| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/01196/и |
| Дугаар | 1322 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1322
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01196/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, *******ын өргөн чөлөөд байрлах, Төрийн банкны Дархан-Уул салбар /утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* *******” ХХК РД:*******-ийг төлөөлж захирал ,
Хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** дугаар багийн задгайд байрлах /регистрийн дугаар:*******, утас:*******/- нарт холбогдох,
“18,767,041.01 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн төлөөлөгч , хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Иргэн , бид “ ******* ******* *******” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд тус компани нь Гэрээт Харуул Хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлж, сайжруулах зорилгоор 2014.07.18 ны өдөр Төрийн банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж 27,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч үйл ажиллагаандаа зарцуулсан. Манай компани иргэд, байгуулага, А.А.Н-үүдтэй Харуул Хамгаалалтын гэрээ байгуулж хамгаалалтын үйлчилгээ үзүүлж ажилладаг ба 2015.11-р сараас улирлын чанартай ажилладаг байгууллага А.А.Н-үүдийн ажил зогсож, 2016.03 сараас эхлэн ажиллах байсан боловч Улс Нийгмийн Эдийн засгийн хямрал, бусад шалтгааны улмаас ажил үйлчилгээ явуулахгүй өдийг хүртэл зогсонги байдалтай байгаа нь бидний үйл ажиллагаанд нөлөөлж банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Бид ажил үйлчилгээгээ сэргээн явуулах бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа ба одоогоор хоёр А.А.Н-тэй Харуул Хамгаалалтын гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн 10 сараас хамтран ажиллахаар тохирсон хэд хэдэн А.А.Н-үүдтэй болсон.
Төрийн банкны нэхэмжилсэн 18,761,041.01 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг нийт 18,767,041.01 төгрөгийн зээлийг компаниараа болон хувь хүнээрээ төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч “******* ******* *******” ХХК / захирал /, нарт холбогдуулан 18,767,041.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч , хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,767,041.01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ******* *******” ХХК / захирал /, нарт холбогдох 18,767,041.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,785.00 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* *******” ХХК / захирал /, нараас улсын тэмдэгтийн хураамж 251,785.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА