацар луу цохьсон. Тэгээд хайчаа шалан дээр хаяаад гэрээс гараад явсан. Энэ үед манай дүү хайчийг нь аваад цусыг нь арилгаад угааж цэвэрлээд шүүгээнд хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч О.ийн өгсөн: “... О.Гминий төрсөн дүү байгаа юм. эгч гэрээсээ гарч яваад 7 хоногоос 1 сарын хугацаатай яваад өгдөг. Манай ах, эгч 2 барилгын ажил хийж мөнгө олдог. Олсон мөнгөөрөө хамт архи уудаг. Би өмнө нь ах, эгч хоёроо маргалдаж, зодолдож байхыг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “... О.Гминий төрсөн хүү байгаа юм. С. гэх эмэгтэйтээ 13 жилийн өмнө танилцаж нэг гэрт орсон, 3 хүүхэдтэй. Миний хүү 1981 онд төрсөн, ганц хүү минь байгаа юм. 3 эгчтэй, 2 охин дүүтэй, эмэгтэй хүмүүсийн дунд өссөн зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Бага насаа гэртээ хүмүүжиж, ерөнхий боловсролын ийн 10-р ангийг онц сайн дүнтэй төгссөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/42 дугаартай
1. С.ийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт, бага /хх-ийн 15 дугаар хуудас/,
Нийслэлийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын зөвшөөрөл /цагаан өнгийн төмөр хайч 1 ширхэг/ /хх-ийн 73 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Яллагдагч О.Гнь ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед эхнэр болох С.ийг олон хоног сураггүй алга боллоо гэж маргалдан улмаар хайчаар уруул хэсэг рүү цохиж биед нь зүүн хацарт шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч О.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргээс судлуулах нотлох баримт байхгүй. Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг, хохирогч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгж байгаад над руу дайрах шиг болоод миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон. Тэгсэн миний уруулны зүүн талаас халуу дүүгээд эхэлсэн. Би ийг юу бариад зүсчихвээ гээд харсан чинь гарт нь юу байгаа нь харагдаагүй гэрээс гараад зугтсан. Одоо санахад манай дунд хүү тухайн үед гэрт байсан төмөр хайчийг барьсан угааж арчаад байж байсан шиг санагдаж байна.” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав гал тогооны шүүгээнээс том саарал хайч гаргаж ирээд ээжийн хацар хэсгийг нэг удаа цохиод, ээжийн хацарнаас цус гараад аав гараад гүйсэн.” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Аав гэрт байдаг том саарал өнгийн төмөр хайч бариад ээжийн хацар луу цохьсон. Тэгээд хайчаа шалан дээр хаяаад гэрээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №08 шэ/42 дугаартай “... С.ийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О., хохирогч С. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс боловч Мөрдөн байцаалтад хохирогч С.ийн өгсөн: “...Би гэртээ ирсэн чинь нөхөр уурлаад чи хотоор явж архи ууж, заваарч байгаад ирсэн гээд уурлаад байсан. Би буруу юм хийсэн гээд өмнөөс нь гэмшиж байсан учир олон үг хэлээгүй намайг ална тална гээд байсан. Тэгж байгаад над руу дайрах шиг болоод миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.ийн өгсөн: “...Аав ээжийг гадуур тэнэж байгаад ирсэн банзал, янхан гээд ээж өмнөөс нь хэрэлдээд, аав гал тогооны шүүгээнээс том саарал хайч гаргаж ирээд ээжийн хацар хэсгийг нэг удаа цохиод, ээжийн хацарнаас цус гараад аав гараад гүйсэн.” гэх мэдүүлэг болон шүүгдэгч О.Гнь өмнө нь С.ийг зодож байгаагүй зэргээс дүгнэхэд тухайн өдөр С. нь олон хоног сураггүй гадуур явж байгаад ирснээс болж хоорондоо маргалдан улмаар О.Гнь С.ийн биед халдсан байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.Гхолбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул О.ийг эхнэр болох С.тэй маргалдан улмаар хайчаар уруул хэсэг рүү цохиж биед нь зүүн хацарт шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Гнь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг хэргийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байх тул 6 сар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулын ялыг гүйцэтгэх үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урттай, бариулын хэсэг 15 см, ажлын хэсэг 10 см, бариулын хэсгийн өргөн 8,8 см, хайчны мөр тус бүрийн өргөн 2 см, хаалттай хэсгийн нийт өргөн 3,3 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр хайч 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахийг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт О.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаанд авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Гмэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урттай, бариулын хэсэг 15 см, ажлын хэсэг 10 см, бариулын хэсгийн өргөн 8,8 см, хайчны мөр тус бүрийн өргөн 2 см, хаалттай хэсгийн нийт өргөн 3,3 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр хайч 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахийг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН