| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0023/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.н Бхолбогдох 1916003830020 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо Баатар хайрханы 0-0 тоотод оршин суудаг, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ДС00000 регистрийн дугаартай, Жн овогт Б-н Б гэв.
Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр, асфальтан зам дээр Г.Хэзэмшлийн 44-95 УБЧ улсын дугаартай NORTHBENZ маркийн цагаан өнгийн авто машиныг жолоодон Говь-Алтай аймгаас Улаанаатар хот орохоор замын хөдөлгөөн оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогт замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 1.28-д заасан “Бусад аюултай газар” -энэ хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий хэсэгт, ойртож анхааруулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас засмал замын төгсгөлийн хаалтны шороог мөргөсөн зам тээврийн осол гарч улмаар зорчигч Ч.М-н эрүүл мэндэд бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 03-нд Гуулин Дэлгэрийн зам дээр ахтайгаа явж байгаад үүрээр Дэлгэрийн тал дээр өөдөөс нар гялбаад энэ ослыг гаргасан. Өөрийнхөө гэм бурууг хүлээж байна. Гэмшиж байна гэв.
Хохирогч Ч.М-н мөрдөн байцаалтад өгсөн "...Дэлгэр сумын засмал замын төгсгөл дээр шороон далан дээгүүр машин харайсан. Тэгээд хөдлөх гэсэн нуруугаар өвдсөн. Дэлгэр сумаас түргэн тусламжийн машин ирээд аймгийн төв дээр авчирсан ...энэ хүн миний ач байгаа юм. Би ачаасаа ямар ч мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөөч" гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-рт/,
Гэрч Г.Х-нмөрдөн байцаалтад өгсөн "...Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Бүл дүү Батбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Гэрч Б.Агын мөрдөн байцаалтад өгсөн “...Очиход замын төгсгөлийн шороон далан дээгүүр ачааны хүнд даацын дээрээ ачаа ачсан норд бенз маркийн автомашин шууд чигээрээ цаана нь гаараад зогссон байсан тул шууд аймагруу цагдаагийн дуудлага дуудаж хэргийн газрыг хамгаалалтанд авсан. Намайг очиход жолооч Б.Б-нцээжин хэсэг өвдөж байна гэсэн ба биед нь ил харагдах гэмтэл байхгүй зорчигч Ч.Мнь нурууны хэсэг мэдээгүй болчихлоо гэснийг сумын эмнэлэгийн машинд суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг хх-43-44-рт,
Шүүгдэгч Б.Б-няллагдагчаар өгсөн “... өглөөний нар тусаад өмнөх зам үзэгдээгүй ба гэв гэнэт зам тасраад шороон далан орж ирэхэд авга ах Ч.Мшороо ороод ирлээ гэж хэлээд машин тэр чигэээ далан дээгүүр харайлгаад цаана очоод зогссон. Тэгтэл авга ах бие хөдлөхгүй байна гэхээр нь би ойрхон толгой дээрээс утасны сүлжээ орж ирэнгүүт хүмүүсрүү залгаж дуудлага дуудсан юм... Тухайн үед авга ахын нуруу гэмтсэн...”гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 74-р хуудас/,
Уг зам тээврийн осол нь яллагдагч Б.Б-нМонгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан "хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 1.28-д заасан "Бусад аюултай газар" -энэ хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий хэсэгт ойртож анхааруулна;" гэх дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас үйлдэгдсэн болохыг тогтоосон Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасангийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэлтээр гаргасан 00 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 60-р хуудас/,
Зам тээврийн ослын улмаас хохирогч Ч.М-н биед учирсан гэмтлийг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13-р хуудас/
Зам тээврийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/
Яллагдагч Б.Б-н жолоодож явсан 44-95 УБЧ улсын дугаартай "NORTHBENZ" маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20-р хуудас/,
Миний бие Ч.Мнь 2019 оны 12 дугаар сарын 03-нд Гуулингаас гарч явж байгаад осолд орсон. Зээ дүү Б ямар нэгэн гомдол саналгүй. Шүүх хуралд оролцож чадахгүй” гэх хүсэлт хх-21-рт,
Ч.Мминий бие 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дүү Батбаярын хамт Норд бенз маркийн 44-95 УБИ машинаар Улаанбаатар хотруу явж байхад өглөөний нар урдаас тусаж Дэлгэр сумын засмал замын төгсгөлд овоолсон шороон дээгүүр харайлгаж аваарт орсон. Уг ослоор миний нураа хугарсан. Хагалгаанд орж миний бие эрүүл болсон. Улаанбаатар хотод байдаг тул шүүх хуралд өөрийн биеэр очих боломжгүй байна. Миний зүгээс санал гомдолгүй” гэх хүсэлт хх22-рт,
Ял шалгах хуудас “ Б.Бурьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй” хх-102-рт,
Хохирогч Ч.Мхавтас хэрэгтэй танилцсан тэмдэглэл “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тэмдэглэл хх-110-рт,
Прокурорын санал “...Яллагдагч Б.Б-нМонгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон яллагдагч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэх хх-123-рт зэрэг нотлох баримтуудыг яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Б-гяллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Бнь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт Г.Хэзэмшлийн 44-95 УБЧ улсын дугаартай NORTHBENZ маркийн авто машиныг жолоодон Говь-Алтай аймгаас Улаанаатар хот орохоор замын хөдөлгөөн оролцох үедээ осол гаргаж улмаар зорчигч Ч.М-н эрүүл мэндэд бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Бүйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.М-н мэдүүлэг, гэрч Б.А, Х.Х, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351 дугаартай дүгнэлт, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасангийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлтээр гаргасан дүгнэлт, шүүгдэгч Б.Б-нмөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Мнь “нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан байх тул шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй үзэх үндэслэлтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Бнь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй прокурор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Б-гяллагдагчаар татсан байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналтай шүүгдэгч Б.Б нь танилцаж, гарын үсэг зурсан/хх123-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын гаргасан санал, шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй байдал, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийн талаар хохирогчийн гаргасан хүсэлт зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Б-нүйлдэлд тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шилжүүлсэн шүүгдэгч Б.Б-н834518 дугаартай жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Б-н Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Б.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-н834518 дугаартай жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА