Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183

 

 

                                                           

 

 

 

 

2020       03          06                                   2020/ШЦТ/183

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай /томилолтоор/,

Хохирогч Б.Баярмаа,

Шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.И / -т холбогдох эрүүгийн 2011 0002 30043 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3  дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 42-19 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 76-994 тоотот оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.И  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д.И нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баярмааг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга баараар үйлчлүүлэн гарч байх үед нь түүний цүнхнээс Хуавэй Ви-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... Би Д.Ит хохирол барагдуулсан тохиолдолд надад гомдол, санал байхгүй гэж хэлсэн боловч хохирол барагдуулна гэж хэлчихээд утсаа авахаа больсон. Хохирол төлбөр төлсөн тохиолдолд надад гомдол, санал байхгүй...” гэв.

Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав: Хохирогч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/, яллагдагчаар мэдүүлсэн Д.Иын мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 30-31-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-15-р хуудас/,  шүүгдэгч Д.Иын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 39-55 дугаар хуудас/,  Д.Иын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч Д.И нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын өмчлөх эрхэд халдаж хохирогч Б.Баярмааг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга баараар үйлчлүүлэн гарч байх үед нь түүний цүнхнээс Хуавэй Ви-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 535.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Баярмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цаг 00 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх Дуулга нэртэй нийтийн караокед ажлын газрын найзууд болон Саруул, Золоо, Урнаа нарын хамт орж булангийн ширээнд сууж үйлчлүүлсэн. Тэгээд гар утасныхаа цагийг хараад өөрийн утсаа цүнхэндээ хийгээд 01 цагийн үед караокеноос гарахад миний утас алга болсон байсан. Цэнхэр өнгийн Huawei Y7 загварын гар утас байсан юм. Гадуураа цагаан цэнхэр өнгийн гэртэй, ямар нэгэн сэв зураасгүй. Би тухай гар утсыг 2019 оны 6 дугаар сард Мобикомоос 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан.. ” гэх мэдүүлэг /хх-н 19-20 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Иын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга нэртэй бааранд Батцэцэг гэх найзтайгаа уулзаж бид хоёр хамт 3-4 шил пиво ууцгаасан юм. Тэгээд нэг мэдсэн чинь манай найз намайг үлдээгээд явчихсан байсан. Би тэнд байдаг нэг танихгүй залуутай хамт сууж байгаад гадаа гарч тамхи татахаар гарахдаа шатан дээр нэг эмэгтэй миний урд талд явж байсан бөгөөд тэр эмэгтэй баруун ард талдаа үүрсэн байсан жижиг цүнхий цахилгаан нь онгорхой дотор нь нэг цэнхэр өнгийн ухаалаг гар утас харагдахаар нь би тэр эмэгтэйн утсыг өөрт нь мэдэгдэхгүйгээр хулгай хийгээд авчихсан. Тэгээд би гадаа гарчихаад эргэж орж ирээд баарнаас үлдсэн юмаа аваад гарсан. Тэгээд би хулгай хийж авсан гар утсаа өглөө нь Тэди төвийн гадна зогсож байсан нэг танихгүй хүнд 80.000 төгрөөр зарсан. Мөнгөөр нь би архи авч уугаад, өөрийн гар утсандаа нэгж ойр зуурын юм аваад дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг  /хх-н 37-38 дүгээр хуудас/

             Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Huawei Y7 маркийн 2019 оны 6 дугаар сард Мобикомын салбараас авсан – 535.200 төгрөг” /хх-н 30-31-р хуудас/

            Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...тухайн зөөврийн хард дискэнд байгаа Cam1 2019-12-22 00-30-00_00-50-59 нэртэй файлыг нээж тоглуулахад 2019.12.22 00-29-40 минутаас 00-50-59 минут хүртэлх хугацааны 291мб багтаамжтай 21 минутын камерийн бичлэг байх бөгөөд уг бичлэгийг үзэхэд Дуулга нийтийн караокений үүдний хаалга болон 1 давхар луу буух шат харагдаж байх ба гомдол гаргагч Б.Баярмаа цэнхэр өнгийн куртиктай ардаа цүнх үүрэн ажлынхаа хамт олонтой шатаар бууж түүний араас холбогдогч Д.И бүдэг хөх өнгийн бие барьсан плажтай нэг залуугийн хамтаар гарч байгаа бичлэг байна. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хохирогч Б.Баярмаагийн ард талд тухайн хэрэгт холбогдогч Д.И явж байх ба шатаар буух явцдаа хохирогчийн гар утсыг цүнхнээс нь нууцаар авч гартаа бариад баарнаас гарч 5-7 минут орчмын дараа холбогдогч гартаа гар утас барьж орж ирж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна” /хх-н 10-14 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.И болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Д.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч Д.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан 535.200 төгрөгийг шүүгдэгч Д.Иаас гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17-251 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Бандийн Баярмаа /РД:УХ90081048/-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ит нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байна. Шүүгдэгч Д.И нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал, шүүгдэгчийн хувийн байдал, мөн хохирол төлбөрийг барагдуулаагүй, Д.И нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилладаг гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч ямар орлогын эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй, гэмт хэрэг илэрснээс хойш хохирол төлбөр огт төлөөгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Д.Ит хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон