Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00105

 

 

 

 

      

 

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ахолбогдох эрүүгийн 1938007470101 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 97-50 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19 дүгээр гудамжны үзүүрт иргэн Б.Джолоодож явсан 45-14 ХӨЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн арын суудалд явсан зорчигч Г.Жэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 97-50 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19 дүгээр гудамжны үзүүрт иргэн Б.Джолоодож явсан 45-14 ХӨЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн арын суудалд явсан зорчигч Г.Жэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007470101 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 19 дүгээр гудамжнаас ээжийнхээ гэрээс өөрийн эзэмшлийн 97-50 ХӨҮ улсын дагаартай машинтай согтуугаар жолоо барьж яваад мотоцикльтой мөргөлдсөн. Тэгээд би тэр үед эмнэлэг түргэн тусламж дуудсан. Мотоцикль дээр 2 хүн сууж зорчиж явсан ба араар сууж явсан Жадамба гэдэг хүний биед Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүнд гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан байгаа. Тэгээд би Жадамба гэдэг хүнд эмчилгээний зардалд нийт 4.000.000 төгрөгийн бэлэн мөнгө өгсөн. Надтай эвлэрлийн гэрээ хийж гомдол саналгүй болсон. Харин мотоциклийн эзэн Доржнамжимийг бас гомдол саналгүй болгосон…Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 86-87-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 119-120-р хуудас/,

Хохирогч Г.Жмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үдээш хойш гэрлүүгээ харих гэж явтал урдаас машин гарч ирээд мөргөж осол болсон. Тэгээд би ухаан алдсан...Миний хүзүү 6 үе мултарч мурийсан, хүзүү хугарч няцарсан, хөл хэсэгт 7 оёдол хийлгэсэн гэмтэл учирсан…Одоо биеийн байдал ер нь сайхан болж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 95-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 сарын 10-ны өдрийн 15 цагийн үед мотоцикльтой Мөрөн сумын худалдааны захаас 10 дугаар баг руу Жадамба ахтай хамт явж байхад ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байтал зүүн гар талруу салсан замаар салах гэж зорчиж явтал баруун гар талаас машин хурдтай орж ирээд баруун талаас мөргөж унагасан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 529 дугаартай:

  1. Б.Дын биед зүүн сарвуунд зулгаралт, баруун тавхайнд цус хуралт, эрхий хурууны хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Б.Дын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,

      Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт:

  1. Г.Жбиед шинээр хүзүүний 5, 6-р нугалмын үелэх сэртэнгийн мултрал, хугарал, нугас дарагдал, дээд мөчдийн саажилт, хүзүүний 5, 6-р нугалмын диск солих мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 57-62-р хуудас/,

     Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт:

     ...2. Мөрөн сумын 10 дугаар багийн хөрсөн замд Х.Соната-5 маркийн 97-50 хөү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.8.а-р зүйлүүдэд заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн.

     3. Мөрөн сумын 10 дугаар багийн хөрсөн замд 45-14 ХӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-р зүйлүүдэд заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/  эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

     4. Уг осол гарахад замын ямар нэгэн эвдрэл гэмтэл саад байгаагүй учир замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 90-91-р хуудас/,

      Хохирогч Г.Жгэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, мэдрэлийн эмчийн үзлэгийн баримт /хх-ийн 67-79-р хуудас/,

      Хохирогч Г.Ж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 105-106-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 108-109, 120-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007470101 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 97-50 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19 дүгээр гудамжны үзүүрт иргэн Б.Джолоодож явсан 45-14 ХӨЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн арын суудалд явсан зорчигч Г.Жэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 86-87-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 119-120-р хуудас/,

 Хохирогч Г.Ж/хх-ийн 19-21, 95-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Д/хх-ийн 97-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

     Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 529 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,

      Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-62-р хуудас/,

     Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

     Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 90-91-р хуудас/,

     Хохирогч Г.Жгэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, мэдрэлийн эмчийн үзлэгийн баримт /хх-ийн 67-79-р хуудас/,

      Хохирогч Г.Ж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 105-106-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Б.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.А нь хохирогч Г.Жэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогчид 4.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан, иргэнийн нэхэмжлэгч Б.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938007470101 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Аийн №839333 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938007470101 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 97-50 ХӨҮ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Аоршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ахяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938007470101 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Аийн №839333 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

6. Эрүүгийн 1938007470101 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 97-50 ХӨҮ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аурьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР