Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01429/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******  /регистрийн дугаар *******, утас *******/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ганц гишүүнтэй “*******” ББХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн оёдол, гэр ахуйн модон эдлэл зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж 1992-1993 онд нийгмийн даатгалын шиймтгэл төлж байсан боловч тухайн үед би өөрөө өөртөө тушаал гаргаж хөдөлмөрийн дэвтэртээ бичилт хйилгүй орхигдуулсан байна. Иймд дээрх 2 жилийг миний улсад ажиллласан жилд оруулан тогтоож өгнө үү.” гэв  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                      
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.*******ын гаргасан “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.     
Хүсэлт гаргагч Б.******* нь “*******” ББХК-ийн даргаар 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын лавлагаа, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, Гааль, Татварын ерөнхий газар Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн лавлагаа, Дархан Татвар 20 жил номны 153 хуудас, гэрч Н.Өсөх, Д.Эрдэнэхүү нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүсэлт гаргагч Б.******* нь “*******” ББХК-ийн захирлаар 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

            

 

 


         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА