Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* /ӨЭД:0134/, Б.*******/ӨЭД:0312/, Ч.******* /ӨЭД:0818/,

шүүгдэгч С.Б, З.А Б.Г, С.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт С.Б, овогт Б.Г, овогт ийн , овогт З А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001350105 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилчин хийж байгаа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Увс аймгийн 2-р хэсгийн ардын шүүхийн 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2/9 дугаартай шийтгэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Завхан аймгийн шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэг, 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн регистрийн дугаартай овогт С.Б.

Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, “” т хийж байгаа, лийн мэргэжилтэй, ам бүл 3, аав, ахын хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн, регистрийн дугаартай овогт Б.Г.

Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилтэй, дээр хийдэг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамтаар тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт С Б.

Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн “” т ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар аймгийн тоотод оршин суух,

Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаартай овогт З А.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч З.А нь: С.Б, Б.Г, С.Бнартай бүлэглэн аас чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч С.Б нь: З.А Б.Г, С.Бнартай бүлэглэн аас чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Г нь: С.Б, З.А С.Бнартай бүлэглэн аас чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч С.Бнь: С.Б, З.А Б.Г нартай бүлэглэн аас чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна. Би буруу зүйл хийсэн байна.” гэх,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 8-р сарын 19-ний өдөр , , нарын хамт явж байгаад хоорондоо явж мөнгө хийх үү мал хулгайлж зарж мөнгөтэй болъё гэж санаа нэгтэй тохиролцоод би газар мэднэ та нар хотоос урагшаа Чойрын замд явж бай, би араас чинь очно гэсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү ийн Хонда маркийн CRV гэсэн цагаан өнгийн машинтай өөрөө жолоо барин явж хотоос гарч Багахангай дүүргийн ойролцоо зам дээр ирсэн. Энэ үед наад газраа зогсож бай би очиж байна гэж тэй утсаар ярьсан. Би засмар дээр хүлээгээд зогсож байсан. Удалгүй мөнгөлөг цагаан өнгийн аксент маркийн машинтай өөрөө жолоо барин ганцаараа ирсэн. Тэгээд бид зам дээрээ харанхуй болохыг хүлээж бараг 2 цаг гаран зогсоод явъя гэж хэлээд ийг урдаа суулгаад бид засмал замын зүүн тал руу 2 орчим километр зайтай яваад уулын энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан. Тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад , бугуйлж барьж авсан. Тэгээд үхэрнүүдийн амийг таслаж бүгд хамжин миний машинд ачиж хот явсан. Замдаа махны ченж нартай ярилцаад явж байгаад 100 айлын тэнд иргэний бүртгэлийн тэнд нэг жижиг машинтай хоёр залуу ирээд дагуулан 5 буудлын зүүн талын гэр хорооллын тэнд айлын хашаанд оруулж махаа буулгасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201 дүгээр хуудас/ ,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З Аөгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн.” гэх,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ ...Би Багахангай дүүргийн нутаг гэх газрын орчим засмал дээр нөгөө 2 хүнтэйгээ гэр бүлийн жиип шиг машинд суусан байж байгаад бууж миний машинд суугаад за ах ийшээ яв гээд замын зүүн тал руу шороон замаар явсан. Тэгээд 1-2 км орчим явж байгаад зогссон. Тэгээд машинаа орхиод 500 метр газар бид нар явган алхаад жалганд байсан үхэрнээс 3 бяруу барьж аваад газар дээр нь янзалсан. Би үхрийг барилцаж авсан цуг хийлцэж өгсөн. Миний машинд ачаагүй. Хутга олс зэргийг нөгөө машинаас гаргаж ирсэн. өөс тухайн үед юун үхэр юм гэж асуусан чинь би энэ 2 хүн надад малаа зарж байгаа юм аа гээд хамт явж байсан залуугаа заасан. Тэр залуу нь гэх залуу гэдгийг сүүлд нь мэдсэн. Үхрээ хийж дуусгаад ачиж байхдаа хулгайн мал юм байна даа гэж мэдсэн. Би ид этгээд явж байсан. Үхрийн махаа миний машинд ачаагүй ийн сууж ирсэн машинд ачиж авч явсан. 23 цагаас 00 цагийн хооронд үхрээ янзалж дууссан. Буцаад Налайх дүүргийн замаар хот явсан. Миний машинд гэх залуу сууж явсан. Би замдаа гаас нь энэ хэний үхэр юм бэ гэж асуусан чинь манай үхэр байгаа юм. Би малчин хүмүүсийг нь танина гэж надад хэлж байсан. 06 цагийн үед хот руу орж 100 айлын иргэний бүртгэлийн тэнд би мах авах хүн байна уу гээд урд өдөр Хүчит шонхор дээр мал авна гэсэн зарыг хараад утасны дугаарыг авсан байсан учир тэр дугаар луу залгаж асуусан. Тэгсэн нэг залуу ирээд авна гээд нэг жижиг тэрэгтэй залуу ирж уулзаад 5 буудлын тэнд айлын хашаанд очиж буулгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-186 дугаар хуудас/ 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ ... надад мөнгөний хэрэг байна хувцас авч өмсөх хэрэгтэй байна гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 сууж байгаад мал хулгайлах тухай ярилцаж тохироод би газар мэднэ та нар түрүүлээд Чойр явдаг замаар явж ба би араас чинь яваад очино гэж хэлсэн. Би 16 цагийн орчим хотоос гарч явсан. Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ороод засмал дээр урд зүгт явж байхад утсаар залгаад та нар наад газраа зогсож бай гэж хэлсэн тэгээд би зам дээр зогсоод г хүлээж байсан. 19 цагийн орчим ирсэн тухайн үед би , нарын хамт Хонда маркийн CRV гэсэн цагаан өнгийн машинтай жолоо барин явж байсан. мөнгөлөг цагаан өнгийн аксент маркийн машинтай өөрөө жолоо барин ганцаараа ирсэн. Тэгээд бид зам дээрээ харанхуй болохыг хүлээж бараг 2 цаг гаран зогсоод явъя гэж хэлээд намайг урдаа суулгаад бид засмал замын зүүн тал руу 2-3 км зайтай яваад энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад хашиж бугуйлдаж барьж авсан. Эхний үхрийг бугуйлдаж дараагийн үхрийг би барьж, нэг үхрийг намайг үхэр эргүүлээд ирсэн чинь нэг нь барьсан байсан. Бид 4 нийт 3 бяруу барьж авсан байсан. Тэгээд 3 үхрээ унагаж бид хамжиж янзалсан.  ын машинд махыг ачиж хэргийн газар дээр толгой, шийр, гэдэс зэргийг хаяад явсан. Би ын машинд сууж явсан. гийн машинд сууж явсан. Тэгээд хот руу үүр цайх үед орсон би унтаад өгсөн байса. Нэг мэдсэн 5-н буудал гэх газарт айлын хашаанд үхрийн махаа буулгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С Б өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэх,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тэнд хоол унд идэж уугаад сууж байхад өнөөдөр Налайх явцгаая, хүнээс авах юм байгаа гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд би тамхилах гээд гэрээс гарсан чинь надтай хамт гарч ирсэн. Тэгснээ намайг чи гадаа байж байхгүй юу. Би ахтай ярих юм байна гээд орсон. Тэгээд би хэсэг байж байгаад араас нь орсон чинь , хоёр Налайхад хүн хүлээлгэчихсэн байгаа гэж байсан. Тэгээд нэг хүн рүү яриад байсан. Тэгснээ 2 намайг чи тай явчих бид 2 түрүүлээд Налайх явж байя гэсэн. Тэгээд бид 3 тэндээсээ шууд гараад Налайхын төв дээр арван шар гэдэг газар ирсэн. Дэлгүүр ороод ундаа ус ойр зуурын юм аваад уулзах хүнтэйгээ уулзах гэтэл нөгөө хүн нь байхгүй Эрдэнэ сум руу явж байна гэнэ гэсэн.  Тэгж байгаад , тай утсаар ярьсан. Тэгээд явж бай гэгээ тасрахаас өмнө нь мал байна уу харчих би одоо гарлаа араас чинь яваад очино гэсэн. Тэгээд шууд Багахангай чиглэлийн засмал замаар шууд явсан. Энэ үед гадаа бүрэнхий л болж байсан гэгээ тасарч байсан төмөр замтай ойролцоо явж байгаад хаашаа явах уу гээд байсан. Тэгээд замынхаа зүүн гар талруугаа гарч үзье гээд замаасаа гараад уулын орой руу гарсан. Тэгтэл уулын цаад хөндийд нь худаг тэгээд баахан адуунууд байсан. Тэр адуунууд руу дурандаад байсан. Тэнд хэсэг байж байгаад буцаж буугаад зам дээр ирээд руу дахин утсаар ярьсан. Тэгтэл очиж явна гэсэн. Тэгээд бид 3 замаараа хэсэг яваад нэг том самбар өнгөрөөд замаасаа гараад зогсоод байж байтал машинтай ирсэн. ирээд машинтайгаа шууд урд ирээд зогстол , 2 машинд нь орж суусан. Хэсэг байж байгаад ах машин дээрээ ирээд , 2 машинтай замаас гараад зүүн тийшээ явсан. ах бид 2 араас нь машинтай явсан. Замаасаа нэг холдоогүй уулын орой дээр гараад , 2 машинаа үлдээгээд өөрсдөө буугаад явсан. Тэгээд араас бид 2 машинтайгаа явж байгаад нэг өвөлжөөний хажууд ах машинаа тавиад түрүүлээд алхаад явсан би араас нь аажуухан алхаад очтол , , ах 3 ямар ч гэсэн нэг нь халзан үхэр, нэг нь улаан үхэр барьчихсан байж байсан. Намайг очиход нэг үхрийг сүхээр цохиж унагаад цээж рүү хутгаар хатгасан. Тэгсэн чинь намайг чи яваач юундаа чичрээд байгаа юм ийм юм хийж үзээгүй юм уу гэхээр нь би үгүй гэсэн чинь энэ чинь юм ярьчих юм биш биз дээ гэхээр нь би ярихгүй гэсэн. Тэгсэн чинь , 2 намайг үхэр туугаад уул давуулчих гэхээр нь өвөлжөөний араар тэнд байсан 20 гаран тооны үхэрнүүдийг туугаад нилээн цааш нь уул давуулж явуулчихаад буцаад ирэхэд тэр 3 гурван үхрээ янзалчихсан машиндаа ачаад дуусч байсан. Намайг тэнд очих үед нуруутай нь хамт авсан хааг даахгүй байна хамт өргөөд машинд тавиадах гэж хэлэхээр нь тэй хамт тэр махыг нь машин дээр нь тавьсан. Толгой, шир, гэдэс дотрыг нь тэндээ үлдээсэн. Тэгээд намайг тай хамт яв гээд үлдээгээд , ах хоёр түрүүлээд машинтайгаа явсан. Араас нь бид 2 машинтай явсан. Тэгээд шууд хот руу орж ирсэн. Хот руу орж ирэхэд өглөө 05 цаг болж байсан. 100 айлын тэнд 2 хүн дуудаж махаа зарсан, 5 буудлын тэнд айлд оруулж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 235-237 дугаар хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хурааж ирээд саах гэтэл улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд дутуу байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 20-ны үдээс хойш манай малчин “та гэрийн зүүн талд хүрээд ирээч, гэрийн ойролцоо шулагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол 3 үхрийн гэдэс, толгой, шийр байсан”. гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хураагаад саах гэтэл 3 үхэр дутсан. Тэгээд юу болов гээд үхрээ тэр өдөржингөө хайсан боловч олдоогүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үхрээ хайгаад явж байтал гэрээс зүүн тийш 1 км хүрэхгүй газарт 2 үхрийн толгой, 3 гэдэс, шийр нь хэвтэж байсан. Тэгээд би ахыг дуудаад хүрээд ирээч гээд ирсэн. Тэгтэл тэр 3 үхрийн 2 толгой нь манай алга болсон үхрийн толгой нь зүс, имээрээ таарч байсан. Алдсан 3 үхэр нь улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд байсан. гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.ийн өгсөн “...С.Б миний төрсөн ах байгаа юм. 2017 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэртээ байж байтал С.Б ах ганцаараа ирээд “ чи надад машинаа өгөөч, би юманд явчихаад өгье гэсэн”. Машин авч явснаас хойш 7-10 хоног болсон байх буцаагаад авч ирж өгсөн. Миний хувьд энэ тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн талаар огт мэдээгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй”. гэх мэдүүлэг /1хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн: “... Манай эхнэрийн дүү Б.Г уул нь дөлгөөн, үгэнд ордог, чих зөөлөнтэй, хааяа жаахан архи уудаг. Өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Манай гэрт бид нартай хамт амьдарч байгаа. Саяхан эмээлт дээр ажил хийж байгаад больсон. Манай гэрт 3 жил хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн: “... Миний дүү Б.Г нь хүнд тусархуу, хүнд их итгэмтгий зөөлөн зантай хүн байгаа юм. Болж өгвөл хүнд их тусалчих юмсан гэж явдаг. Ямар нэгэн муу муухай ааш зан байхгүй. Эхнэр хүүхэд угаасаа аваагүй. Ганцаараа болохоор жаахан зоргоороо явах гээд байдаг. Өмнө нь хоёр удаа хэрэгт холбогдож байсан. Би их араас нь явна, миний үгэнд их сайн ордог. Миний дүүд өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Б.Г нь таарсан ажлаа л хийж явдаг. Цалин мөнгөө надад авч ирдэг юм.” гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 2 настай /гурсан/ үхэр 2 толгой, 3 настай /шүдлэн/ үхэр 1 толгой нийт 3 толгой үхрийн үнэлгээ 1.250.000 төгрөг  /хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /2хх-ийн 123 дугаар хуудас/,

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 1995 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Accent маркийн автомашины үнэлгээ 600.000 төгрөг /2хх-ийн 126 дугаар хуудас/,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5496 дугаартай албан бичиг /2хх-ийн 92 дугаар хуудас/,

 

“Баяр Өгөөж” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

З Ахүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 129-130 дугаар хуудас/,

 

аймаг Дархан сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 190 дүгээр хуудас/,

 

С.Б, С.Бнарын ял шалгах хуудас /хх-ийн 92, 107 дугаар хуудас/,

Б.Гийн ял шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/,

З Аял шалгах хуудас /хх-ийн 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч С.Б, З.А Б.Г, С.Бнар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө аас чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд “” гэх газар бэлчээрт байсан иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч С.Бын өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна. Би буруу зүйл хийсэн байна. ...Би 2017 оны 8-р сарын 19-ний өдөр , , нарын хамт явж байгаад хоорондоо явж мөнгө хийх үү мал хулгайлж зарж мөнгөтэй болъё гэж санаа нэгтэй тохиролцоод би газар мэднэ та нар хотоос урагшаа Чойрын замд явж бай би араас чинь очно гэсэн тэгээд би өөрийн төрсөн дүү ийн Хонда маркийн CRV гэсэн цагаан өнгийн машинтай өөрөө жолоо барин явж хотоос гарч Багахангай дүүргийн ойролцоо зам дээр ирсэн. Энэ үед наад газраа зогсож бай би очиж байна гэж тэй утсаар ярьсан. ...ийг урдаа суулгаад бид засмал замын зүүн тал руу 2 орчим километр зайтай яваад уулын энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад , бугуйлж барьж авсан. Тэгээд үхэрнүүдийн амийг таслаж бүгд хамжин миний машинд ачиж хот явсан тэгээд замдаа махны ченж нартай ярилцаад явж байгаад 100 айлын тэнд иргэний бүртгэлийн тэнд нэг жижиг машинтай хоёр залуу ирээд дагуулан 5 буудлын зүүн талын гэр хорооллын тэнд айлын хашаанд оруулж махаа буулгасан.” гэх, шүүгдэгч З Аөгсөн “...газар бид нар явган алхаад жалганд байсан үхэрнээс 3 бяруу барьж аваад газар дээр нь янзалсан. Би үхрийг барилцаж авсан цуг хийлцэж өгсөн. Миний машинд ачаагүй. ...23 цагаас 00 цагийн хооронд үхрээ янзалж дууссан. ...06 цагийн үед хот руу орж 100 айлын иргэний бүртгэлийн тэнд би мах авах хүн байна уу гээд урд өдөр Хүчит шонхор дээр мал авна гэсэн зарыг хараад утасны дугаарыг авсан байсан учир тэр дугаар луу залгаж асуусан тэгсэн нэг залуу ирээд авна гээд нэг жижиг тэрэгтэй залуу ирж уулзаад 5 буудлын тэнд айлын хашаанд очиж буулгасан.” гэх, шүүгдэгч Б.Гийн өгсөн “... надад мөнгөний хэрэг байна хувцас авч өмсөх хэрэгтэй байна гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 сууж байгаад мал хулгайлах тухай ярилцаж тохироод би газар мэднэ та нар түрүүлээд Чойр явдаг замаар явж ба би араас чинь яваад очино гэж хэлсэн. ...бид засмал замын зүүн тал руу 2-3 км зайтай яваад энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад хашиж бугуйлдаж барьж авсан. Эхний үхрийг бугуйлдаж дараагийн үхрийг би барьж, нэг үхрийг намайг үхэр эргүүлээд ирсэн чинь нэг нь барьсан байсан. Бид 4 нийт 3 бяруу барьж авсан байсан. Тэгээд 3 үхрээ унагаж бид хамжиж янзалсан.  ын машинд махыг ачиж хэргийн газар дээр толгой, шийр, гэдэс зэргийг хаяад явсан. Би ын машинд сууж явсан. гийн машинд сууж явсан. Тэгээд хот руу үүр цайх үед орсон би унтаад өгсөн байсан нэг мэдсэн 5-н буудал гэх газарт айлын хашаанд үхрийн махаа буулгаж байсан...” гэх, шүүгдэгч С Б өгсөн “...гэм буруугаа ойлгож байна. ..., 2 машинтай замаас гараад зүүн тийшээ явсан. ах бид 2 араас нь машинтай явсан. Замаасаа нэг холдоогүй уулын орой дээр гараад , 2 машинаа үлдээгээд өөрсдөө буугаад явсан. Тэгээд араас бид 2 машинтайгаа явж байгаад нэг өвөлжөөний хажууд ах машинаа тавиад түрүүлээд алхаад явсан би араас нь аажуухан алхаад очтол , , ах 3 ямар ч гэсэн нэг нь халзан үхэр, нэг нь улаан үхэр барьчихсан байж байсан. Намайг очиход нэг үхрийг сүхээр цохиж унагаад цээж рүү хутгаар хатгасан. Тэгсэн чинь намайг чи яваач юундаа чичрээд байгаа юм ийм юм хийж үзээгүй юм уу гэхээр нь би үгүй гэсэн чинь энэ чинь юм ярьчих юм биш биз дээ гэхээр нь би ярихгүй гэсэн. Тэгсэн чинь , 2 намайг үхэр туугаад уул давуулчих гэхээр ньөвөлжөөний араар тэнд байсан 20 гаран тооны үхэрнүүдийг туугаад нилээн цааш нь уул давуулж явуулчихаад буцаад ирэхэд тэр 3 гурван үхрээ янзалчихсан машиндаа ачаад дуусч байсан. Намайг тэнд очих үед нуруутай нь хамт авсан хааг даахгүй байна хамт өргөөд машинд тавиадах гэж хэлэхээр нь тэй хамт тэр махыг нь машин дээр нь тавьсан. Толгой, шир, гэдэс дотрыг нь тэндээ үлдээсэн. Тэгээд намайг тай хамт яв гээд үлдээгээд , ах хоёр түрүүлээд машинтайгаа явсан. Араас нь бид 2 машинтай явсан. Тэгээд шууд хот руу орж ирсэн. Хот руу орж ирэхэд өглөө 05 цаг болж байсан. 100 айлын тэнд 2 хүн дуудаж махаа зарсан, 5 буудлын тэнд айлд оруулж өгсөн. ...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хурааж ирээд саах гэтэл улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд дутуу байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 20-ны үдээс хойш манай малчин “та гэрийн зүүн талд хүрээд ирээч, гэрийн ойролцоо шулагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол 3 үхрийн гэдэс, толгой, шийр байсан”. гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хураагаад саах гэтэл 3 үхэр дутсан. Тэгээд юу болов гээд үхрээ тэр өдөржингөө хайсан боловч олдоогүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үхрээ хайгаад явж байтал гэрээс зүүн тийш 1 км хүрэхгүй газарт 2 үхрийн толгой, 3 гэдэс, шийр нь хэвтэж байсан. Тэгээд би ахыг дуудаад хүрээд ирээч гээд ирсэн. Тэгтэл тэр 3 үхрийн 2 толгой нь манай алга болсон үхрийн толгой нь зүс, имээрээ таарч байсан. Алдсан 3 үхэр нь улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд байсан. гэх, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

            Шүүгдэгч С.Б, З.А Б.Г, С.Бнар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.ийн 3 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь:

            2015 онд батлагдан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зүйлчлэх нь тохирч байна.

            Мөн 2015 онд батлагдан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулинд 2020 оны 01 сарын 16-ны өдөр батлагдан 02 сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөж буй нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “бусдын малыг бүлэглэн хулгайлсан бол  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зүйлчлэх нь тохирч байна.

            Иймд шүүгдэгч нарт оногдуулах ял нь хөнгөн, тэдэнд ашигтай байдлыг нь харгалзан хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэж 2015 онд батлагдан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С., С.Б, З.А Б.Г нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

          Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч З.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах, шүүгдэгч  С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах, шүүгдэгч С.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Б.Г нь урьд 2016.06.28-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн байх хугацаандаа дахин 2017.08.19-2017.08.20-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ялыг нэмж нэгтгэн 4 жил 7 сарын хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид тус тус ял оногдуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч З Аөмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.А нь хохирогчид уруулсан хохирлоо нөхөн төлсөн. Мөн түүний хувийн байдал аймагт ажил эрхэлж , эхнэр, 1 нас 4 сартайгаас 13 насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн гэмт хэргээс үүдэн гарсан хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г нь бусадтай нийлж хулгай хийж, иргэн Ц.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.250.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч нуугаагүй мөрдөн байцаалтын үед үнэн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.  Бусдыгаа удирдан чиглүүлээгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харж ял оногдуулах нь зүйтэй. Б.Г нь хүний үгэнд оромтгой, хүнд итгэмтгий, бусдын нөлөөнд хурдан автдаг, төлөв даруу хүн гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Аавтайгаа хамт амьдардаг. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулж, мөн өмнөх шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн. Эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулж   өгнө үү гэсэн санал гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч С.Б. С.Бнарын өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг хийснээ нуугаагүй, мөрдөн байцаалтын үед үнэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Бусдыгаа удирдан чиглүүлээгүй. Шүүгдэгч С.Бнь гэмт хэрэг үйлдэх санаагүй байсан ба гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн. Мөрдөн байцаалтын хугацаанд цагдаа, прокурорын дуудсан цагт ирсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял шийтгэл оногуулж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж байгаа боловч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасан учир хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус бүр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

            Шүүгдэгч З.А Б.Г, С.Б нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч С.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч С Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэв.

 

            Шүүгдэгч С.Б, З.А Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан С.Бод нийтэд тустай ажил хийлгэх ял, З.А Б.Г нарт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч З.А нь 2017 оны 3 сарын 23-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө мал хулгайлах санаатай гэмт хэргийг үйлдсэн байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын    08-наас 09-нд шилжих шөнө үйлдсэн 2 удаагийн хулгайн үйлдэлд 2017 оны 11 сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулсан ба уг тогтоолд 2017 оны 3 сарын 23-ны өдөр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх хугацаанд дахин гэмт хэрэг үлдсэн талаар дурдагдаагүй байна.

            Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 6 сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө мал хулгайлах санаатай гэмт хэргийг үйлдсэн байна.

 

            2002 онд батдлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “...оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож …” гэсэн  зохицуулалт байсан бол 2015 онд батлагдан 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар ял оногдуулахгүйгээр тэнсэх, ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх хуулийн зохицуулалт бий болсон.

            Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнссэж хянан харгалзсан байх хугацаандаа тэд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан ялыг тэнссэж хянан харгалзсан шийдвэрийг шүүх хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах боломжгүй юм.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай “Хонда Сиарви” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил биш болох нь гэрч С.ийн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, бусад баримтаар тогтоогдож байх тул улсын дугаартай “Хонда Сиарви” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, овогт гийн т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 5,000,000 төгрөг дээр мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай “Хюндай аксент” маркийн З Аэзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 600,000 төгрөгийг нэмж, нийт 5,600,000 төгрөгийг шүүгдэгч С., Б.Г, С.Б, З. нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч С.гаас 1,400,000 төгрөг, шүүгдэгч З.гаас 1,400,000 төгрөг, С.Боос 1,400,000 төгрөг, Б.Гөөс 1,400,000 төгрөгийг тус тус гаргуулж, Улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан АТ2528820 дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN9584818 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN 2144586 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгов.

 

            Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б, С., З.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч овогт С.Б, овогт Б.Г, овогт С Б, овогт З А нар нь бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А Б.Г нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С Бхорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.А Б.Г нарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг С.д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.

                 5. Шүүгдэгч С.Б, С.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч З.А Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.

                 6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

                 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “Хонда Сиарви” маркийн тээврийн  хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, овогт гийн т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 5,000,000 /таван сая/ төгрөг дээр мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай “Хюндай аксент” маркийн З Аэзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг нэмж, нийт 5,600,000 /таван сая зургаан зуун мяянга/ төгрөгийг шүүгдэгч С., Б.Г, С.Б, З. нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч С.гаас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч З.гаас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, С.Боос 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, Б.Гөөс 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Улсын орлого болгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын үзлэгээр хураан авсан АТ2528820 дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN9584818 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN 2144586 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгосугай.

            9. Хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б, С., З.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, С., нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, З.А Б.Г нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН