| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01243/И |
| Дугаар | 1320 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01243/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар хэсэг, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, Дандар овогт Өлзиймөнхийн Эрдэнэбат / регистрийн дугаар ТЧ62121138, утас 94509311, 99379311/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие 1986 оны 04 дүгээр сарын 01-ээс 1992 оны 06 дугаар сарын 02-ны хооронд Улсын Драмын Эрдэмийн Театрт гэрлийн техникчээр ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэхэд ажилд орсон тушаал нь гарч ирсэн бөгөөд ажлаас халагдсан тушаал нь төв архиваас шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Миний бие ходоодны хорт хавдараас өвчилж хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул улсад 5 жил ажилласан бол нийгмийн даатгалаар группид гарах боломжтой байгаа тул 1986 оны 04 дүгээр сарын 01-ээс 1992 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж байсан 6 жил 2 сарыг тогтоож өгнө үү.” гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Эрдэнэбатын гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ө.Эрдэнэбат нь Улсын Драмын академик театрт, гэрлийн техникчээр 1986 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох Улсын Драмын Эрдэмийн Театртын 2016.08.29-ны өдрийн 192 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, 1986 оны 04 дүгээр сарын 08-ны Драмын Улсын академик театрын ажилд томилох тухай даргын тушаал, гэрч М.Пүрэвсүрэн, Ц.Эрдэнэбат нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон pТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Улсын Драмын академик театрт, гэрлийн техникчээр 1986 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА