| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0102/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/109 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч З.Б,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нхолбогдох эрүүгийн 1938006210396 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн З.Бнүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн З.Бнүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006210396 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 сарын 01-ний өглөө 07 цагийн үед үхрээ хашаанаас нь гаргаад туугаад явж байтал миний тууж явсан үхэр манай саахалт айл болох З.Бхэвтэж байсан хонин дундуур нь давхисан юм. З.Б гэрийнхээ гадаа цахилгаан хөрөө засаад сууж байсанаа турбо төмөр барьж босож ирээд шөнө танай нохой чинь хонь үргээсэн, одоо үхэр чинь хонь үргээлээ нохойг чинь буудаж ална. Дараа нь өөрийг чинь буудаж ална гэж хэлэхээр нь чи яасан айхтар хүн алдаг хүн бэ? гэж хэлээд мориноосоо буугаад З.Бийн гартаа барьсан байсан турбо төмрийг нь булааж аваад газар луу шидсэн,тэгээд З.Бийг түлхтэл газар унасан...” гэх мэдүүлэг,
Хохирогч З.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Б.Н гуай хашаанд байсан үхэр, шараа гаргаж туугаад манай хэвтэж байсан хонин дундуур үхрээ туугаад өнгөрхөөр нь би Б.Н гуайд хандан заавал хэвтэж байгаа хонин дундуур үхрээ туувал яадаг пизда вэ? гээд хэлсэн чинь Б.Н гуай эхлээд би бөөгнүүлчих үү гээд байснаа гартаа барьж явсан уурганы үзүүрээр миний баруун нүдний хажуу хэсэг рүү хатгасан. Уурганыхаа үзүүрийн сураар миний хоёр нүд рүү нэг удаа ороолгосон. Тэгэхэд би ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй сууж байсан чинь Б.Н гуай мориноосоо бууж ирээд миний хажуу талд байсан турба төмрөөр миний зүүн нүдийг хамартай хамт дамнуулж цохисон. Мөн залгуулаад нөгөө нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би доошоо өвдөг сөхрөөд сууж байхад толгойны ар хэсэг рүү нөгөө турба төмөрөөр ахиад нэг удаа цохисон. Тэгснээ шууд мориндоо суугаад яваад өгсөн...эмчилгээний зардалд 1.529.000 төгрөг гарсан. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийж чадаагүй. Тиймээс Б.Нгаас нийт 5.529.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадлангаас буугаад аавтай утсаар ярихад манай аав надад өнөө өглөө З.Бтэй муудалцлаа. З.Б өглөө намайг үхрээ туугаад явж байхад труба төмөр барьж ирээд шөнө нохойгоороо дээрлэхлээ, өдөр хонин дундуур үхрээ туулаа гэж хэлээд турбаагаар цохих гээд байхаар нь аав мориноосоо буугаад түлхээд унагаасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч А.Умөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Н гэдэг хөгшин гэрийнхээ гадаа хашсан байсан үхрээ гаргаад манай хэвтэж байсан хонин дундуур туугаад явсан. Тэгэхэд нь манай нөхөр З.Б Б.Н гуайд хандан нохойгоо уяж бай, яагаад хонин дундуур үхэрээ туугаад байгаа юм гэж хэлж байгаа дуулдсан. Тэгтэл Б.Н гуай морин дээрээсээ уургаар цохиод байгаа болов уу гэлтэй харагдсан. Тэгснээ Б.Н гуай мориноосоо бууж ирээд манай нөхрийг зодоод эхэлсэн юм...тэгээд би гэртээ ортол манай нөхөр газар дөрөв хөллөсөн. Миний нүд юм харахгүй байна. Эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхээр нь Б.Н гуайн гэр лүү залгаж болсон явдлыг хэлээд эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 77-78-р хуудас/,
Гэрч Ц.Умөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шинэ-Идэр сумын 2-р багт Мөст гэх газар З.Б гэдэг хүн хүнд зодуулаад ухаан алдсан байна гэсэн утгатай дуудлага ирсний дагуу би сумын эмнэлгийн түргэний жолоочийн хамтаар очиж үзэхэд З.Б гэдэг хүн гэрийнхээ орон дээр дээшээ хараад хэвтсэн байдалтай, хоёр нүднээс нь нулимс гоожсон байдалтай, орчноо харахгүй, зүүн нүд хавдаж улайсан, хамрын самалдаг хэсэгт шалбарсан, толгой өвдсөн гэсэн зовиуртай байсан. Би биеийн байдлыг үзэхэд даралт хэвийн, зүрхний цохилт олширсон, нүдний ухархай руу хатгаж өвдсөн, толгой өвдсөн оноштой байхаар нь анхан шатны өвчин намдаах тариа хийж, зүрхний цохилт бууруулах эм өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч И.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө Б.Н ах гэрийнхээ гадаа хашаатай үхрийг хашаанаас гаргаад тууж явахдаа хонин дундуур нь гаргасан юм. Тэгтэл З.Б ах гартаа богинохон турба төмөр барьсаар ирээд Б.Н ахад хандан шараараа дээрэлхээд байна уу гэж хэлсэн. Тэгтэл Б.Н мориноосоо бууж ирээд гарт нь барьсан төмөрийг булааж аваад З.Б ахыг түлхээд унагаасан. Тэгээд морин дээрээ суугаад үхрээ туугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 83-84-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /7-8, 73-74-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 458 дугаартай:
1. З.Ббиед хамар ясанд хугарал, баруун зүүн, нүдний салстад цус хуралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Б.Оргилын биед тархины доргилт, хамар ясанд хугарал, дээд уруулд язралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.
4. З.Ббиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З.Ббиед үзлэг хийх үед гэмтлийн гаралтай хуучин эмгэг, гэмтэл зэрэг тогтоогдоогүй. Хамар ясны хугарал шинээр үүсгэгдсэн байсан. Энэ нь тухайн үеийн КТГ-ийн зургаар нотлогдоно. Уурганы үзүүр болон уурагны хуй нь сур, мод зэрэг зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна. Мохоо зүйл гэдэг нь ир үзүүргүй, хурц ирмэггүй зүйлийг бүгдийг нь хамруулан ойлгоно...Хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, бусад хэсгийн гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 74-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938006210396 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн З.Бнүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч З.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Н.Т/хх-ийн 19-р хуудас/, гэрч А.У/хх-ийн 20, 77-78-р хуудас/, гэрч Ц.У/хх-ийн 21-р хуудас/, гэрч И.Б/хх-ийн 22-23, 83-84-р хуудас/, Шинжээч эмч М.Батмөнхийн /хх-ийн 31-32, 74-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /7-8, 73-74-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 458 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Н нь хохирогч З.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч З.Б нь эмчилгээний зардалд 1.529.000 төгрөг, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийж чадаагүйн хохирол 4.000.000 төгрөгийг нийт 5.529.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогч З.Б нь эмчилгээний зардалд: Саруул амьдрал хөгжлийн 14.000 төгрөгний Е баримт, Хөх туг фарм эмийн сангийн эмний үнэ 105.000 төгрөгний Е баримт, Болор мэлмий эмнэлгийн 35.000 төгрөгний Е баримт, кассын орлогын ордер, Мөнхтулгуур эмнэлгийн 400.000 төгрөгний Е баримт, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн үзлэгийн төлбөр 25.000 төгрөгний Е баримт, үйлчилгээний төлбөр тооцны тасалбар, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн төлбөр 469.000 төгрөгний Е баримт, үйлчилгээний төлбөр тооцны тасалбар, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн төлбөр 38.000 төгрөгний Е баримт, үйлчилгээний төлбөр тооцооны тасалбар нийт 1.086.000 төгрөгний баримт,
Замын зардалд: Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих №384369 дугаартай 36.700 төгрөгний тасалбар, №99184624 дугаартай 36.700 төгрөгний тасалбар, №99239914 дугаартай 36.700 төгрөгний тасалбар, №99239913 дугаартай 36.700 төгрөгний тасалбар нийт 146.800 төгрөгний баримтууд хэрэгт авагдсан байна. Иймд эмчилгээний болон замын зардалд бүгд 1.232.800 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Нгаас 1.232.800 төгрөгийг гаргуулж хохирогч З.Бд олгох нь зүйтэй байна.
Харин Хөх туг фарм эмийн сангийн бэлгэвчний үнэ 10.000 төгрөгний Е баримт нь хохирогчийн эмчилгээнд хамааралгүй, Ник ХХК-иас 30.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, МТ шатахуун түгээх станцаас 80.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримтууд нийт 110.000 төгрөгний баримт хэрэгт авагдсан байх боловч хохирогч нь хэний эзэмшлийн машинд ямар зориулалтаар шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй. Мөн шинжилгээний төлбөр 8.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн маягт нь хуулбар байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Хохирогч З.Б эмчилгээний зардал 296.200 төгрөгийн, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийж чадаагүй хохирол 4.000.000 төгрөг нийт 4.296.200 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Нгаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938006210396 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хохирогч З.Бамбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэгийг хохирогч З.Бд буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938006210396 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Н-гаас 1.232.800 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Бд олгосугай.
5. Эрүүгийн 1938006210396 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, хохирогч З.Б амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэгийг хохирогч З.Б*д буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаяр нарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн 1938006210396 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч З.Б нь эмчилгээний зардал 296.200 төгрөгийн хохирол, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийж чадаагүй хохирол 4.000.000 төгрөг нийт 4.296.200 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Нгаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР